мэдээ
Мэргэжлийн ур чадвартай уялдсан цалингийн тогтолцоо бий болгох хэрэгтэй

2015 оны 6 сарын 29

28
Саяхан болж өнгөрсөн Хөдөлмөрийн салбарын Удирдах ажилтны зөвлөлгөөний үеэр
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг цалин хөлсний талаар сонирхолтой мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Хөдөлмөрийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” илтгэл тавьсан юм. Энд дурдсанаар бол ”Улсын хэмжээнд 2014 оны эцсийн байдлаар ажиллагчдын сарын дундаж цалин 844.8, төрийн албан хаагчдын дундаж цалин 700.4, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 192.0 мянган төгрөг байгаа аж. Мөн инфляцийн түвшин 2014 онд 11.0 хувиар, 2015 оны эхний таван сарын байдлаар оны эхнээс 3.3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 8.0 хувиар тус тус өссөн ч нийт ажиллагчдын 90 орчим хувийг эзэлж буй жижиг, дунд аж ахуйн нэгжид ажиллагчдын дундаж цалингийн өсөлт инфляцийн өсөлтөөс 8.0 орчим пунктээр доогуур байгааг дуулгав. Цалингийн зээлтэй иргэдийн тоо 2009 оныг өнгөрсөн жилтэй харьцуулахад 2.2 дахин нэмэгджээ. Цалин хөлсний тэгш бус байдал байсаар байгаа бөгөөд адил хөдөлмөр эрхэлж байгаа ажиллагчдын цалингийн ялгаа их, хувийн хэвшил, салбарын түвшинд цалин хөлсний тогтолцоо бүрдээгүйгээс ажлын байрны урсгал хөдөлгөөн өндөр байгаа. Хувийн хэвшилд ажиллагчдын цалингийн асуудлыг зөвхөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар зохицуулж ирсэн нь өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Төрийн албан хаагчдын цалингийн систем нь ур чадвар, ажлын ачаалал, гүйцэтгэлтэй уялдаагүй. Тиймээс мэргэжлийн ур чадвар, ажил, мэргэжлийн зэрэгтэй уялдсан цалингийн тариф тогтоох, цалин хөлсийг индексжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг сайд онцолсон юм.





Д.Нямхүүг цагаатгасныг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг УДШ хэлэлцээд хяналтын шатны шүүх рүү шилжүүлэв
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокуро...
20 минутын өмнө
МЗЭ-ийн шагналт Х.Дэмбэрэл: Намайг утга зохиолд оруулсан хоёр буянтан бол Пүрэвжавын Пүрэвсүрэн, Дондогдоржийн Халзан нар
МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр “Хазаарын чимээ” богино өгүүллэг, шүлгийн номоороо 2017 онд МЗЭ-ийн шагналыг...
1 цагийн өмнө
“IceTop”-ийн Boogii: Ice Top хамтлаг хоёр найзыгаа хүндэтгээд “In Da Huree” тоглолтод таван дуу дуулна
Desant, Ginjin, Boogii нарын хамтарсан “Ин Да Хүрээ” тоглолтын талаар хэвлэлийн хурал хийлээ Хэвлэлийн бага хурлын өмнө уран бүтээлч...
1 цагийн өмнө
Казахстаны Астана хотод 45 орны жүдочид очжээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээний энэ долоо хоногийн цуврал нь Казахстаны Астана хотод марга...
2 цагийн өмнө
ИЦББХ:Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.08/ хуралдаанаар Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд М...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд