Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

Н.Эрдэнэцэцэг: Гэр бүлийн боловсрол гэдэг хувь хүн өөрийгөө олохоос эхэлдэг DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 14

img

70

news-img

Өнөөдөр Гэгээн хайрын баярын өдөр тохиож буй учраас Гэр бүл судлаач Н.Эрдэнэцэцэгтэй хайр, гэрлэлтийн талаар ярилцлаа.


-Хүн бүр хайрыг өөрөөр ойлгож, илэрхийлдэг. Таны бодлоор хайр гэж юуг хэлэх вэ?

-Хүмүүс нас наснаасаа шалтгаалж хайрыг олон янзын үйлдлээр илэрхийлдэг. Тухайлбал, хүүхдүүд аав ээжийнхээ өөрт нь илэрхийлж байгаа үйлдлийг хайр гэж төсөөлдөг. Харин насанд хүрсэн хүмүүс, өвөө эмээ нар хүртэл хайрыг өөрөөр тодорхойлдог. Миний хувьд хайрыг хариуцлага, мэдрэмж, уулыг давж усыг гатлах урам зориг гэж ойлгодог. Сэтгэл зүйч, эрдэмтэд хайрыг тодорхойлохдоо хайр бол хүч, мэргэн ухаан, хайр бүгдийг далдалдаг, уучилж чаддаг, өгч чаддаг гэдэг.

-Сүүлийн үед залуус хайр сэтгэлийн тал дээр сэтгэл хөдлөлдөө автаж хандаад байх шиг. Энэ нь гэр бүлийн асуудал үүсэх шалтгаан болж байна уу?

-Тийм ээ. Залуус хайр сэтгэлд эрт, хариуцлагагүй хандаж байна гэдэг нь судалгаагаар батлагдсан. Монголын нийгэмд маш олон кейс, үүнээс шалтгаалсан үр дагаврууд гарч байгаа. Энэ нь гэр бүлийн боловсролыг огт сурахгүй байгаатай холбоотой. Хэн ч энэ талаар зааж, хэлж өгдөггүй. Наад зах нь гэрлэлт гэж юу вэ, хань ижлээ яаж сонгох юм, эцэг эх болно гэдэг нь ямар учиртай юм гэдгийг хэн ч хэлж анхааруулж, сургамжилдаггүй. Гэтэл амьдралын олон дүрээс хамгийн чухал нь гэр бүлтэй холбоотой дүр байдаг. Миний хувьд залууст гэрлэлтээс өмнөх гэр бүлийн боловсрол олгох хэрэгцээ Монгол Улсад ямар байгаа талаар судалгаа хийсэн. Энэ судалгаанаас цэцэрлэгийн наснаас нь эхлээд ерөнхий боловсролын сургуульд нөхөн үржихүйн боловсрол заах ёстой гэдгийг анзаарсан юм. Гэрлэлт, хайр дурлал, шохоорхлын ялгааг мэдсэнээр гэр бүлийн харилцааг эхлүүлэх ёстойг ойлгоно гэсэн үг.

-Амьдралын чухал шийдвэрүүдийн нэг болох гэрлэлт дээр залуус хэрхэн анхаарах ёстой юм бол?

-Хүүхэд багадаа хайрыг мэдрэхгүй өсдөг нь үүнтэй холбоотой. Сэтгэл зүйн хэрэгцээ нь огт хангагдахгүй өсөж байна гэсэн үг.

Эцэг эх нь хүүхдээ сонсдоггүй, ойлгодоггүй, ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрдөггүй, маш их стресс дунд өсөж сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй болохоор хайр дурлал, шохоорхол нь бенгалийн гал шиг хэдхэн секунд оволзоод дуусгачихдаг. Үүнийгээ хайр сэтгэл гэж андуурдаг. Ингээд сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй болохоор өөр хүн рүү тэмүүлдэг. Үүнээс болоод хайрлагдах сэтгэл зүйн хэрэгцээгээ дахин мэдрэхийн тулд буруу харилцаа үүсдэг.

Эрдэмтдийн судалснаар хүний тархины бор гадаргуу нь ухаалаг шийдвэр гаргадаг. Энэ тархины ажиллагаа хүнийг 25 нас хүрмэгц бүрэн хөгжиж дуусдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр 25 нас хүртлээ ажил мэргэжил, хань ижлээ сонгох чухал шийдвэрээ гаргахдаа заавал нас биед хүрсэн хүнтэй зөвлөлдөх шаардлагатай гэсэн үг. Гэтэл бид 18 нас хүрсэн юм чинь гээд өөрсдөө шийдвэрээ гаргах гэдэг гэм бий. Энэ нь бага насандаа сэтгэл зүйн хангагдаагүй хэрэгцээ, сэтгэлдээ авсан шархнаас шалтгаалсан хэрэг. Ингээд нөхөрлөл, хайр дурлалыг андуурснаас болоод ирээдүйн олон сонголтоо багасгадаг. Улмаар сэтгэлийн дарамт, гэмтэлд өртдөг. Ийм учраас том хүний тоглоомоор битгий тоглооч ээ гээд хэлээд байдаг юм. Тэгэхээр залуус маань гэр бүл, сэтгэл зүйн боловсролдоо хөрөнгө оруулалт хиймээр байна. Гэхдээ нэг өдөр сургалтад суугаад бүгдийг нь шууд ойлгоод авчихдаг зүйл биш. Улс орны бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй.

-Өнөөдөр хайрын баярын өдөр. Гэр бүл судлаачийн хувьд энэ өдөр хосууд хэрхэн бие биенээ ойлгож, ярилцах ёстой вэ?

-Хайрын баяр жилд нэг л удаа тохиодог ч зөвхөн энэ өдөр “хайртай шүү” гэдгээ илэрхийлэх биш 365 хоногт мэдрүүлж, илэрхийлж амьдрах нь илүү утга учиртай. Манайхан Валентины баяраар цэцэг өгөөд, хамт тоглолт үзээд цагийг хөгжилтэй өнгөрөөж чаддаг. Гэтэл энэ үед хосын харилцаа сайжирдаггүй. Харин сэтгэл хөдлөл, мэдрэмжийн хувьд хайрын сав нь дүүрсэн юм шиг болдог. Үүний оронд хамт зураг зурдаг, хосын сэтгэл зүйчтэй эвент гэх мэт хоорондын харилцаагаа тордсон, амьдралаа дүгнэдэг, зорилгоо ярьдаг, гомдоосон бол уучлалт гуйдаг, зүрх сэтгэлийн хэрэгцээг хангасан зүйлийг хамт хийвэл илүү үр дүнтэй. Энэ баярыг хосууд маань ингэж тэмдэглээсэй гэж хүсч байна.

-Харилцаанд үүсдэг зөрчилдөөнийг шийдвэрлэх арга зам нь юу вэ. Таны хувьд хосуудад сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгдөг шүү дээ?

-Хайрыг насан туршдаа оргилуун байлгах боломжгүй. Буурах үе гэж байдаг. Энэ нь хосуудын харилцаанаас хамаардаг. Тэр үед нь нийгэм, гадны хүчин зүйлээс шалтгаалаад давхар хямралууд ирдэг. Тухайлбал, хосын харилцааг улирлаар төлөөлүүлж ярьдаг. Өвлийн улирлыг туулж байгаа хосууд байна, гэтэл өвлийг давчихвал хавар ирдэг. Дан зунаараа байдаг хосууд гэж байдаггүй. Ер нь дандаа тэгш хэмээр явна гэж байхгүй. Уналт, босолттой явсаар олон жилийг хамт өнгөрөөж. Би чиний төлөө юу хийж өгөх вэ” гэдэг хэмжээнд очтолоо явахыг хайр гэж эцэст нь дүгнэж хэлэх боломжтой.

-Ер нь ам мурийхгүй харилцаа, зөрчилгүй амьдрал гэж байдаг юм уу?

-Зөрчилдөөнгүй амьдрал, харилцаа гэж байхгүй. Ажил дээр, гэртээ ч тэр хүнтэй зөрчилдөнө. Гэхдээ зөрчилдөөнийг яаж шийдэх вэ, ямар хил хязгаарыг давж болохгүй вэ гэдгийг багаасаа сурах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлсэн хоёр хүн маргах, хөгжүүлээгүй хүмүүс зөрчилдөхийн хооронд маш их ялгаа бий. Сэтгэл хөдлөлгүй хүн гэж байхгүй учраас сэтгэл хөдлөлөө таньж мэдээд, удирдан чиглүүлэх чадвараа хөгжүүлэх нь чухал. Зөрчилдөөнд хосууд ихэвчлэн хувь хүний үнэ цэнэ рүү халдаад байдаг. Тэгэхээр өөр рүү нь хандахаасаа илүү “Чи ямар тэнэг үйлдэл хийчихээ вэ” гэдэг рүү анхаарахыг зөвлөдөг. Дараа нь ярилцах, сонсох техник гэж бий. Юу хэлж байгааг нь бүрэн сонсоогүй байж маргадаг, ярилцаад эхлэхээр хэрэлдэх гээд байдаг. Тэгэхээр гэр бүлийн боловсрол гэдэг нь хувь хүний хөгжил буюу хувь хүн өөрийгөө олохоос эхэлдэг гэсэн үг.

-Энэ бүгдээс хайрыг уучлал гэж ойлгож болох уу?

-Миний хувьд энэ салбарт арав гаруй жил ажиллахдаа олон гадаад хүмүүстэй ажиллаж байсан. Олон жил хамт амьдарсан хосуудаас “Амьдралын нууц гэж юу вэ” гэж асуухад “Уучлал. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Бие биенээ уучилснаар насан туршдаа хайр нь болж үлдсэн” гэдгийг хэлж байсан. Энэ хариулт надад үнэхээр өвөрмөц санагддаг. Бид хайрын тухай кино үзэх үед хаалганы хажууд гараа тавиад уйлахыг хардаг шүү дээ. Энэ бол эмоци буюу мэдрэмж. Гэтэл хайр, гэрлэлт гэдэг бол мэдрэмжээс давсан зүйл. Хэцүү байсан ч эргээд хайрлахыг хэлдэг.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Хөх сувд-2025” наадмаас 15 км зайд цагаан хил хөдөлж, мөс овоорчээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 17 км-т буюу Дээд модот булан гэдэг газарт цагаан хил хөдлөж мөс овоорсон, задарсан ...

img

7 цагийн дараа

Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл хураамж төлөхгүй DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Уг тогтоо...

img

6 цагийн дараа

Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсчээ DNN.mn

Мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 41.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсжээ. Ингэж өсөхөд т...

img

5 цагийн дараа

“Харбин 2025” Азийн өвлийн спортын наадам өндөрлөлөө DNN.mn

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болж, 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 тө...

img

5 цагийн дараа

Л.Оюун-Эрдэнэ: 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээнээс хойш хийгдэх хил холболтын хоёр дахь төмөр зам Гашуунсухайт-Ганцмод болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны  хоёрдугаар ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд