Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Б.Дашравдан: Эрээний карго компаниуд нэг удаагийнхаа алдагдлыг монголчуудаар нөхүүлэх гээд байна

trend

Админ

img

2025 оны 10 сарын 18

img

28

news-img

Олон улсын худалдааны судлаач Б.Дашравдантай ярилцлаа.


-БНХАУ-д энэ сарын 1-нээс эхэлж байгаа татварын шинэ журмын талаар судлаачийн хувьд ярихгүй юу. Өмнө нь ямар байсан бэ?

-Хуучин мөрдүүлж байсан хууль дүрмээ илүү сайжруулаад цахим хэлбэрт оруулж байгаа зүйл л дээ. Үүнтэй холбоотой энэ оны долдугаар сарын 7-ны өдөр БНХАУ-ын Татварын ерөнхий газар, МХЕГ-аас нь ААНОАТ-ын мэдүүлгийг сайжруулахтай холбоотой мэдэгдэл гаргасан. Энэ нь худалдаа эрхэлдэг зуучийн компаниудад зориулаагүй, бүх ААН-үүд орлогын албан татвараа шинээр мэдүүлэхтэй холбоотой журам юм. Түүнийх нь хэрэгжилт аравдугаар сарын 1-нээс эхэлчихсэн. Энэ нь худалдааны компаниудын нэг хэсэгт нөлөөлөөд байгаа юм. Энгийнээр тайлбарлавал, би экспортын зөвшөөрөлтэй компанитай байлаа гэж бодъё. Тэгээд 100 ширхэг телевиз үйлдвэрлэнэ гээд зөвшөөрөл олгодог төв байгууллагууддаа мэдээлнэ шүү дээ. Тэгэнгүүтээ 70 ширхэгийг үйлдвэрлээд, үлдсэн 30 ширхэгээ худалдааны компаниудад зарлаа. Түүнийг худалдаж авсан компаниуд экспортын зөвшөөрөлгүй компаниудаас худалдаж авсан бараа бүтээгдэхүүнээ гадагшаа гаргаад, тэндээсээ НӨАТ-ын буцаалтын ашиг олдог байсан. БНХАУ-ын НӨАТ нь 13 хувийн татвартай, буцаалт нь 5-8 хувьтай байдаг. Үүнийгээ авна. Ялангуяа электрон бараа, цахилгаан автомашин дээр НӨАТ-ыг 100 хувь тэглэнэ. Бас инноваци шингэсэн бүтээгдэхүүн гээд 15 хувь хүртэлх урамшууллыг олгоно. Ингэж монголчуудын худалдаж авсан бараа бүтээгдэхүүнээс ашгаа хийгээд явдаг байсан. Харин одоо үнийн падан дээр худалдаа хийхгүй, зөвхөн зуучийн компаниуд зуучийнхаа үйл ажиллагаан дээрээс ашиг орлогоо ол гэж байгаа юм. Тэрийгээ ААНОАТ дээрээ мэдүүлэх учраас хуучин авч байсан зүйлээ авахгүй гэсэн үг. Ер нь Эрээн дээр байгаа карго компаниуд нэг удаагийн шокноос гарах гээд байгаа хэрэг л дээ.

-Тэгэхээр цаашдаа яана гэсэн үг вэ?

-Ер нь цаашдаа энэ үйл ажиллагаанаасаа татгалзаад, дийлэнх нь үйл ажиллагаа явуулахаа болино. Ирээдүйд итгэмжлэгдсэн худалдааны зуучийн мэдүүлэг бөглөөд, тэндээсээ урамшуулал авдаг болоод явах юм. Харин одоо Эрээн дээр байгаа компаниуд нэг удаагийн өндөр ашиг олоод, үйл ажиллагаагаа зогсоох процесс явагдаж байна.

-Ингэснээр Хятадаас бараа оруулж ирдэг барааны үнэ өсөх үү?

-Нэг л удаа ашиг олох гэж байгаа учраас одоо захиалж байгаа юм уу, өмнө захиалж байгаа бараан дээр л өсөлт гарна. Энэ урсгал 14-30 хоногийн хугацаанд жигдрээд явчихвал нэг их хүчтэй нөлөө үзүүлэхгүй.

-Тэгэхээр цаашдаа Хятадын компаниудаар зуучийн үйл ажиллагаа явуулахаа болих хэрэгтэй гэсэн үг үү?

-Тийм. Цаашдаа бид хятадуудад найдаад, хятадуудаар зуучийн үйл ажиллагаа явуулдгаа болих ёстой. Хувийн хэвшил нь ч бай, иргэд ч бай ялгаагүй гэсэн үг. Хариуцлагатайгаар өмнөөс нь бараа захиалж, карго хийдэг монгол компаниуд бий болсон шүү дээ. Тэдэн рүү хандсан нь дээр. Харин тэр компаниуд нь Хятадын хууль дүрмийг нарийн судалж, худалдааны мэргэжилтнүүд ажиллуулах шаардлагатай. Тэгэхгүйгээр хуучных шиг таамгаар яваад байвал ийм цохилтод өртөөд байна гэсэн үг. Урт хугацаандаа бол зах зээлийн хууль дүрэм, шалгуураар нэг удаагийн алдагдлаа монголчуудаар нөхүүлээд, карго компаниуд нь гарах гээд байгаа юм. Тэгэхээр нэгдүгээрт, монголчууд Монголынхоо зуучийн, карго компаниудад итгэдэг болох хэрэгтэй. Хоёрдугаарт, төр засгийн түвшинд хил дамнасан чөлөөт бүс гэдэг хэлэлцээрээ маш яаралтай хийх хэрэгтэй байна.

-Хятадаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ шууд нэмэгдэнэ гэж ойлгож болохгүй гэсэн үг үү?

-Шууд тэгж хэлж болохгүй. Миний хувьд долдугаар сараас хойш хангалттай бичсэн. Гэвч ерөөсөө тоогоогүй. Миний анзаарснаар энэ цуу яриаг тараагаад байгаа хүмүүсийн 70-80 хувь нь Эрээн дээр байгаа зуучийн компаниудын захиалга авагч байна. Гэнэт асуудал болгож ирээд цуураад байна л даа. Хамгийн гол нь бараа бүтээгдэхүүний үнэ яаж өсдөг вэ гэхээр урт хугацааны нөлөөлөл дээр өсдөг. Энэ тохиолдолд Эрээний карго компаниуд нэг удаагийнхаа алдагдлыг монголчуудаар нөхүүлэх гээд байна. Нэг удаагийн цочир зүйл урт хугацаандаа нөлөөлөх нь бага байдаг. Тэгэхээр цаашдаа Засгийн газрын түвшинд чөлөөт бүсийн хэлэлцээрээ маш сайн хийгээд, хоёр талдаа уул уурхайн бус бүтээгдэхүүнийг татваргүйгээр экспортолж, импортолдог нөхцөл рүүгээ маш хурдан орох ёстой. Ийм систем рүү явахгүй бол энэ мэт цочир, жижиг шокуудад ороод байна гэсэн үг.

И.Батхүү: Эрээнээс Монгол руу хийгдэж байгаа худалдаатай холбоотой БНХАУ татвараа нэмсэн гэх яриа үндэслэлгүй

Тэгвэл дээрх асуудлын талаар албаны хүний байр суурийг хүргэхээр Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүгээс дараахь тодруулгыг авлаа.

Нэгдүгээрт, сүүлийн үед Эрээнээс Монгол руу хийгдэж байгаа худалдаатай холбоотой БНХАУ татвараа нэмсэн гэсэн яриа их гарч байна. Энэ нь үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Хоёр улсын хооронд импорт, экспортын тариф тогтоохдоо заавал Засгийн газар хоорондын хэлэлцээр хийдэг ба өнөөдрийн байдлаар ийм гэрээ хэлэлцээр хийгдээгүй байна.

Хоёрдугаарт, БНХАУ-ын тал аж ахуйн нэгж, корпорациудад тавигдах татварын хяналт, шалгалт, ил тод байдлыг сайжруулах хүрээнд татварын шинэчлэл хийж байна. Энэ хүрээнд тус улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар энэ оны долдугаар сарын 7-ны өдөр мэдэгдэл гаргаж, экспортын ААНОАТ-аа ил тод, зөв тайлагнадаг байх дээр холбогдох журамд өөрчлөлт оруулж, энэ нь 2025 оны аравдугаар сарын 1-ний өдөр хэрэгжиж эхэлсэн байна. Тус журмын дагуу тээвэр зуучийн компаниуд нь албан ёсны эрх бүхий компанийн нэрийг ашиглаж, ААН-үүдийн бараа бүтээгдэхүүнийг Монгол руу экспортолж байна. Мөн НӨАТ-ын буцаалт, зарим бараа бүтээгдэхүүн дээр татаас дэмжлэг авдаг байсныг болиулж байгаагаас буруу мэдээлэл гарах, нэмэлт зуучлалын зардал үүсгэж, үүнийг БНХАУ-ын талаас татвар нэмж байгаа мэт буруу ташаа ойлголт өгч байна. Карго, зуучийн үйлчилгээ эрхлэгчид Монголын харилцагч нартаа мэдээлээгүй, урьдчилсан байдлаар үйл ажиллагаагаа төлөвлөж, зохион байгуулаагүй нь бизнесийн хувьд ёс зүйгүй, хариуцлагагүй ажилласны илэрхийлэл гэж үзэж байна. Цаашид худалдаа эрхлэгч ААН, бизнесүүд хариуцлагатай, албан ёсны стандартад нийцсэн, экспортын эрхтэй тээвэр зуучийн компаниудаар дамжуулж бараа, бүтээгдэхүүний захиалгаа хийж байхад анхаарах нь зүйтэй байна.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээнийг өнөөдөр зохион байгуул...

img

2 цагийн дараа

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд газар хөдөллөө

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс зүүн зүгт 21 км зайд өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 18-ны 09:34:55 цагт газар хөдө...

img

1 цагийн дараа

Өвлийн Олимпийн галыг арваннэгдүгээр сарын 26-нд асаана

Эртний Олимп хотод ирэх сарын 26-нд болох 2026 оны өвлийн Олимпийн наадмын галыг асаах ёслолыг зохион байгуулах дээд удган ба галт б...

img

25 минутын дараа

16 настай охины ээж О.Отгонтуяа: Надад итгэх хүн үлдсэнгүй

16 настай охины ээж О.Отгонтуяа өөрийн цахим хуудастаа дахин зураг оруулжээ Тэрбээр “Надад итгэх хүн үлдсэнгүй. Миний бие 2025...

img

6 минутын өмнө

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Монгол У...

img

16 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд