Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Фэйсбүүк, твиттер болон ганц нэг хүнтэй сайтуудыг сэтгүүл зүй гэж андуурахаар ичээд байх юм

trend

Админ

img

2025 оны 10 сарын 17

img

21

news-img

Сүүлийн үед галзуугийн эмнэлгийнхэнтэй холбоотой нэг онигоо санаанд ордог болоод байна. Галзуугийн эмнэлэгт өглөө хэн түрүүлж цагаан халат өмссөн нь тэр өдрөө эмч болж өнждөг гэсэн онигоо бий. Яг ийм инээдэмтэй юм шиг хэрнээ эмгэнэлт зүйл Монголын сэтгүүл зүйд үүрлэжээ. Учир нь өглөө хэн түрүүлж микрофон барьсан нь, камераар бичлэг хийсэн нь тэр өдрөө сэтгүүлч гэдэг айхавтар нэртэй болсон.

Сэтгүүл зүйн үнэт зүйл, ёс зүй, үндсэн чиг шугам эсрэгээрээ эргэсэн. Тэгэхээр хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн талаарх ойлголт утгаа алдах нь мэдээж. Сүүлийн ганцхан жишээ татъя. Саяхан “Монгол Улсын валютын сан нөөцгүй боллоо, дарга нарын тансаглал хэрээс хэтэрлээ” гэх утга бүхий лоозон барьж жагссан иргэнийг сэтгүүлч нэр зүүсэн нөхдүүд яаж элдэвлэж, гутаахыг бид харлаа. “Валютын сан гэдгээ чи мэдэж байгаа юм уу” гэж дайраад бүлтгэнүүлээд, бараг л мэдэхгүй байж ийм лоозон барьж жагслаа” гэх маягаар доромжилсон. Энэ бол асар бүдүүлэг, сэтгүүл зүйг жинхэнэ гутаасан, байж боломгүй үйлдэл мөн. Жагсаж буй тэр хүн Олон улсын валютын сан, Монгол Улсын санг ялгаж салгаж мэдэх, тэр тухай судалсан байх огт албагүй. Ер нь яг үнэндээ энэ ойлголтыг эдийн засагчид, банкныхан нарийн мэдэхээс Монголд арван хуруу шигээ мэддэг хүн байхгүй. Хамгийн гол нь Монголын нийгэм тэр чигээрээ дарангуйлал тогтлоо, эрх баригчид энэ улс орныг сүйрүүллээ, эдийн засаг элгээрээ хэвтлээ, амьдрахад бэрх боллоо гэж энэ нийгмийн дарангуйллыг сөрж жагсаж байгаа жагсагчдыг дэмжихийн оронд гутааж, элдэвлэж байна гэдэг харамсалтай.

Сэтгүүл зүйн үндсэн мөн чанар бол нийгэмд шударга үнэний дуу хоолой болдог. Эрх баригчдын хууль бус булхай луйврыг баримт нотолгоотой ил цагаан гаргаж, аливаа асуудлын үнэн бодит байдлыг ард олонд гуйвуулахгүйгээр, хувийн үзэл бодлоо тулгахгүйгээр хүргэх учиртай. Гэвч сэтгүүл зүйн харти, хууль дүрэм гэдгийг мэдэхгүй, дарангуйллын нийгмийг, эрх баригчдын хууль бус зүйлийг эсэргүүцсэн жагсагчдыг гутааж, тэднийг доромжилж байна гэдэг Монголын сэтгүүл зүй үндсэн зарчмаасаа орвонгоороо эргэсэн гэсэн үг.

Сэтгүүл зүйн үнэт зарчим яагаад алдагдав, өнөө дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээлэл нийгмийн шаар шавхруу мэт ойлгогдох болов. Учир нь фэйсбүүк, твиттерээр хувийн үзэл бодлоо бусдад тулгасан, баримт нотолгоогүй мэдээллийг юу ч сонсоноо бурж байдаг хүн шиг дэлгэж тавьсан нөхөд өөрсдийгөө сэтгүүлч мэтээр нийгэмд ойлгуулж байна. Түүнчлэн тэдний хэнд ч хэрэггүй хог новш шиг ховын яриануудыг сэтгүүл зүй гэж эндүүрч хүлээн авсан нийгэм болсноос үүдэлтэй. Мөн ганц нэгхэн хүн ажиллуулдаг сайт нэртэй, микрофон барьж, утасны камер асааж Төрийн ордны хонгилоор орилж хашхичин гүйх охид бүсгүйчүүд, залуучуудын ёс зүйгүй, эрээ цээргүй, үндсэндээ сэтгүүл зүйн наад захын ойлголтгүй нөхдийн өнөөгийн дүр төрх, байр байдал Монголын сэтгүүл зүйг ийнхүү шалны алчуур болгочихлоо.

Вэб сайт байгуулах бол ердөө тавхан минутын ажил. Хүссэн хэн бүхэн компьютер,гар утсан дээрээ нэр, лого бүхий вэб сайт байгуулаад микрофон, камер (дунджаар 3.5 сая) аваад л ордон орж, олны дунд хаа хамаагүй орилж чарлаад ингээд л сэтгүүлч болчихож байна. Тийм сайтын сэтгүүлч тэр байна гээд л камераа асаагаад, микрофоноо бариад дарга нарын өрөө рүү дайраад орчихно. За тэгээд манайхны ярьдаг шантаажны, юу юуны гэнэ үү баахан нэр томьёотой цахим сайт, твиттер, фэйсбүүкийн сэтгүүлчдийн бүхэл бүтэн арми бий болсон байна. Сүрэглэсэн чоно шиг тэд хэнийг ч тас татан идэхэд бэлэн байх нь аймшигтай. “Идэш хоол”-ноосоо болдог ч юм уу хоорондоо хэрэлдэж нийгмийн сүлжээнд хэн хэнийхээ булхайг дэлгэж байх энүүхэнд.

Тэгэхээр фэйсбүүкээр лайв хийж, хувийнхаа орон зайгаар дамжуулан өөрийн үзэл бодлоо бусдад тулгасан айхавтар эх орончийн дүртэй шударга нөхдөд, ялгаагүй твиттерээр жигтэйхэн цэцэрхсэн, бусдыг доромжилсон хүмүүс сэтгүүл зүйд огтоос падгүй. Тэд бол зүгээр л хувийнхаа орон зайд өөрийн санаа бодлоо бичиж, түүнийгээ нийгэмд хуваалцаж байгаа хүмүүс. Тэдний хэлж ярьж, бичиж олонд хүргэж байгаа үйлдэл нь сэтгүүл зүйтэй, хэвлэл мэдээлэлтэй ямар ч хамааралгүй. Яг үүн шиг ганц нэгхэн хүнтэй, гар утсаараа, камераараа ажлаа хийдэг сайтын гэх нэртэй нөхөд сэтгүүл зүйд ямар ч хамааралгүй.

Тэднийг сэтгүүлч хүн гэж үзэж, нийгэм хүлээж авах нь өөрөө буруу. Монголын нийгэм сэтгүүл зүйг ялгаж салгаж хүлээж авах хэрэгтэй болжээ. Сэтгүүл зүй гэдэг бол өөрийн гэсэн мэргэжлийн том редакцтай, олон жилийн үйл ажиллагааны түүхтэй, хийсэн бүтээл, улс орны өмнө байгуулсан гавьяатай, нэр төртэй сэтгүүл зүйн гол категори болсон ёс зүйн кодтой байх ёстой. Ганц нэгхэн хүнтэй, мэргэжлийн редакцгүй, үүрэх хариуцлагагүй вэб сайтаас сэтгүүл зүйн ёс зүйн код шаардах нь ямар ч утгагүй.

Дэлхийн бүх орон өөрсдийн гэсэн үндэсний сонинтой, телевизтэй байна. Мэдээж тэрхүү сонин, телевиз нь олон жилийн түүхтэй, мэргэжлийн том редакцтай, улс орных нь баялаг, үнэт зүйл болон оршиж, сэтгүүл зүйн үнэт чанараа хадгалж байна. Тухайн улс орны хувь заяатай холбоотой, хөгжил дэвшлийн бүх л мэдээлэл, төрийн бодлого, ниймийн үнэт бодит байдал нь мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагаараа дэлхий дахинд болоод олон нийтдээ хүрдэг. Солонгосоос авахуулаад олон улс орон үндэсний баялаг, үнэт зүйл болсон хэвлэл мэдээллийн байгууллагаа төрөөс бодлогоор дэмждэг, эдийн засгийн эрх чөлөөг нь хангадаг, тэгж байж үнэн бодит мэдээлэл түгээх боломжийг нь бүрдүүлдэг. Төрөөс дэмжинэ гэдэг нь төрийн дуу хоолой болгоно гэсэн үг биш. Харин ч эдийн засгийн тусгаар тогтнолыг нь баталгаажуулж өгдөг.

Гэтэл Монгол Улс хүн төрөлхтний яг эсрэг үндэсний мэдээллийн байгууллага мэргэжлийн редакцтай өдөр тутмын сониноо эдийн засгаар боомилж, тас хорьчхоод фэйсбүүк, твиттер, цахим сайтуудын сэтгүүл зүйн ямар ч мэдэгдэхүүнгүй, ёс зүйгүй, зарчимгүй нөхдийг толгой дээрээ гаргаж ирээд удирдуулахаар энэ нийгэм чинь юу болох билээ. Бид нийгмээрээ галзуурчхаж гэж хүн бүр хэлээд байгаа. Үүний гол гогцоо бол хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй гэж өөрсдийгөө цоллосон эрээ цээргүй, ёс зүйгүй, галзуу солиотой юм шиг нөхдөөр тархиа угаалгаж, тэдний үзэл бодол дуу хоолойгоор явахаар энэ нийгэм чинь “галзуурахаас” өөр яах юм бэ.

Бид өнөөдөр мэргэжлийн редакцтай үндэсний сэтгүүл зүйгээ амыг нь барьж хаяад цахимаар хөөсөө сахруулсан нөхдийг толгой дээрээ гаргачхаад байхаар улс орон чинь яаж ёс зүйтэй, хөгжил дэвшилтэй, эрүүл саруул, жудаг журамтай байх юм бэ. Ингэж хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж хэчнээн жил явах юм бэ. Нийгэм тэр чигтээ уналтад орсон байна. Нэгнээ гүтгэж доромжилж, нэгнийхээ ор хөнжил, бузар булайг дэлгэхээс өөр хийх ажил монголчуудад байхгүй болжээ. Сэтгүүл зүй гэдэг мэргэжлийн ойлголтыг ялгаж салгадаг болъё оо.

Цахимаар хөөс сахруулан орилж, ордноор гүйлдэж байгаа микрофон барьсан нөхдүүд сэтгүүл зүй биш гэдгийг Монголын нийгэм ойлгох ёстой. Үүнд төр засаг онцгой анхаарч, мэргэжлийн редакцтай үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагаа бодлогоор дэмжиж, байранд нь тавих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол сүүлийн 10 гаруй нүүрлэсэн цахим солиорлын энэ байдал нийгмийг сэхэхгүй болтол нь доройтуулах аюулд хүргэх нь ээ.

Д.Батболд

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ц.Ариунаа: Баримтат кинондоо Монголын малчид ямар сорилттой тулгарч байгааг харуулсан

Австралийн найруулагч Габриел Брэдигийн “The Wolves Always Come at Night“ буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино одо...

img

8 цагийн дараа

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрх олгов

НИТХ-аас “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо...

img

7 цагийн дараа

Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрчээ

Банкин дахь төгрөгийн хадгаламж 2025 оны 9 дүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.9  их ная...

img

6 цагийн дараа

Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчиллаа

Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүр...

img

6 цагийн дараа

Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-үүдийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Гурвалжингийн гүүр орчмын нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүйгээр том оврын машин техник б...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд