Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

“Харбин 2025” Азийн өвлийн спортын наадам өндөрлөлөө DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 15

img

1

news-img

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болж, 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдлөө. Тус наадам хоёрдугаар сарын 14-нд хөшгөө хааж, БНХАУ-ын баг 85 медаль (32 алт, 27 мөнгө, 26 хүрэл)-тайгаар тэргүүлэв. Энэ наадмаас есөн орон медаль хүртсэн бол Монгол улсаас дөрвөн спортын долоон төрөлд 28 дасгалжуулагч, 35 тамирчин оролцож, зарим төрөлд анхдагч амжилт үзүүлсэн юм.

Энэ наадмын хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.

Маскот: Наадмын маскот буюу бэлэг тэмдэг “Бинбин”, “Нини” нь Харбины барын хүрээлэнд 2023 оны есдүгээр сард мэндэлсэн сибирийн барын зулзага бөгөөд Хятад улсын өргөн уудам нутаг болон Харбин хотноо тавтай морилхыг илтгэжээ.

Уриа: “Dream of Winter, Love among Asia – Өвлийн мөрөөдөл, Азийн хайр”

Медаль: Азийн өвлийн наадмын медалийн нүүрэн хэсэгт мөсөн зам дээр уян хатнаар гулгаж буй өвлийн спортын тамирчныг Азийн өвлийн наадмын эмблемийн хамт дүрсэлсэн байна. Харин медалийн ард хэсэгт өвлийн наадам зохион байгуулагдаж буй Харбин хотын эргэн тойрон дахь үзэсгэлэнт байгалийг дүрслэв.

Азийн өвлийн спортын X наадмыг 2029 онд Саудын Араб улсын Неом хотод зохион байгуулах бөгөөд Азийн олимпын хороо, “Харбин-2025” Азийн өвлийн наадмын зохион байгуулах хорооны дарга нар Азийн олимпын зөвлөлийн тугийг “Неом-2029” Азийн өвлийн спортын наадам зохион байгуулах хорооны даргад гардуулав.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ОХУ-д 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, баруун аймгуудад чичирхийлэл мэдрэгджээ DNN.mn

Улаанбаатарын цагаар өнөө өглөө /2025.02.15/ 09.48 цагт ОХУ-д 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас Мо...

img

2 цагийн дараа

Нийтийн тээврийн Х:4 чиглэлд өөрчлөлт оруулав DNN.mn

Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих нөхцөлийг ханга...

img

1 цагийн дараа

“Хөх сувд-2025” наадмаас 15 км зайд цагаан хил хөдөлж, мөс овоорчээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 17 км-т буюу Дээд модот булан гэдэг газарт цагаан хил хөдлөж мөс овоорсон, задарсан ...

img

7 минутын өмнө

Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл хураамж төлөхгүй DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Уг тогтоо...

img

1 цагийн өмнө

Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсчээ DNN.mn

Мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 41.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсжээ. Ингэж өсөхөд т...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд