онцлох-нийтлэл
Ном ярьж өгье: Сэтгэх урлаг
БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ
2019 оны 7 сарын 20
3
Энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа Шведийн илтгэгч, зохиогч Фредрик Харены “Сэтгэх урлаг” номыг онцолж байна. Фредрик Харен нь 1999 онд интернэтийн компаниа таван сая доллараар зарж, түүнээс хойш зөвхөн ном бичиж, илтгэл тавих ажил хийдэг болжээ. Шведийн топ илтгэгчийн есөн номын нэг The Idea Book-ийг 800-CEO-Read-ээс бүх цагийн үеийн 100 шилдэг номын нэгээр нэрлэсэн байдаг. Монгол хэлнээ “Сэтгэх урлаг” нэрээр орчуулагдсан. Тэрбээр “The Idea Book”-ээс гадна найман ном бичиж бизнесийн салбарын хүмүүсийг илүү бүтээлч байхад, өөрөөр сэтгэхэд уриалан дууддаг юм. Фредрик Харен өнгөрсөн хугацаанд дэлхийн 60 оронд 2000 гаруй удаа илтгэл тавьсан байна. Бүтээлч сэтгэлгээний талаар лекцээрээ алдаршсан Шведийн лектор Фредрик Харен энэхүү номондоо хэрхэн илүү бүтээлч байх талаар олон жишээ, сургаалт үг, хүмүүсийн амьдралын түүхээр баяжуулсан төдийгүй, өөрийнхөө санааг тэмдэглэж, бүтээлчээр хандах хоосон орон зайг ч уншигчдад үлдээсэн. Тэнд тухайн бүлэгтэй холбоотой асуудлыг тунгаан бодож, даалгаварт нь хариулж болох бөгөөд тэр бүр нь таны хэвшмэл сэтгэлгээг задалж, асуудлыг аль болох олон талаас олж харахад туслана. Тухайн номон дээр өгүүлэгдсэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх практик арга, санаануудаас хуваалцъя.
Энэхүү номонд Сайхан санаа төрсөн л бол бичээд бай, Зүйрлэл шинэ санааг нээдэг, Боломжгүй зүйлсийг сорь, хийх боломжгүй зүйлсийн талаар мэдээлэл цуглуул, Бид ихэвчлэн хариултыг яаж олохыг суралцдаг, харин бид зөв асуухад суралцах хэрэгтэй, Хуучин санаануудаа холбож шинэ санаа гарга,
Хариултыг олон хувилбараар ол, байж болох эсрэг тэсрэг боломжуудыг судал, Зүйрлэл бол бүтээлч байдлын багаж, Маш гайхалтай шинэ санаа олохын тулд өөрийн хуучин мэдлэг, туршлагадаа найдахгүй байж чаддаг байх хэрэгтэй, Чамд тулгарсан асуудлын шийдлийг нь хайх нь шинэ санаа төрөх үндэс байж болно, Асуудлыг хөндлөнгөөс харснаар бусад хүмүүсийн олж харж чадахгүй байгаа боломжийг харах боломжтой, Хоорондоо уялдаагүй зүйлсээс гарч болох үр дүнг хай, энэ нь бидний тархийг бүтээлчээр бодож сэтгэхэд туслах гайхалтай хөшүүрэг болж өгдөг, Үнэнд эргэлзэж, өөрчлөлтөд нээлттэй ханд, Туршлага бол үнэт баялаг гэхдээ энэ нь хүмүүсийн эрүүл сэтгэхүйг үгүй хийдэг, Шинэ санаа Бурханаас ирдэг зэрэг олон арван урам хайрлах ишлэлүүд бий. Мөн тухайн номыг уншиж байхдаа номны агуулгыг уншаад өнгөрөх бус, номоор дамжуулж өөрийгөө таних боломж нээгдэж, амьдралдаа хэрэгжүүлж байснаараа давуу байсныг дурдах нь зүйтэй.
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд… DNN.mn
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгийн өнөөдрийн /2025.01.06/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна. ...
8 цагийн дараа
Нэгдүгээр хороолол орчимд агаарын бохирдол хамгийн их байна DNN.mn
Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Хайлааст, Монгол газар, Баянхошуу, 1-...
7 цагийн дараа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа DNN.mn
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын дэр...
7 цагийн дараа
2025 оны цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ DNN.mn
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэ...
7 цагийн дараа
Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг нь өгье! DNN.mn
Монголын Ерөнхий сайд Амар 80 гаруй жилийн өмнөх баяр наадмынхаа өглөө Оросын шүүхээс цаазын ял авч байв. Тэгж яллуулахдаа: Монголын...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд