мэдээ
Д.Эрдэнэбилэг: Амьдралаасаа өдөр бүр талархах шалтгааныг олж сураарай

Админ
2025 оны 10 сарын 18

33

Сэтгэл зүйч, эерэг сэтгэл заслын зөвлөх Д.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-Аз жаргалтай амьдрал гэдгийг та юу гэж тодорхойлох вэ. Энэ цаг үед “Аз жаргалтай амьдрал” гэх ойлголт өөрчлөгдсөн үү?
-Миний хувьд аз жаргалыг эрх чөлөө гэж тодорхойлно. Сэтгэлгээний болон орон зай, бие махбодын хувьд ямар ч хязгаарлалтгүй зорчиж чадна гэсэн үг. Мөн сэтгэл зүйн хувьд ачаалал дарамтгүй эрх чөлөөт байдал хүнд маш чухал гэж боддог.
Харин энэ цаг үеийн хөгжил дэвшил хүмүүсийг аз жаргалтай болгохоос илүү аз жаргалтай байх цагаас нь хомсдуулж байгаа мэт санагддаг. АНУ-д 1938 онооc эхлэн 85 жилийн турш хийгдсэн хүний амьдралын чанар ба аз жаргалын эх сурвалжийг судалсан судалгаа гарсан байна лээ. Уг судалгаагаар “Амьдралын чанар, аз жаргал, урт наслах гол хүчин зүйл нь хөрөнгө, нэр хүнд, амжилт биш харин бусадтай байгуулсан дотно, итгэлтэй, дэмжлэгтэй харилцаа юм” гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Тэгэхээр бид цахим орчинд бус амьд харилцаандаа ойр байх гэж эрмэлзэх нь бидэнд илүү чухалыг харуулж байна.
-Уг нь хайртай дотны хүмүүстэйгээ хамт байхыг аз жаргал гэж хэлдэг ч монголчууд тэрийгээ анзаардаггүй юм шиг санагддаг. Жишээ нь, клиник үхэлд ороод сэрсэн хүмүүс энэ талаар их ярьдаг гэнэ л дээ. Үүнтэй та санал нийлэх үү?
-Анзаардаггүй бол биш байх. Хүн бүр үүнийг мэддэг ч энд л жинхэнэ сэтгэл зүйн асуудал гарч ирдэг. Жишээ нь, нэр алдартай болж байж л хайрлагдана. Мөнгөтэй бол хүндлэгдэнэ. Хэн нэгэнд тустай хүн байж л сая хүлээн зөвшөөрөгдөнө зэрэг үзэл баримтлалууд суусан байж болно. Өөрөөр хэлбэл, өөрийгөө байгаагаар нь хайрлаж хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэсэн үг. Тэгээд л “Би та нарын төлөө үхэн хатан ажиллаж байна” гэдэг шүү дээ. Гэхдээ угтаа бол гэр бүл чинь таныг байгаагаар чинь хайрлаж хүлээж байгаа. Тэгээд л үхлийн ирмэгт ирэх үед гэр бүл минь надаас мөнгө, нэр алдар хүлээгээгүй байна, аав, ээж минь байгаа нь л хангалттай байжээ гэж хардаг.
-Ер нь хүн бүрд аз жаргалтай байх нэг шалтгаан байдаг тийм үү?
-Хүн бүрд аз жаргалтай байх шалтгаан байдаг. Гэхдээ тэр нь нэг ижил зүйл байх боломжгүй. Аз жаргал бол нөхцөл биш, харин дотоод төлөв гэж ойлгож болно.
-Хүмүүсийн аз жаргалын мэдрэмжийг алдагдуулдаг хамгийн том шалтгаан юу вэ. Аз жаргалын үнэлэмжид юу хамгийн их нөлөөлж байна вэ?
-Магадгүй олон шалтгаан байгаа. Гэхдээ миний хувьд хэн нэгэнтэй ямар нэг зүйлтэй харьцуулах харьцуулалт гэж бодож байна. Мөн хэн нэгнээс ямар нэг зүйлээс маш их зүйлийг хүлээх хүлээлт нь хүнийг жаргалгүй байдалд хүргэдэг. Сүүлийн үед хүмүүсийн сошиал орчны хэрэглээтэй холбоотойгоор бусдыг даган дуурайх хандлага ихэссэн.
Энэ нь өөрийгөө үнэлэх үнэлэмжид хүртэл нөлөөлнө. Харин даган дуурайх бус суралцах хандлагатай болвол өөр болно. Тиймээс өдөр бүрийн амьдралдаа аз жаргал нэмэх нэг зөвлөгөө гэвэл зуун хувь итгэлтэйгээр талархал гэж хэлнэ. Аз жаргалаа нэмэгдүүлмээр байвал өдөр бүр амьдралаасаа талархах шалтгааныг л олж сураарай гэж хэлмээр байна.
Г.БАЛГАР





Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээнийг өнөөдөр зохион байгуул...
3 цагийн дараа
Баянхонгор аймгийн Шинэжинст суманд газар хөдөллөө
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс зүүн зүгт 21 км зайд өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 18-ны 09:34:55 цагт газар хөдө...
2 цагийн дараа
Өвлийн Олимпийн галыг арваннэгдүгээр сарын 26-нд асаана
Эртний Олимп хотод ирэх сарын 26-нд болох 2026 оны өвлийн Олимпийн наадмын галыг асаах ёслолыг зохион байгуулах дээд удган ба галт б...
31 минутын дараа
16 настай охины ээж О.Отгонтуяа: Надад итгэх хүн үлдсэнгүй
16 настай охины ээж О.Отгонтуяа өөрийн цахим хуудастаа дахин зураг оруулжээ Тэрбээр “Надад итгэх хүн үлдсэнгүй. Миний бие 2025...
хэдхэн секундын дараа
УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Монгол У...
10 минутын өмнө
Сэтгэгдлүүд