Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Монгол цаг тоолол: ЖАРАН ГЭЖ ЮУ ВЭ?

trend

img

2020 оны 12 сарын 25

img

3

Монголчууд цаг агаарын байдлыг ажиглаж жилийг хавар, зун, намар,
өвөл дөрвөн улирал болгон хувааж байжээ. Энэ дөрвөн улирал нь арван хоёр жил үүсэх
гол үндэс болсон байна.Дөрвөн улирлаа гурав гурав хувааж арван хоёр сар болгон амьтдын
нэр өгчээ. Энэ нэрээрээ 12 жилээ бас нэрлэжээ.Эдгээр амьтдын нэр хулгана, үхэр,
бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай юм.Мөн өдрийг арван
хоёр цаг болгон хувааж, эдгээр амьтдын нэрээр нэрлэжээ. Дорно дахины он тооллын
мод, гал, шороо, төмөр, усыг таван махбод гэж нэрлэдэг. Эдгээр таван махбодыг өнгөөр
төлөөлүүлж өргөн хэрэглэдэг. Модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан,
усыг хар гэж нэрлэдэг. Таван махбодоо эр, эм болгон тоолдог. Хөхийг эр, хөхөгчнийг
эм, улааныг эр, улаагчныг эм, шарыг эр, шарагчныг эм, цагааныг эр, цагаагчныг эм,
харыг эр, харагчныг эм гэж тоолно. Энэ өнгийн дэс дарааллаар хөх хулгана, хөхөгчин
үхэр, улаан бар, улаагчин туулай, шар луу, шарагчин могой гэх мэтээр эр, эмээр салаавчлан
тоолдог. Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, 3-р хулгана шар, 4-р
хулгана цагаан, 5-р хулгана хар болох бөгөөд бүх амьтан энэ мэтээр таван өнгөөр
тоологдоно. Энэ нь арван хоёр жил таван удаа давтагдана гэсэн үг. Тэгээд энэ таван
арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг. Нэг жаранд 30 эр, 30 эм
жил байна. Энэ он тоолол заавал хөх хулгана жилээр эхэлдэг. Монгол зурхайд арван
хоёр жил чухал үүрэгтэй. Зурхайн ёсоор ивээл жилүүд гэж байдаг. Бар, нохой, морь
гурав ивээл, хулгана, луу, бич гурав ивээл, үхэр, могой, тахиа гурав ивээл, гахай,
хонь, туулай гурав ивээл жилүүд юм. Үүнээс гадна жилийг зөөлөн, хатуу гэж хоёр хуваадаг.
Хулгана, бар, луу, морь, бич, нохой хатуу жил; үхэр, туулай, могой, хонь, тахиа,
гахай жилүүд зөөлөн жил юм. Монгол хүмүүс гэрлэх, үс авах, нас барсан хүнийг оршуулах
зэрэг бүх зүйлд тэр хүний төрсөн жил, сар, өдөр, цагийг хардаг. Энэ их чухал зүйл
юм. Зөөлөн, хатуу жилтэй хүмүүс гэрлэвэл муу гэж үздэг. Харин хоёр хатуу, хоёр зөөлөн
жилтэй, ивээл жилтэй хүмүүс гэрлэвэл сайн гэж үздэг юм байна. Нар ургахаас аваад
шингэх хүртэлх хугацааг өдөр гэх ба нар шингэхээс аваад ургах хүртэлх хугацааг шөнө
гэдэг буюу энэ хоёр хугацааг нэг хоног гэдэг. Нэг хоногийн 24 цаг, Монгол цагаар
нэг цаг нь одоогийн хоёр цагтай таарах бөгөөд үүнийг нарны байдалтай уялдуулан үзүүлбэл:

Хулгана цаг – Шөнө дөл 23.00 – 00:59

Үхэр цаг – Шөнө дөл хэлбийх 01:00 – 02:59

Бар
цаг – Гэгээ шарлах 03:00 – 04:59

Туулай цаг – Үүр цайх 05:00 – 06:59

Луу цаг – Нар
мандах 07:00 – 08:59

Могой цаг – Нар хөөрөх 09:00 – 10:59

Морь цаг – Үд дунд
11:00 – 12:59

Хонь цаг – Үд хэвийх 13:00 – 14:59

Бич цаг – Нар гудайх 15:00 –
16:59

Тахиа цаг – Нар жаргах 17:00 – 18:59

Нохой цаг – Үдэш 19:00 – 20:59

Гахай
цаг – Харуй бүрий болох 21:00 – 22:59 гэсэн цагийг тус тус заадаг.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЧУУЛГАН: Энэтхэгийн Экспорт-Импорт банктай байгуулах Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа DNN.mn

Чуулган өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн х...

img

7 цагийн дараа

Шинэ зуунмод хотыг “Хүннү хот” болгоно DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад (2025.01.22) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгий...

img

7 цагийн дараа

Дрон жолоодлогын УАШТ энэ амралтын өдрүүдэд болно DNN.mn

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буй дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно. Тус тэмцээн ...

img

7 цагийн дараа

Эрт илрүүлгээр ХДХВ-ийн дөрвөн тохиолдлыг илрүүлжээ DNN.mn

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 01-нээс орон даяар эхлүүлсэн. Энэ сарын 16-н...

img

6 цагийн дараа

Давосын чуулган эхлэв DNN.mn

Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчид эхний өдөр ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсний дараа АНУ-ын шинэ з...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд