редакцийн-нийтлэл
УИХ-ын арваад гишүүн Хадгаламж зээлийн хоршоодоос зээл авч байсан гэв
Хишигтийн Цэнд-Аюуш
2013 оны 4 сарын 18

1
Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-ны хохирогчид өчигдөр “Өдрийн
сонин”-ы Асуух эрхийн танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. “Байнгын хорооны хурал
дээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хэлсэн үг тэдний эгдүүцлийг хүргэсэн учраас
ийнхүү шуурхай хэвлэлийн бага хурал зарлалаа”
гэв. Засгийн газраас хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хэрэг дээр ажлын
хэсэг гарган ажиллаж байгаад тэд талархаж буй гэнэ. Харин УИХ-ын зарим нэг гишүүнд
шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Тэдний тайлбарласнаар УИХ-ын нэр бүхий арваад
гишүүн ХЗХ-ноос тухайн үед зээл авч тэтгүүлж байсан хэр нь одоо ямар ч хамаагүй
мэтээр ярьж байгаад шүүмжлэлтэй хандаж байна гэлээ. Үүн дотор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,
Д.Сарангэрэл нар багтаж байгааг онцолж байв. Мөрдөн байцаалтын үйл ажиллагааны
явцад баримт нотолгоо устсан болохоос нотлох баримтыг нүдээрээ харсан олон хүн
байгаа гэв.
Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид ийн ярилаа.
–УИХ–ын гишүүдийн хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан тухай ямар нотлох баримтууд байгаа юм бэ?
-“Глоб
кредит” хадгаламж зээлийн хоршооны Мэндбаяраас 2004 оны сонгуулийн нээлтийн ажиллагаандаа зориулаад 10 сая төгрөгийн хандивыг намдаа авч байсан хүн байна. Хандив авч хадгаламж зээлийн хоршоодоор баахан тэтгүүлчихээд эргээд дампуурсан болгож ял оногдуулсан. Өнөөдөр энэ хэргийн цаана найман мянган хохирогч байна. Гэр бүлтэйгээ нийлээд 40-50 мянган иргэн зургаа, долоон жил хохирчихоод байхад, нэг ч удаа миний ард түмэн яачихав энэ асуудлыг нь эцэслэн шийдээд өгчихье гэж дуугараагүй байж, өчигдөр байнгын хорооны хурал дээр ард түмэндээ хайртай хүмүүс болоод дуугарч байгаад үнэхээр дургүй хүрлээ. Б.Бат-Эрдэнэ гишүүнийг аваргынх нь хувьд Монголын ард түмэн ямар их хүндэлдэг билээ. Энэ хүн Хадгаламж зээлийн хоршооноос 85 сая төгрөг зээлж авсан байдаг. Тэгчихээд өчигдрийн хурал дээр “Би юу ч аваагүй. Шалгаад тогтоогоод гаргаад ир” гэж хэллээ. Аваргыг зээл авсныг харсан хохирогчид олон байдаг. Мөрдөн байцаалтын нууц нэрээр бүх баримтуудыг устгасан болохоор бичгээр нотлох баримт байхгүй ч гэлээ нүдээрээ тэр хүнийг зээл авсан гэдгийг олон хүн харсан, мэднэ. Өнөөдөр ард түмнийхээ төлөө ажиллах төртэй болсонд баяртай байна, бид. Ичихгүй мөнгө авч байсан байж, яаж том дуугарч, ял авсан хүмүүсийг буруутгаад өнгөрч чаддаг байна аа. Шоронд 60 гаруй хүн аваачаад хорьчихлоо. Энэ хүмүүс үнэхээр луйварчин байсан уу. Үгүй шүү дээ. Луйварчид байсан байтлаа тэнд 40-50 тэрбум төгрөгийн хөрөнгө нь байгаад байгаа хэрэг үү. Үнэхээр дампуурчихсан юм бол юу ч байхгүй байх ёстой. Гэтэл хөрөнгө нь байна шүү дээ. Дөчин хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө, 16 тэрбум төгрөгийн зээлдэгчийн авлага байгаа.
–УИХ–ын гишүүдийн зээл авсныг нотлох боломж байхгүй гэсэн үг үү?
-Хүсвэл
нотолж болно. Манай хуулийнхан, дарга нар яаж луйвар хийж, мөнгө иддэгийг харуулсан нэг жишээ хэлмээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн маш том луйвар хийдэг юм байна гэдэг нотлох баримт байна. “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны эзэн Мэндбаярын эхнэр Цэцэгмааг долоон жилийн хорих ялаар шийтгээд, тэрийг нь торгуулийн ял болгож 21 сая төгрөгөөр торгосон байдаг. Шийдвэр гүйцэтгэгчид тэр хүнийг янз бүрээр айлгаж дарамталж байгаад мөнгийг нь авсан хэрнээ төрийн дансанд хийгээгүй байсан нь нотлогдсон. Засгийн газрын ажлын хэсэг 2012 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр байгуулагдахад, тэр 21 сая төгрөг аравдугаар сарын 22-ны өдөр дансанд тушаагдсан байсан. Энэ мөнгийг энэ хугацаанд хаана яаж, эргэлдүүлж байсныг шалгах мөрдөн байцаалтын ажиллагаа одоо хийгдэж байна. Дөрөв, таван жил энэ мөнгө хаана байсныг тогтоох байх. Хэрвээ Засгийн газар энэ ажилд анхаарлаа хандуулаагүй байсан бол тэр 21 сая төгрөг шийдвэр гүйцэтгэлийн аль нэг дарга, албан хаагчийн халаасанд орж зувчуулаад өнгөрөх байсан байх. 21 сая төгрөг бага мөнгө биш. Энэ мөнгийг айхгүйгээр зувчуулж байгаа юм чинь үүнээс ч олон ийм үйлдэл гарч байсныг үгүйсгэхгүй юм.
–Хадгаламж зээлийн хоршоодын хохирогч болсноос хойш хэдэн жил өнгөрчихөв өө?
-Бүтэн
долоон жил болж байна. Энэ хугацаанд зөвхөн 700 гаруй хүний судалгаанаас харахад нийт 58 хүн нас бараад байна. Нэг гэр бүлээс хоёр, гурваараа бурхан боллоо. Энэ мөнгөнөөс болж хичнээн олон гэр бүл салсан. Бид бүтэн долоон жил үзээгүйгээ үзлээ. Ноднин бид Тусгаар тогтнолын ордонд 45 хоног суулт хийсэн. Өөрсдийнх нь татварын албанд суулгасан нэг хүний гэрээс гэхэд хэдэн тэрбум төгрөг гарч байна. Тэр мөнгөөр бидний хохирлыг барагдуулж болно шүү дээ. Ийм аймшигтай байдлыг бий болгосон МАН ард түмнээсээ уучлалт гуйх ёстой. Энэ нам л ард түмнийг айдас хүйдэст оруулж, ард түмнийг хохироож байсан. Бид үнэндээ Засгийн газрын ажлыг мөрөөр нь хийлгэхийг хүсч байна.
–Хохирогчдын хохирлыг барагдуулсан тухайд юу хэлэх вэ?
-Хоршоодыг
зориудаар дампууруулсан нь тодорхой байгаа. Өнөөдрийн байдлаар хохирогчдын хохирлыг барагдуулсан нийт зургаан хоршоо байна. Гэр хороолол барилгажилтын хоршоо 83 хувиа төлсөн.
–Долоон жилийн өмнө буюу 2006 оны тавдугаар сарын 1-нд хохирогчид тэмцэл хийж эхэлсэн байдаг. Удахгүй болох энэ өдөр юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Бүгд
цуглана. Одоо ганцхан асуудал байгаа. Юу гэхээр бидэнд холбоотой хууль УИХ-д орно. Тэрийг хүлээж байна. Энэ үед МАН-ынхан эрх биш бидний эсрэг “Үгүй” гэж хэлэхгүй байх. Яагаад гэхээр би түрүүн хэлсэн. Татварын албаны нэг хүний гэрээс л 10, 20-иод тэрбум төгрөг гарч байна гэж. Хохирогчид их, бага мөнгө хэлж болно. Гэхдээ түүндээ гол нь биш. Тэр хүмүүс яаж зовсон нь тодорхой байгаа. Засгийн газар хууль хэлэлцүүлж, асуудлыг нэг мөр шийдэх нь зүйтэй гэж үзсэн байхад УИХ “Үгүй” гэх эрх байхгүй байх. Шударга ёс тогтооё гэж байгаа “Шударга ёс” эвсэл ойлгох байх. Бие даагч нар өөрсдөө тэмцэгчид. МАН-ынхан өөрсдөө Хууль зүйн байнгын хорооны тогтоол гаргасан. Дээр нь 50 хувиа төлсөн. Тиймээс хуулийг дэмжих байх гэж найдаж байгаа.
Х.ЦЭНД–АЮУШ





Уртын дуучин Б.Бямбадорж “Олон улсын дуулаачдын уралдаан”-ы хоёр төрөлд “Тэргүүн байр” эзэлжээ
Оросын холбооны улсын Москва хотод болсон И.О.Дунаевскийн нэрэмжит XV дугаар удаагийн “Олон улсын дуулаачдын уралдаанд” ...
8 цагийн дараа
Ч.Ариунзул Эверестийн оргилд гарсан 17 дахь Монгол уулчин боллоо
Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр уулчин Ч.Ариунзул амжилттай гарлаа. Тэрбээр Эверестийн о...
7 цагийн дараа
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнд хиймэл зүлгээ буцаагаад тавьж байгаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр Төв цэнгэлдэх хүрээ...
7 цагийн дараа
Ой, хээрийн гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.1 хувиар өсчээ
Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэм...
7 цагийн дараа
АН-ын гишүүд хамтарсан Засгийн газраас гарах шаардлагыг хүргүүллээ
Ц.Уянга тэргүүтэй АН-ын гишүүд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт хамтарсан Засгийн газраас гарах шаар...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд