мэдээ
ХБНГУ-ын итгэмжлэгдсэн лабораторид 128 бөхийн сорьцыг шинжлүүлнэ

Админ
2025 оны 7 сарын 13

89

Үндэсний Их Баяр Наадмын Бөхийн Барилдаанд Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага Бүрэн Бүрэлдэхүүнээрээ Ажилласан Байна.
Өмнө нь дөрөв давсан 32 бөхөөс сорьц авдаг байсан бол энэ жилээс эхлэн Үндэсний их баяр наадмынтухай хуульд заасны дагуу 21 аймаг, гурван дүүргийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхөөс нийт 96 буюу 128 бөхийн сорьцыг ХБНГУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж ажиллах тухай Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа мэдээллээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан. Хуулийн 21.5 заалтад “Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна” гэж заасан байдаг.
Хэрэв шинжилгээ авахгүй бол тухайн аймаг дахь үндэсний бөхийн барилдаанд амжилт үзүүлсэн бөхийн цол чимэг баталгаажихгүй гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм.





ХБНГУ-ын итгэмжлэгдсэн лабораторид 128 бөхийн сорьцыг шинжлүүлнэ
Үндэсний Их Баяр Наадмын Бөхийн Барилдаанд Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага Бүрэн Бүрэлдэхүүнээрээ Ажилласан Байна. Өмн...
8 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна
Долоодугаар Сарын 13-Ны Өдрийн Байдлаар Сэлэнгэ Мөрөн Зүүнбүрэн Сум Орчимд Болон Их Хянганы Нуруунаас Усжих Халх, Алтай Нуруунаас Эх...
9 цагийн өмнө
Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн “Наран зээрд” түрүүллээ
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 ...
10 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын айлчлал өндөрлөв
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөж байна. Энэхүү ...
13 цагийн өмнө
УЯАЧДЫН НААДАМ: Манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ
Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилс...
13 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

john dalt
It’s interesting how different countries prioritize health and regulation—Mongolia sending 128 wrestling samples to Germany for testing shows real commitment to integrity. It reminds me of how UK chains like Wetherspoons also follow strict standards, especially in food safety and allergens. I wonder—could these kinds of cross-border checks be a model for ensuring quality in more public services, even dining?