Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Г.Өсөхбаяр: Ээжийнхээ гарын цайг уух юмсан гэхээс хөл хөнгөрөөд явчих шиг санагдах юм

trend

Э. Энхболд

img

2025 оны 7 сарын 13

img

1

news-img

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВАА……….

Энэ сарын зургааны өглөө уулын спортын мастер, Монгол Улсын гавьяат тамир­чин Готовдоржийн Өсөх­баяр Хойд туйлыг зори­хоор эх орноосоо морд­сон билээ. Тэрээр Нор­вегиор дамжин Хойд туйл руу явсан бөгөөд бусад орны зургаан аялаг­­чийн хамтаар аял­лаа эхлүүлэн ам­жилттай явж очсон. Гавьяатын хувьдМо­би­комкорпорацийн ири­­диум сансрын хол­боог ашиглаж бай­гаа аж. Тийм болохоор  тус корпорацийн Мар­­ке­тин­гийн алба­наас ду­гаа­рыг нь авч түүнтэй холбогдлоо.


Таныг Хойд туйлд хүрсэн гэсэн мэ­дээл­лийг монголчууд хү­лээн авлаа. Таны бие хаа давгүй байна уу?

-Гайгүй ээ. Аялалд га­рахдаа эмчлүүлсэн. Өв­дөг л жаахан хэцүү бай­лаа. Бэртэл буцаж сэд­рээд байсан. Одоо Ослод бага зэргийн эм­чил­гээ хийлгээд эх орон руугаа явна даа. Эх ор­ноо­соо мордохдоо Мон­гол Ул­сын­хаа төрийн дал­­бааг Хойд туйлд ман­дуулна гэсэн хүсэл тээн явсан болохоор хүс­лээ бие­лүүл­сэндээ туйлын баяртай явна.

Одоо хаана явна вэ?

-Норвегийн нийслэл Осло хотод ирж байна аа. (Өчигдөр 16 цагт)

Дэлхийн зулайд анх удаа монгол хүний мөрийг гаргасан болохоор бахар­хах сэтгэл төрж байсан биз?

-Тэгэлгүй яахав. Үнэхээр сэтгэл хөдөлж байсан. Миний хувьд өмнө нь дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч бай­сан бол энэ удаа Хойд туй­лаас Монголын ард түмэн­тэйгээ ингэж учран золгохын ерөөлтэй байж дээ гэж бодож байлаа. Ямартай ч аяллыг минь дэмжсэн Монголын ард түмэндээ баярласан сэтгэлээ хэлэхгүй бол болохгүй нь.

Таныг төрсөн өдрөөрөө Хойд туйлын 90 градуст хүрсэн гэж дуулсан. Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэсэн бэ?

-Улаанбаатарын цагаар бол энэ сарын 20-ны 20 цаг 30 минут болж байхад зорь­сон газраа хүрч алтан соём­бот далбаагаа Хойд туйлын тэнгэрт мандуулж чадлаа. Энэ л миний төрсөн өдрийн хамгийн том бэлэг байв шүү. Далбаагаа дэлгээд салхи сөрөн зогсож байхдаа мон­гол­чуудын минь итгэл шингэ­сэн гэж бодохын зуур омог­ших сэтгэл төрсөн. Энэ их цас, мөсөн дунд үүнээс илүү төр­сөн өдрөө тэмдэглэнэ гэж юу байхав. Надаас хойш олон сайхан аавын хөвгүүд энэ мэтчилэн зогсох биз дээ.

Төрсөн өдрийнхөө тухай ярихаа мартчихлаа?

-Нээрээ тийм байна шүү дээ. Миний амьдралын олон гайхалтай зүйлсийн нэг нь Хойд туйлд төрсөн өдрөө тэмдэглэх байлаа. Төрсөн өдрөөрөө Хойд туйлд оччих­но гэж үнэхээр бодоогүй ээ. Гэтэл манай багийн­хан ми­ний төрсөн өдрөөр зорьсон газраа хүрнэ гээд нэлээд шахуу маршрутаар явлаа. Төрсөн өдрөө­рөө Хойд туйлд ирсэн болохоор үнэ­хээр сай­хан байлгүй яахав. Энэ тэгээд ч хүн бүрт тохиол­доод байдаг завшаан биш гэж бодож бай­гаа шүү. Тэнд очсон бүх ба­гийнхан цуглаад дуу дуулж өгөөд ёстой гоё байсан. Тэд намайг Монголын азтай за­луу гээд байна лээ. Багийн­хан маань чадалтай залуус байсан тул төрсөн өдрөөрөө Хойд туйлд амжиж хүрлээ. Нэлээд шахуу явсны эцэст нэг хоногийн өмнө зорьсон газ­раа хүрсэн.

Та хэзээ эх орондоо ирэх вэ?

-Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр эх орондоо оччих байх гэж бодож байна. Эх орноо ямар их санаж байна гээч. Аялал, авиралт бүрд сэт­гэлээ чилээж суудаг аав, ээж хоёр минь хүүгээ хүлээж суугаа гэж бодоход сайхан санагдах юм.

Ууланд авирах, хойд мөсөн далайд аялах хоёрын аль нь хэцүү санаг­дав?

-Аль аль нь хэцүү. Амар зүйл гэж байдаггүй гэдгийг илүүтэйгээр мэдэрлээ.

Аяллынхаа тухай ярих­гүй юу. Мэдээж 110 км мө­сөөр аялна гэдэг амаргүй байсан байх?

-Харин тийм ээ. Ямартай ч зорилгодоо хүрчихлээ. Тийм боло­хоор сэтгэл санаа өөдрөг байна. Эхэн­дээ ч Хойд туйлд яаж хүрнэ дээ гэж боддог байсан бол одоо Хойд туйлд хүрчихлээ дээ гэж бодог­дож байна шүү. Хүн хүссэн зүйлдээ хүрчихээр ямар болдог билээ. Би яг л тийм эрч хүч дүүрэн явна.

Энэ удаагийн аялал нэ­лээд­гүй хүнд болсон байх. Цаг агаарын хувьд ямархуу байсан бэ?

-Цаг агаарын хувьд тийм сайхан байгаагүй ч аялал маань ам­жилттай өндөрлөж байна. Туйлын хувьд өдөртөө -30 гаруй хэмийн хүйтэнд аяллаа үргэлжлүүлсэн. Сал­хи ихтэй байсан тул манан дундуур л таваргаад байсан. Шуурч байсан боло­хоор зам тэр бүр харагдахгүй хэцүү байв. Ер нь мөс нь ан цав хагарал ихтэй байсан боло­хоор биднээс маш их анхаа­рал хүчийг шаардсан.

Гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж байгаа биз дээ?

-Холбоо барьж амжаагүй л явна. Аав, ээж хоёр өчигдөр (уржигдар) Японоос Монголд ирсэн гэсэн. Нэгмөсөн эх орондоо очиж байгаад уулзъя гэсэн бодолтой байна. Мэдээж аав, ээж минь баяр­лахаас гадна их санаа нь зовсон байх. Удахгүй харьж ээжийнхээ гарын цайг уух юмсан гэхээс хөл хөнгө­рөөд явчих шиг санагдах юм.

Та Монголд -30 гаруй хэмийн хүйтэнд бэлтгэлээ базаасан. Туйлын -30 хэм манай өвлийн хүйтнээс ялгаатай байна уу?

-Бид чинь нэг л бөм­бөрц­гийн наана цаана амьдарч яваа болохоор ялгаа гэж юу байхав. Харин туйлын -30 хэм их хуурай, хүйтэн уур амьс­галтай байдаг юм байна. Монголын минь тэсгим хүйтэн өвөл цаанаа л нэг уяруу са­нагд­лаа. За тэгээд эх орон шиг сайхан зүйл гэж хаа бай­хав дээ. Манай Монгол хүй­тэн л дээ. Гэхдээ энэ чинь хойд туйл цас мөс нь мэдэг­дэхгүй, хэ­дэн сая жил хайлаа­гүй гэж бодохоор ямар нь мэдэгдэж байгаа биз дээ.

Таны өмссөн хувцас тэр чигтээ мөс шахуу явна гэсэн. Ханиад томуу хүрээ­гүй биз дээ?

-Тэгсэн. Гэхдээ ганцхан би тийм хүнд хэцүүг туулаагүй. Манай багийнхны өмссөн хувцас, хөнжил бүгд мөсөөр бүрхэгдсэн байлаа. Үнэхээр хүнд аялал боллоо. Энэ бүг­дийг ямартай ч бид багаараа даван туулж чадсан.

Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэг. Таны хувьд дараа­гийн аялал хаашаа байх бол?

-Зардал мөнгө нь олддог бол Ангараг гариг руу л нисч үзмээр байна даа.

Аяллын сонин сайх­наас хуваалцахгүй юу?

-Миний хувьд оргилд хүрэх болгондоо бас хойт туйлын эцсийн цэгт хүрэхдээ нэг бодол толгойд орж ирсэн. Монголын ард түмэн миний араас цай сүүнийхээ дээжийг өргөж харамгүй сэтгэлээр аян замыг минь ерөөж байсны хүчинд би энд эсэн мэнд ирж монгол төрийнхөө далбааг мандуулж чадлаа гэж бодсон. Би ямар нэгэн оргилд гарах­даа, ямар нэгэн амжилт гар­гах болгондоо эх орон, элгэн түмнээ сэтгэлдээ тээж явдаг. Аяллын сонин гэвэл үнэхээр их байна. Би замдаа бичлэг хийж явсан. Түүнийгээ ард түмэндээ үзүүлж тай­лан­гаа тавина гэж бодож байна.

Ан амьтан харагдаж үзэгдэв үү?

-Туйлын эцсийн цэгт амьд амьтан амьдрах ямар ч нөхцөл байхгүй л дээ.

Таныг монголчууд ард түмний баатар хэмээн ярьж байна. Удахгүй таныг Мон­голд ирэхээр уулзъя.

-Хэ хэ. Юуных нь баатар байх вэ дээ. Удахгүй Мон­голдоо очоод уулзана аа.

Э.ЭНХБОЛД

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ХБНГУ-ын итгэмжлэгдсэн лабораторид 128 бөхийн сорьцыг шинжлүүлнэ

Үндэсний Их Баяр Наадмын Бөхийн Барилдаанд Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага Бүрэн Бүрэлдэхүүнээрээ Ажилласан Байна. Өмн...

img

1 цагийн дараа

Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна

Долоодугаар Сарын 13-Ны Өдрийн Байдлаар Сэлэнгэ Мөрөн Зүүнбүрэн Сум Орчимд Болон Их Хянганы Нуруунаас Усжих Халх, Алтай Нуруунаас Эх...

img

12 минутын өмнө

Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн “Наран зээрд” түрүүллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 ...

img

1 цагийн өмнө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын айлчлал өндөрлөв

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөж байна. Энэхүү ...

img

4 цагийн өмнө

УЯАЧДЫН НААДАМ: Манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ

Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилс...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд