Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Монгол Улсын даян аварга А.Сүхбат: Мөнхбат аварга надтай хамт бэлтгэл хийж байгаа

trend

Админ

img

2025 оны 7 сарын 11

img

1

news-img

ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС……………….

Монгол Улсын гавь­яат тамирчин, даян авар­га Агваансамдан­гийн Сүхбаттай ярилц­лаа. Даян аваргатай Мон­голын ТОП-100 за­луу­гийн нэгээр шал­гарч шагналаа гардаж аваад байхад нь уулзаж цөөн хором ярилцсан юм аа.


Юуны өмнө танд Мон­голын ТОП-100 за­луугийн нэгээр шалгар­санд баяр хүргэе. Уг шагналын үнэ цэнийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Баярлалаа. Эх орны­хоо хөгжил дэвшлийн төлөө залуу насныхаа эрч хүч, цог хийморь, авьяас чадвараа зориу­лан зүтгэж
буй шилдэг залуусын нэгээр шалгар­сандаа сэтгэл хангалуун байна. Энэхүү ажлыг са­наачилж зохион явуул­сан Монголын залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбоо болоод бусад хүмүүст талархсанаа илэр­хийлье.  Хийж бүтээ­сэн зүйлийг маань үнэл­сэн үнэлэлт хийгээд эх орныхоо цаашдын ирээ­дүй, их спортын шилдэг тамирчдыг бэлтгэх ажилд маань улам их амжилт гаргаасай гэсэн  итгэл хэмээн ойлгож хүлээн авлаа. Үндсэндээ надад дахиад л өндөр үүрэг хариуцлага оногдож байна даа.

Та одоо ямар ямар ажил амжуулаад явж байна. Олимп сургууль, газар тариалан, мал аж ахуй гээд олон тийшээ л анхаарлаа хандуулж байгаа нь мэдээж?  

-Бодоод байх нь ээ, би чинь багаасаа л, бөхийн дугуй­ланд анх орсон цагаа­саа хойш огт амралт­гүй зүт­гэж, хөдөлмөрлөж байна. Бөхийн сургуулиа авч явах, олонд танигдсан нэртэй тамир­чид болоод шинэ залуу хүүхдүүдийг бэлдэх, за тэгээд газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын бизнес эрхлэх нь надад үнэхээр сонир­холтой байдаг. Би бол хөдөл­мөрлөж, зүтгэж хөлс хүчээ урсгаж байгаа ажлаа­саа дандаа л эрч хүч, кайф авдаг хүн. Ажлаа барахгүй, амрах чөлөөгүй явах миний бараг жаргал юм даа.

Тийм үү, ямар сайхан юм. “Олимпсургуу­лиас Монго­лын ирээ­дүйн аваргууд төрнө, тив дэл­хийд улс орныхоо нэр алд­рыг цуурай­туулсан шил­дэг тамир­чид гарна гэж та ам бардам хэлдэг дээ?

-Сургуулийнхаа бааз суурь, тамирчдыг бэлдэх үйл явц, багш дасгалжуулагч­дынхаа чанар чан­сааг хара­хаар өөрийн эрхгүй л тийм бодол төрдөг. Ер нь хүн чинь омголон бардам, өөртөө итгэл­тэй байж амжилт гарга­даг биз дээ. Тийм болохоор миний бие шавь нартаа ихээ­хэн итгэл хүлээлгэж, тэд нар маань хэзээ нэг өдөр Мон­го­лынхоо нэрийг дэлхий даяар дуурсгана гэдэгт эргэлз­дэг­гүй. Улсын харцага Ө.Даваа­баатар, аймгийн арслан Б.Бат­­жаргал, айм­гийн заан Б.Ганзориг, Л.Цээсүрэн нарын залуучууд үндэсний бөхөөр барилдахын зэрэгцээ чөлөөт, самбо, жүдогоор хи­чээл­лэж байна. Манай хүнд жингийн тамирчид. Монголын чөлөөт бөхийн холбоо­ны ерөнхийлөгч З.Чинбат бид хоёр бүх л аймаг, сум, дүүргээс бага насны хүүхдүүдийг шал­гаруулж “Олимп” дэвжээнд бэлтгэл сургуу­лилт хийлгэж байгаа. Үндсэндээ 2016 оны олимпод оролцох тамирч­даа одооноос бэлдэж байна шүү дээ. Чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаанд түшиг­лэ­сэн, сайн дасгалжуулагчдын бэлтгэл сургуулилтын хүчинд ирээ­дүйн сайн тамирчид төрөх байх аа.

Тантай шинэ оны өмнө­хөн уулзаж байна. Ули­ран одох гэж буй хоёр мянга арван нэгэн он олон түүхт ой дав­хацсан сайхан жил байлаа. Таны хувьд амжилт бү­тээл хэр арвин байв даа?

-Ардын хувьсгалын наян жилийн түүхт ойгоор миний бие арав давж түрүүлж байсан. Энэ онд ерэн жилийн ой тохиосон. 1024 бөхийн барилдаанд манай С.Мөнх­бат түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртлээ. С.Мөнх­бат бол “Шонхор” сургуулийн төгсөгч. Үндсэндээ манай төгсөгч гэсэн үг. “Шонхор”, “Олимп” хэмээх хоёр сургууль нэгдсэнийг хүмүүс мэдэж бай­гаа байх. Тэгэхээр нэг сургуу­лийн хоёр бөх ная, ерэн жилийн түүхт ойнуудад манлайлсан байгаа юм. Энэ бол багшийн маань буян. Х.Баянмөнх багшийн гараас олон шилдэг тамирчид, алдар суутай бөхчүүд төрсний хоёр нь С.Мөнх­бат аварга бид хоёр л доо. Үүнийг зориуд тэмдэглэж хэлмээр байна. 2011 онд манай сургуулийн тамир­чид улс эх орондоо болсон, мөн олон улсын ча­нар­тай тэмцээнүүдэд багагүй амжилт үзүүллээ. Зарим нэг нь Ази тивийн аварга болсон гээд гаргасан амжилтаасаа дурдвал олон бий.

Өнгөрсөн хавар байна уу даа, Сүхбат аваргын ингэ ихэрлэж гэнэ ээ гээд л баахан шууги­сан. Тэр тухай асуумаар санагд­­лаа. Танай мал хуй Булган аймгийн урд талын сумдаар нутагла­даг дуулд­сан?

-Таван
хошуу малыг тэгш сайхан өсгөхсөн гэж өөрийн­хөө хэмжээнд л зүтгэж байна. Ер нь мал аж ахуй, газар тариалан монгол­чуудын эрт дээр үеэс л хийж ирсэн, цааш­даа ч хийсээр явах ажил гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Яалт ч үгүй хамгийн чухал салба­руудын нэг. Өнөө­дөр бид уул уурхайн тухай л яриад байгаа. Мэдээж уул уурхайгаа ярьж, түү­ний­гээ түшиглэж улс орон хөг­жилгүй яахав. Гэхдээ уул уурхай бол шавхагддаг зүйл. Харин мал сүрэг минь жилийн жилд өсч үржинэ. Манайхан дэлэнт мал дээшээ гэж ярьдаг. Газар тариалан ч ялгаагүй арвижаад бид бү­хэнд үр өгөөжөө өгөөд л бай­на. Мал сүрэг маань Булган аймгийн Бүрэг­хангай, Хишиг-Өндөр, Дашинчилэн гэх гур­ван сумын заагт нутаглаж байна. Ус ундтай, өвс урга­мал сайтай сайхан нутаг. Бэлчээрийн даац сайтай нут­гаа төр засаг тусгай бодлого явуулж отрын бүс нутаг гэх нэрээр малчдадаа тэгш сай­хан хуваарилж байна. Мал хуй тогтоход бэрх гантай, зудтай нутагт малчдыг гүрий­тэл нь суулгахгүй байгаа нь зөв зүйтэй юм аа.

Мал сүргийн талаар тийм байдаг байж. Таныг чинь Монголын ТОП-100 залуугийн нэгээр тодро­хыг хараадСүхбат аварга улс төрд орж бай­на даагэж олон хүн хар­даж байгаа. Шууд­хан асуу­хад, та улс төрд орох уу. Сонгуульд нэр дэвших үү?

-Манай
бөхчүүдээс улс төрд хүч үзэж байгаа эрхмүүд олон байна ш дээ. Х.Баттулга ах нэг томоохон яам толгой­лоод ажиллаж байна. За Б.Бат-Эрдэнэ аварга бай­на. Д.Кёкүшюүзан Батбаяр найз минь байна. Тэд бол арай өөр одонд төрсөн гэдэг шиг улс төр хийгээд явах чадвар чадал­тай, зангарагтай, авьяас­тай хүмүүс. Миний хувьд бол өөр. Ухаандаа би Баттулга ах шиг байж чадахгүй л байхгүй юу. Тийм болохоор улс төрөөр орол­доод яахав. Хувийн ажлаа амжуу­лаад, түмэн олныхоо хүндэтгэлийг хүлээгээд, итгэ­лийг нь даагаад явж байвал болох нь тэр дээ.

Б.Гантогтох гарьд бол улс төрийн зам мөрийг сонгоод байгаа. Увс аймагт Ардчил­сан намаас нэр дэвшинэ гэсэн таамаг хүмүүст байгаа. Тэр нь ч үнэн болов уу. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Б.Гантогтох  сонгуульд өрсөл­дөх эсэх нь тухайн хүний өөрийнх нь л эрх шүү дээ. Хүний өмнөөс би юугаа хэлэх билээ. Увс аймагт ма­най хүний нэр хүнд их өндөр байгаа юм билээ. Сонгуульд өрсөлдвөл мэдээж би дэм­жинэ. Сонгуулийнх нь кампанит ажилд чин үнэнч сэтгэлээр зүтгэнэ дээ.

Маргааш буюу 29-нд Үндэс­ний эрх чөлөөний хувьсга­лын зуун жи­лийн ой болно. Уг ойг тохиолдуулан бөхийн барилдаанд амжилт гарга­сан хүчтэнүүдэд цол чимэг өгөх тухай ч төр засгийн хүрээнд яриад авсан. Түүнд та ямар санаа бодолтой байсан бол?

-Үндэсний
эрх чөлөөний хувьсгалын ойг хувьдаа маш хүндэтгэл­тэй хүлээн авч байгаа. 1911 оны Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг ярихгүй, өндөр хэмжээнд авч үзэх­гүй­гээр хорин нэгэн оны хувьсгалыг авч үзэх боломж­гүй шүү дээ. Тийм болохоор тусгаар тогтнолын  эл өдрийг монголчууд гүн хүндэт­гэлтэй­гээр тэмдэглэж байх учиртай. Бүх нийтээрээ амардаг ч юм уу, ямар ч гэсэн ёс төртэй тэмдэглэх хэрэгтэй юм аа. Үндэсний бөхөө барилдуулж цэнгэх нь зөв. Цол олгох тухай ярьсан ярианы цаана улс төр яваад байна уу даа гэж би харсан. Хэн нэгэн улстөрч бөхөд цол олгоно, олгохгүй гэж ярих нь утгагүй.

Танаас хоёр жилийн өмнө ярилцаж байхад үндэсний бөхийн ирээ­дүйн аваргын тухай хөн­дөгдөж байлаа. “Ирээ­дүйн аваргыг би мэдэж байна. Гэхдээ одоо зар­ла­мааргүй байна. Ер нь зарлаад байдаг ч юм биш. Тухайн бөхдөө сэт­гэлзүйн хувьд маш хүнд тусдаггэж та хэлж бай­сан. Гэтэл С.Мөнх­бат гэсэн хүн гарч ирээд аварга болчихлоо. Олон түмэн Ч.Санжаадамбыг да­раа­гийн аварга, ер нь хэдэн жилдээ ноёрхох болов уу гэх итгэл хү­лээлгээд байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-С.Мөнхбат аварга надтай бэлтгэл сургуулилт хамт базааж байгаа. Түүний хувьд өнөө жилийн наадамд түрүүлс­нээрээ бусдаасаа тасарсан гэж хэлж болно. Өнөөдөр Г.Өсөхбаяр аварга барилдахгүй л бол С.Мөнхбат аварга зүүний магнайд гарах болж байна. Эрэмбээрээ хамгийн түрүүнд ам авна. Энэ бол маш том давуу тал. Дээр нь аварга цолтой бөхийн сэтгэлзүй гэж нэг юм байна. Бүгдийг ялж дийлнэ гэсэн бодол нь өөртөө итгэлтэй зоримог барилдахад нь нө­лөөлдөг. Гэхдээ залуу авар­гад дутагдал их бий.

Тухайлбал…?

-Мэхний
маш олон хувил­барыг сурах ёстой. Мань хүн мэх муутай байна. Би бол хүнд ойлгогдохгүй байхыг хичээж барилддаг байсан. Барилдаан маань хэн хүнд ойлгогдоод ирэх л юм бол биш болно шүү дээ. Бусдад унах магадлал өндөр болоод ирэх юм. Тиймээс С.Мөнхбат авар­гад хүнд ойлгогдохгүй олон мэх сурах ёстойг захиж байгаа. Шавь нартаа ч би хэлдэг, бөх гэдэг чинь мэх гэсэн үг шүү дээ гэж. Байл­дагчдын зэвсэг буу, сэлэм байдаг бол бөхчүүдийн зэвсэг мэх юм. Мэхний олон хувилбарыг сурмаг эзэмшиж байж монгол үндэсний бөхийг урлагийн хэмжээнд аваачна, үзэгч олныг ч баясгана. Мон­гол бөхөд ирлэсэн тонгорог шиг хэдэн залуучууд байна. Тэдний нэг Санжаадамба л даа. Даваабаатар ч ялгаагүй. Бэлтгэл сургуулилтаа базаа­гаад явж байгаа. Залуучуу­дын тухай одоо юу хэлэх вэ дээ. Нэг үе зургаан залуу заан гэж яригдаж байсан даа. Түүн шиг бөхийн нэг үе гараад ирлээ, шуугиулж л байна ш дээ. Хэнийг нь хэн гэхэв. Монгол бөхийн ирээдүй, залгамж халаа мундаг байна л гэж хэлье.

Танаас бас нэг зүйлийг асуулгүй орхиж болох­гүй нь. Сүүлийн үед тан­тай холбоо­той мэдээ­лэл гарах болсон. Та бол ямар ч үед олны анхааралд байдаг хүн л дээ. Ямар мэдээлэл гараад байгааг өөрөө гадарлаж л байгаа байх. “Аваргын залуу эхнэр амаржиж гэнэ. Даян аваргад дахиад үрийн зулай   үнэрлүүлсэн бай­нагээд л цуурч бай­гаа. Энэ үнэн үү. Олон нийт ихэд сонирхож бай­гаа учир асууж байгаа юм шүү?

-Гал
тогоогоо бусдад дэлгээд байхыг хэн хүсэх билээ. Тийм болохоор таны энэ асуултад тийм ийм гэж хариулмааргүй байна. Нэг зүйлийг хэлэхэд, би чинь олон сайхан үртэй болж үр хүүхдүү­дээрээ бахархан, аз жаргалтай амьдарна л гэж бусдын адил боддог шүү дээ.

Н.ГАНТУЛГА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна

Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр Төв цэнгэл...

img

4 цагийн дараа

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт болно

Улаанбаатарын үдэш-2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолт өнөөдөр /2025.07.11/ оройн 21.00-00.00 цагт Д.Сүхбаатарын талбайд улам...

img

3 цагийн дараа

Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асарт зочиллоо. Энэ жил шагайн асарт “Шагайн а...

img

3 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12064 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 10-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагд...

img

3 цагийн дараа

Сумын заан цолтой таван ба нэг давлаа

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөлөө. Улсын баяр наадамд сумын заан цолтой 102 бөх барилдсанаас тав нэ...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд