мэдээ
Ч.Ариунзул Эверестийн оргилд гарсан 17 дахь Монгол уулчин боллоо

Админ
2025 оны 5 сарын 19

19

Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр уулчин Ч.Ариунзул амжилттай гарлаа.
Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж байгаа бөгөөд өчигдөр А.Баттогтох (15), Б.Батхишиг (16) нар тус уулын оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан юм. Уулчин Ч.Ариунзул өдгөө дөрөвдүгээр кемп руу бууж байгаа юм байна.
Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гарсанаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилыг эзэлсэн анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа (2 дахь монгол уулчин) болсон билээ. Дэлхийн зулайд өмнө нь манай улсаас:
- Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд)
- Гавьяат тамирчин Б.Гангаамаа (2011 онд)
- С.Бат-Эрдэнэ (2012 онд)
- Л.Баярсайхан (2012 онд)
- Гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд)
- Ц.Цогзолмаа (2012 онд)
- Ж.Бямбасүрэн (2018 онд)
- Б.Гантулга (2022 онд)
- О.Золбоохүү (2023 онд)
- С.Ганхүү (2023 онд)
- Ц.Гэрэлт-Од (2023 онд)
- Ц.Анхбаяр (2023 онд) нар амжилттай авиран эсэн мэнд буусан бол
- Л.Пүрэвсүрэн,
- Ц.Өсөхжаргал нар 2024 онд Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан.
- А.Баттогтох (2025 онд)
- Б.Батхишиг (2025 онд)
- Ч.Ариунзул (2025 онд)





Сэцэн ханы ордон музейн нээлт боллоо
Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Хэнтий аймагт “Сэцэн ханы ордон музей”-н нээлт боллоо. Тус музей нь Сэцэн хан аймг...
8 цагийн дараа
ЕБС-иуд ирэх сарын 9-16-ны хооронд амарна
Ерөнхий боловсролын сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жил ирэх сард дуусаж, зуны амралт 6-р сарын 9-нөөс эхэлнэ. Бага анги 6 дуга...
7 цагийн дараа
Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.05.19/ 13:...
7 цагийн дараа
Ш.Гүрбазар: Тэр үед Германд шөнө гадаа гараад уйлж байгаа юм чинь…
“Илүү их уншъя” уриан дор 37 дахь удаагийн Номын баяр өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болж өнд...
6 цагийн дараа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны тавдугаар сарын 20-28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Тавдугаар сарын 20-22-нд хангайн уулархаг нутаг ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд