Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Өвлийн Олимпийн галыг арваннэгдүгээр сарын 26-нд асаана

trend

Админ

img

2025 оны 10 сарын 18

img

31

news-img

Эртний Олимп хотод ирэх сарын 26-нд болох 2026 оны өвлийн Олимпийн наадмын галыг асаах ёслолыг зохион байгуулах дээд удган ба галт бамбарыг Грекийн нутгаар буухиалах хүмүүсийн нэрсийг Грекийн Үндэсний Олимпын хороо танилцууллаа.

Өвлийн Олимпын наадам Италийн Милан, Кортина-д’Ампеццо хотуудад ирэх оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд болно.

Афин хотын Олимпын музейд болсон ёслолын үеэр дээд удганы дүрийг бүтээх Грекийн жүжигчин эмэгтэй Мэри Минаг танилцуулжээ. Тэрбээр парабол толины тусламжтайгаар нарны цацрагаас галыг бадамлан асаах ариун ёслолыг эхлүүлэх бөгөөд бүжиг дэглээч Артемис Игнатиугийн найруулсан театрчилсан үзүүлбэрийг удирдана.

11 дүгээр сарын 26-ны өдөр болох Олимпын бамбарыг асаах ёслолын дараа Грекийн нутгаар Олимпын бамбарыг буухиалах аян эхэлж, 12 дугаар сарын 4 хүртэл  үргэлжлэх бөгөөд тус улсын 23 муж, 7 бүс нутгаар дайран өнгөрөхдөө 2200 км замыг туулна. Энэ хугацаанд Олимпын галыг угтан авах 36 удаагийн ёслол болно. 450 бамбар буухиалагч оролцох уг аян Пиргос, Амалиада, Калаврита, Патры, Агринио, Карпениси, Каламбака, Мецово, Козани, Кастория, Флорина, Науса, Серре, Драма, Салоники, Ламия, Арахова, Левадия, Афин гэсэн хот, суурин газруудыг дайран өнгөрч, 12 дугаар сарын 4-ний өдөр нийслэл Афин хотын “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнд  Милане ба Кортина-д’Ампеццогийн өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хороонд бамбарыг хүлээлгэн өгөх ёслол болно.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээнийг өнөөдөр зохион байгуул...

img

6 цагийн өмнө

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд газар хөдөллөө

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс зүүн зүгт 21 км зайд өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 18-ны 09:34:55 цагт газар хөдө...

img

7 цагийн өмнө

Өвлийн Олимпийн галыг арваннэгдүгээр сарын 26-нд асаана

Эртний Олимп хотод ирэх сарын 26-нд болох 2026 оны өвлийн Олимпийн наадмын галыг асаах ёслолыг зохион байгуулах дээд удган ба галт б...

img

8 цагийн өмнө

16 настай охины ээж О.Отгонтуяа: Надад итгэх хүн үлдсэнгүй

16 настай охины ээж О.Отгонтуяа өөрийн цахим хуудастаа дахин зураг оруулжээ Тэрбээр “Надад итгэх хүн үлдсэнгүй. Миний бие 2025...

img

8 цагийн өмнө

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Монгол У...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд