мэдээ
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрх олгов

Админ
2025 оны 10 сарын 17

30

НИТХ-аас “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олголоо.
НЗДТГ-ын мэдээлснээр, нийслэлд жилд 1.5 сая тонн хог хаягдал төвлөрсөн цэгүүдэд хүргэдгээс 25 орчим хувийг нь дахин боловсруулдаг. Иймд Улаанбаатар хот төдийгүй Монголд анх удаа олон улсын жишигт нийцүүлэн “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих юм.
Хан-Уул дүүргийн Морингийн даваанд 10 га талбайд барих “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” хоногт 1500 тонн, жилд 1.5 сая тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ. Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК шалгараад байгаа. Энэ төслийн хүрээнд сүүлийн таван жилд булсан хогийг цуглуулан шатааж, байгаль орчныг нөхөн сэргээх юм. Үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөжээ.
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барьснаар нийслэлийн хог хаягдлын 31.8 хувийг шатааж устгаснаар агаарын бохирдлыг багасгаж, гэр хорооллын 2333 өрхийг цахилгаанаар ханган, агаарт үүссэн 106.1 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулна. Мөн хог булшлах газрыг нөхөн сэргээж, ажлын байр шинээр бий болгох, хог хаягдлын цэгийг цөөлснөөр хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зэрэг ач холбогдолтой.





16 настай охины ээж О.Отгонтуяа: Надад итгэх хүн үлдсэнгүй
16 настай охины ээж О.Отгонтуяа өөрийн цахим хуудастаа дахин зураг оруулжээ Тэрбээр “Надад итгэх хүн үлдсэнгүй. Миний бие 2025...
8 цагийн дараа
УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Монгол У...
8 цагийн дараа
Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр албан ёсоор эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 1...
7 цагийн дараа
Д.Эрдэнэбилэг: Амьдралаасаа өдөр бүр талархах шалтгааныг олж сураарай
Сэтгэл зүйч, эерэг сэтгэл заслын зөвлөх Д.Эрдэнэбилэгтэй ярилцлаа. -Аз жаргалтай амьдрал гэдгийг та юу гэж тодорхойлох вэ. Энэ цаг ү...
7 цагийн дараа
Б.Дашравдан: Эрээний карго компаниуд нэг удаагийнхаа алдагдлыг монголчуудаар нөхүүлэх гээд байна
Олон улсын худалдааны судлаач Б.Дашравдантай ярилцлаа. -БНХАУ-д энэ сарын 1-нээс эхэлж байгаа татварын шинэ журмын талаар судлаачийн...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд