Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

Ш.Бат-Очир: “Төрийн наадмын олон түрүү чамайг хүлээж байгаа шүү” гэж шавь П.Бүрэнтөгсдөө хэлсэн дээ

trend

НОРОВЫН ГАНТУЛГА

img

2025 оны 7 сарын 14

img

1

news-img

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….



Их
Монгол Улс бай­гуу­лагдсаны 806 жил, Ар­дын хувьсгалын 91 жи­лийн ойн үндэсний их баяр наадамд Увс айм­гийн Давст сумын харьяат аймгийн арслан Пүрэ­вийн Бүрэнтөгс ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэн билээ. “Олимпдэвжээ, БХЯны  “Алдарспорт хороо, ТЭЦ-4 компанийн бөх Пү­рэвийн Бүрэнтөгсийн анх­ны багш, Увс аймгийн Улаангом сумынЭрд­мийн оргилцогцолбор сургуулийн биеийн тами­рын багш Шуураагийн БатОчиртой утсаар холбогдож ярилцсанаа хүргэж байна.

Юуны өмнө танд баяр хүргэе. Таны гарын шавь Бүрэн­төгс төрийн наадмын түрүү бөхөөр тодорч Монгол Улсын арс­лан хэмээх өндөр цолонд хүрлээ?

-Баярлаад ч ханамгүй сайхан өдрүүд үргэл­жилж байна даа. Өнөө жилийн наадамд шавь маань ес давж түрүүллээ.

Шавийгаа би төрийн наадмын түрүү бөх болно гэдэгт итгэдэг байсан. Харин энэ жил ингээд шууд түрүүлчихнэ чинээ бодоогүй дээ. Ямар ч байсан начин болно, цааш­­­лаад харцага, заанд хүрэх байх гэж таа­варлаж байлаа. Гэтэл хийгүй сайхан барил­даад түрүүлчихлээ. Үүн шиг сайхан зүйл юу бай­хав. Бага балчраас нь бэлдсэн гарын шавиа тө­рийн наадмын түрүү ава­хыг харах үнэхээр бахтай юм. Хоёр нүдний нулимс сул асгаад амьдралдаа уйлж байгаагүйгээрээ л уйллаа, баярлаж бай­гаа­гүйгээрээ л баярлалаа.

Бүрэнтөгс арслан хэддүгээр ангидаа та­ны шавь болж, бөхийн секцэнд тань явж эхэл­сэн бэ?

-Зургадугаар ангийн хүүхэд
Увс аймгийн Давст сумаас ирж байлаа. Ма­най П.Бүрэнтөгс чинь та­ван хүү­хэдтэй айлын от­гон хүүхэд шүү дээ. 1988 онд төрсөн луу жилтэй. Аав, ээж нь
малчин. Бараг улсын аварга малчин байх шүү.

Хүмүүс тэгж ярьж байсан. Хоёр ах нь хоёулаа хөдөө байдаг юм билээ. Бүгд л мянгат малчид гэсэн. Давст сумын нутаг Хатуугийн уул гэдэг газраар нутаг­ладаг гэж мэдэх хүмүүс нь ярьдаг. Бөхийн зам мөр хөөж аймгийн төв рүү ирэхийг эхэндээ аав, ээж нь зөвшөөрдөггүй байсан тал бий. Араас нь дуудаад нутагтаа ир, сумынхаа сургуульд сурч ижий аавынхаа дэргэд бай гэж ятгаж байсан ч П.Бүрэнтөгс бөхийн дугуй­ландаа үлдсэн. Гомбожав гэж садангийнхаа хүүхэдтэй хамт ир­сэн юм. Гомбожав биеэр жижиг хэрнээ сайн барилддаг  Идэрчүү­дийн улсын аваргаас медаль авч байсан залуу л даа. Тэр л Бүрэн­төгст нөлөөлж бөхийн секцэнд дагуулж авчирсан байдаг. П.Бүрэн­төгс тун даруу, барагтайд үг унагахгүй. Заасан мэх сурч байгаа үгүй нь мэдэгдэхгүй, туранхай горзгор хүү байлаа.

Бөхийн секцэнд яваад мэ­дээж өссөн нь тодорхой. Ямар­хан хугацаанд хувирч өөрчлөгд­сөн бол оо?

-Эхэн үедээ ч хэцүү байлаа. Олигтой барилдаж өгөхгүй. Намайг мөн ч их зовоосон доо. Их ч заг­нуулсан. Сүүл рүүгээ бие хаа нь задраад шал өөр болоод эхэлж байгаа юм. Манай гэр бүлийн хүн бас биеийн тамирын багш мэргэ­жилтэй. Бүрэнтөгс маань манай хүний гарын хоолыг идэж, манай хүүхдүүдтэй бужигнаж манайхаар л байдаг байлаа. Бөхийн анхны амжилт баяр хөөрөө мэдээж бид бүхэнтэй л хуваалцана. Айм­гийн аварга болж байсан. Залуу­чуудын улсын аварга шалгаруулах тэм­цээнээс мөнгөн медаль хүртсэн зэрэг амжилтуудаа манай гэрт тэмдэглэж байлаа. Аравдугаар ангийн сурагч аймгийн их сорилгын барилдаанд шөвгийн дөрөвт шал­гарч аймгийн начин цол хүртэж байсан. Дараа нь уг цолоо айм­гийнхаа наадмаар баталж байсан.

Аймгийн арслан цолыг БаянӨлгий аймгийн наян жилийн ойгоор хүртэж байсан санаг­дана?

-Шавийнхаа барилдааныг тэр бүр дэргэдээс нь харж, зааж зөв­лөх боломж тун бага байдаг. Би чинь алс хөдөө болохоор хэцүү. Аймгийнхаа наадамд зодоглож байхад мэдээж зааж зөвлөж бай­сан. Харин шавьтайгаа хамт очиж, хамтдаа барилдсан наадам бол Баян-Өлгий аймгийн наян жилийн ой л доо. Одоогоос хоёр жилийн өмнө. Бүрэнтөгсийгөө аймгийн арслан болгочих санаатай, хоёу­лаа замын машинд дайгдаад Баян-Өлгий орлоо. Наян жилийн өндөр ой учир 256 бөх зодоглож байна. Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр, Б.Соронзонболд, М.Өсөхбаяр на­рын заанууд гээд энэ цаг үеийн бүх л хүчтэнүүд хүрэлцэн очсон бай­лаа. Бүрэнтөгс гурвын даваанаас л тунаж эхэлсэн.

Та болохоор дээлийнх нь захыг л мушгиад суугаад бай­гаа?

-Өө тэгэлгүй яахав. Шавийгаа даваасай гээд л дээлийнх нь захыг мушгиад нутгийнхаа уулсдаа зал­бираад сууж байсан даа. Увс аймгийн Ховд сумын харьяат айм­гийн арслан, тухайн үед аймгийн начин байсан Намсрайжавын Бат­суурь, одоогийн цэргийн арслан Бадрахын Ганзориг нартай туна­лаа, давлаа. Батсуурь, Ганзориг нар аймгийн арслан цол л бодож очсон нь тодорхой. Их шөвөгт  улсын харцага Ө.Бат-Оршихтой тунаад давлаа. Түрүү үзүүрт айм­гийн заан Цэдэнбалтай үлдээд давж түрүүлдэг юм байна. Зорьсон хэрэг бүтээд, багш шавь хоёр баярласан гэдэг жигтэйхэн. Баян-Өлгийнхөн бүр илүү баярласан шүү. Учир нь Бүрэнтөгсийг ямар ч найраа, энэ тэр бололгүй өөрийн хүчээр найм давж, наян жилийнх нь ойд түрүүлсэнд маш их баярлаж, бөхийн хийморь лундаа тэтгэж явах болтугай хэмээн чин сэтгэлээсээ ерөөж байсан. Өмнө нь Баян-Өлгийн наадамд аймгийн цол авах гэсэн залуус нутгийн ах, цолтой бөхчүүдээ дагуулж очин найраа хийсээр байгаад түрүүлдэг, наадам нь тийм нэг онцгүй болдог байсан юм билээ.

Бүрэнтөгс таны гараасОлимпсургуулийн оюутан болж ирсэн үү?

-Эхлээд Батлан хамгаалахын их сургуульд орсон юм. Өөрөө тухайн сургуулийг ихэд сонирхож орсон. Дараа нь Монгол Улсын даян аварга Агваансамдангийн Сүхбатын байгуулсан “Олимп” сургуульд үндэсний бөхийн бэлт­гэл сургуулилтаа базааж эхэлсэн. Сүхбат аварга бид хоёр Баянаа аваргын үүсгэн байгуулсан  “Шон­хор” биеийн тамирын сургуулийн нэг ангийн хоёр л доо. Тэгээд би Сүхбатдаа хэлэхгүй юу. “Миний нэг шавь наад хот хүрээгээр чинь байгаа. Одоо Батлан хамгаалахын сургуульд сурч байгаа. Хичээл ном, шалгалт шүүлэг гээд бөхөө орхичих вий гэж айх юм. Чи нэг анхаарч үзээч, сургуульдаа аваач” хэмээн аминчлан захисан юм. Тэгээд л Сүхбат маань “Олимп” сургуульдаа авч, бэлтгэл сургуулилт хийлгэж эхэлсэн. Шавийг маань ийм хэм­жээнд хүргэж өгсөн ангийн нөхөр, даян аварга А.Сүхбатдаа баярлаж буйгаа танай сониноор дамжуулж хүргэе.

Бөхийн бэлтгэлд Сүхбат авар­гын галд гардаг байснаа өнгөрсөн жилээс О.Балжинням аваргаар ахлуулсан Увс аймгийн хүчтэнүүдийнУвс нуурдэв­жээнд гарах болсон. Тэр тухай сонирхвол ямархан хариулт өгөх вэ?

-Балжаа аварга нутгийнхаа бөхчүүдтэй хамт наадмын бэлтгэлд гар гэж хэлсэн байлгүй дээ. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Ма­най хүн чинь сүүлийн хоёр, гурван жил л хотод наадмын бэлтгэлд гарч байгаа шүү дээ. Түүнээс өмнө нутагтаа, над дээр Увс нутгийнхаа залуустай наадмын бэлтгэлд гар­даг байсан.

Наадмын өмнө тантай ярьсан уу, ямар нэгэн зөвлөгөө авч санаа бодлоо хуваалцсан болов уу?

-Долдугаар сарын есөнд бэлтгэлээс яг буугаад байхдаа утсаар ярьсан. “Багшаа бэлтгэл ерөнхийдөө болчихлоо. Наадмаар яг яаж барилдах вэ. Нэг л бодол санаа төвлөрч өгөхгүй юм. Цол авч чадахгүй бол яана аа” гэх зэргээр нэлээд түгшсэн байдалтай ярьсан. Тэгэхээр нь би хэллээ. “Наадам битгий бод. Монгол төрийн наадам болдгоороо л болоод өнгөрнө. Яах бол ийх бол, ямар цолонд хүрэх бол, хэдийн даваанд хэнтэй таарах бол гээд бодоод байх юм бол наад санаа бодол чинь төв­лөрч өгөхгүй. Маш тайван бай. Тэртэй тэргүй чи цолонд хүрнэ” гэж хэллээ. Хоёулаа утсаар их удаан ярилаа. Сүүл рүүгээ би ярианыхаа сэдвийг өөр­чилж инээдтэй хөг­жөөнтэй зүйл ч ярилаа. Бага нас­ных нь дурсам­жийг хуваалцлаа. “Наадам бодоод яахав. 11-ний өглөө очоод л барил­дана биз. Тэр хамаагүй. Найз нөхөдтэйгээ гарч шоуд” гэж ч хэл­лээ. Тэгээд л манай хүн тайвшир­чихсан. Гол нь тэр маань баг­шийнхаа үгийг үнэхээр тусгаж авч чаддаг л даа.

Наадмаар өндөр өндөр цолонд хүрч байхдаа ямар ч сэтгэлийн догдлолгүй байсан. Тийм учиртай байжээ?

-Өөрийнх нь байж байгаа ча­нар ч ерөнхийдөө их тайван даруу. Түүн дээр багш нь сэтгэлийг нь тайвшруулчихсан болохоор сэт­гэлийн хөдөлгөөнгүй, тун тайван барилдсан даа. Тэр нь ийм өндөр амжилтад хүргэхэд нөлөөлсөн. Залуу бөхчүүд начин цолонд хү­рээд, үндсэндээ тав даваад л ханачихдаг. Цаашаа даваа байхгүй юм шиг, цол нь начнаар дуусч байгаа юм шиг ханачихдаг. Сэтгэл нь асар их догдолж хөөрдөг. Тэр их буруу. Мэдээж баярлаж хөө­рөлгүй яахав. Гэхдээ тэр бүхнээ дотроо хадгалах учиртай. Бүрэн­төгс тэгж чадсандаа бүхнийг дийлсэн байхгүй юу.

Бүрэнтөгсийн хувьд өнөө жил дөрөв дэхээ зодоглож бай­гаа. Өмнөх наадмуудын барил­даануудыг дурсвал?

-Ихэвчлэн гурвын даваанд унасан. Говь-Алтайн Д.Лхагвадорж начин, Өвөрхангайн Б.Сангисүрэн начин нартай гурвын давааны төгсгөлд тунаад л унаж байлаа. Өнгөрсөн жил цолонд баараггүй хүрнэ дээ гэж хүлээж суутал Хов­дын Ч.Цогбаяр начинтай гурвын даваанд тунаад унадаг юм. Миний харууссан гэдэг жигтэйхэн.

Ямар сайндаа наадам болоо­гүй л юм шиг санагдаж байхав дээ. Тэгээд надад нэг бодол төрсөн л дөө. Гурвын даваанд гар хөнгөн давуулаад өгөх цолтон манай Увсаас байдаггүй юм уу гэж. Энэ тухайгаа ч Бүрэнтөгст хэлсэн. Мань хүнд болохоор хэн нэгэн цолтой бөхөөр амлуулаад давчихъя гэсэн бодол байдаггүй. Тэгээд л үе тэн­гийн шижигнэсэн залуустайгаа тунадаг байсан байхгүй юу. Харин өнөө жил Балжаа аварга гурвын даваанд амлаж тунаанаас гарга­санд нь их баярлаж байгаа.

Шавь тань гэр бүлтэй болж, нэг охинтой болсноо ярьсан бай­сан. Хань ижил нь аль нутгийн хүн бэ?

-Батлан хамгаалахын их сур­гуулийн оюутан байхдаа ангийн­хаа хүүхэдтэй гэр бүл болсноо дуулгаж байсан. Б.Бат-Эрдэнэ аваргын нутаг буюу Хэнтийн аймгийн охин гэсэн юм билээ.

Хоёрын даваанаас л хатуу учраануудтай таарсан даа?

-Тэгсээн. Наадам бол наадам л байдаг хойно. Хэнтэй ч таарч мэднэ. Өрсөлдөгч бөхөө давах л чухал байдаг. Хоёрын даваанд аймгийн хурц арслан О.Гантул­гатай таарсан. Гантулгын хувьд өнөө жил улсын цолонд яригдаж байсан бөхчүүдийн нэг. Өнгөрсөн жил Ховд аймгийн ойд ес давж түрүүлсэн бөх шүү дээ. Дөрвийн давааны оноолт бүр хэцүү байсан. Өнгөрсөн жилийн түрүү С.Мөнхбат аваргатай таарсан. Уг барилдаа­ныг би гэртээ үзсэн юм. Яагаад ч юм аваргыг хаячих юм шиг санаг­даад харж суутал давчихсан. Хоёр нүдний нулимс асгаад ирдэг юм. Тэгж байтал найзууд манайхаар ирлээ. Бөхөд дуртай бидний хэсэг нөхөд нэгэн клубт очиж наадмын бөхийг хамт үздэг юм. Сүүлийн хэдэн жил тэгж үзээд заншчихсан. Тэгээд өнөө хэдтэйгээ дөрвийн давааны дараа бөхийн клуб рүүгээ явлаа. Тэнд бол бөөн л юм болсон. Даваа бүрт л орилж хашгираад. Улсын арслан цол хүртээд Ерөн­хийлөгчөөс тэмдгээ авч байхад нь харж чадаагүй. Өөрийгөө их л сэтгэлийн хаттай гэж боддог бай­сан. Тийм юман дээр хүн гээч чинь ямар өчүүхэн байдаг юм бэ. Харъя гэхээр л нүдний нулимс асгачихаад болоогүй шүү. Зөвхөн миний бие гэлтгүй манай Увсын цэнхэр хяз­гаарынхан үнэндээ сэтгэл тэнүүн баярлаж байгаа. Сүүлийн гурван жил наадмын түрүү бөх Увс нутгаас тодорч, бид бүхний магнайн үрчлээ тэнийж байна шүү дээ. Бүрэн­төгсийг цолоо аваад нүдэндээ нулимстай Төв цэнгэлдэхийн төв индрээс бууж байхад Монгол Ул­сын аварга О.Балжинням, С.Мөнх­бат, улсын арслан Б.Ганбат, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав тэргүү­тэй хүчтэнүүд бүгд  л магнай тэнийсэн баяртай “Увс нуур” дуугаа цэнгэлдэхэд хадааж байв. Тухайн агшинд бөхийн клубт цугласан олон маань бүгд босчихсон “Увс нуур”-аа дуулж хоорондоо тэв­рэлдэн байсан даа.  Би бөхийн клубээс гэрээдээ яаж ирснээ санах­гүй байна. Тэгж л их баярласан шүү.

Наадмын дараа шавьтайгаа холбогдсон байх. Бас л уйлаад ярьж чадаагүй юу?

-Наадмын орой ярьж баяр хүргэсэн. Хичээж байгаад харин ч хүн шиг ярьчихсан шүү (инээв). “Миний шавь болоогүй байгаа. Цаанаа нь төрийн наадмын олон түрүү чамайг хүлээж байгаа.  Ард түмнийхээ итгэлийг алдалгүй сайн барилдах л үлдлээ. Аваргын босго ойрхон бий шүү” гэж хэлсэн дээ.

Таны шавь Монгол Улсын авар­га хэмээх хүндтэй цолны эзэн болж, олон түмнээ баярлуулж явахын ерөөлийг өргөн энэхүү ярилцлагаа өндөрлөе. Өөр олон шавь нар тань алдар суугаа мандуулж явах болтугай.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ямар ч наадам, тоглолтод эхлээд 00-н хүртээмжийг анхаардаг болцгооё

Зуны дэлгэр цагтай давхцаад энд тэнд урлагийн тоглолтууд, хөгжмийн наадмууд ар араасаа цуврах шиг болж байна. Угаасаа зуны дэлгэр ца...

img

8 цагийн дараа

З.Ядмаа: Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……. -ЗОХИОЛЧДЫНХОО ГЭГЭЭН ЦАГААН НАРГИАН ДУНД ЯВЖ ИРЛЭЭ ДЭЭ- Монголын зохиолчдын эвлэ­лийн шагналт шог зохиолч...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

2025 оны 07-р сарын 15-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын н...

img

6 цагийн дараа

Зургадугаар сард 295,704 зөрчил бүртгэгджээ

Улсын хэмжээнд  зургадугаар сард нийт 295,704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 20.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Бүртг...

img

10 цагийн өмнө

Манай улсын эмэгтэй шигшээ баг Азийн цомын төлөөх эхний тоглолтоо өнөөдөр Тайландын багийн эсрэг хийнэ

Манай улсын эмэгтэй шигшээ баг “FIBA Women’s Asia Cup 2025 Division B”-д хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр /2025.07.14/ 13:30 ца...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд