Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Энэ Төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш

trend

Админ

img

2025 оны 5 сарын 19

img

22

news-img

Дунд сургууль болон цэцэрлэгийн багш нарын ажлыг дүгнэдэг шинэ систем нэвтрүүлээд даруй хэдэн жил болж байгаа билээ. Гэвч өнөөдөр ч энэ шалгалтыг тойрсон хэл үг тасраагүй л байна. Уг нь энэ багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт гэдэг нь сургалт, үйл ажиллагааны чанар, үр дүнг үнэлэх, багшийн мэргэжлийн хөгжлийн түвшнийг тодорхойлох, өөрийнхөө үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянадаг болгох, ажилдаа хариуцлагатай хандах соёлыг төлөвшүүлэх улмаар сургалтын чанарыг сайжруулах гээд олон үнэ цэнтэй зорилготой юм.

Гэвч энэ үйл явцыг бараг шууд утгаараа багш нарыг тамласан, ажлын ачаалал дээр нь улам ачаа дарамт болсон, бас л үр дүнгүй цаасны ажлыг нэгээр нэмсэн зүйл гэж үздэг хүмүүс багш нар дотроо ч асар олон байдаг юм байна. Тэгэхээр энэ шүүмжлэлийг ч олон талаас харах ёстой болов уу.

Үнэндээ энэ хорвоод шалгуулах дуртай хүн тийм ч олон байдаггүй. Амьдрал ерөөсөө шалгалт шүүлгийн эсрэг хандлагаар дүүрэн явц ч гэж хэлж болох юм. Бүгд л шалгалтад дургүй. Хүүхэд ч, хөгшид ч, адгийн тэнэгүүд, агуу эрдэмтэд ч бүгд шалгуулахад дуртай биш нь үнэн билээ.

Гэхдээ …

Би бээр энэхүү нийтлэлээ бичихдээ “Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт” гэх зүйлийн талаар ямар бодолтой явдгийг нь асууж, цахим хуудсаараа тест хийж үзсэн юм.

Уг шалгалтад хамрагдсан багш нараас хэрхэн байр сууриа илэрхийлснийг одоо хэдүүлээ сонирхоцгооё.

  • Монгол хэлний шалгалт гэхэд маш хүнд сэдэв ирсэн. Уран зохиол, монгол бичигтэй хамт гурван хичээлийн агуулга хэрнээ 22 даалгаврыг 40хөн минутад хийнэ. Тэгээд тэр урт эхийг ахин дахин орж уншиж эхний 10 даалгавраа хийх гэж эргэж буцсаар байгаад цаг нь дууссан. Уран зохиолын хичээл гэхэд дан Нууц товчооны талаарх асуултууд ирсэн. Монгол бичиг нь бас яг 10 дугаар ангийн хөтөлбөрөөрөө ирээгүй гээд тоочоод байвал асуудал маш их байна. Багш нарт урамшуулал өгөхгүй гэж зориуд ийм юм зохион байгуулж байх шиг байна. Багш нар ч гэсэн урамшууллаа авах гэж янз бүрийн муу арга хэрэглэдэг болсон. Хүүхдийн регистрээр орж өөрсдийгөө үнэлж ч байх шиг…. Энэ худал хуурмаг шалгалтыг боливол таарна.
  • Цаг зав, мөнгө, цаас үрсэн, сургууль, эцэг эх, багш сурагч гээд бүгдийг нь тавгүй байдалд оруулсан ёстой балай шалгалт.
  • Багшийн хомсдолыг улам дэвэргэх биз. Залуучууд ингэж шахуулж, шалгуулж, ухуулж төнхүүлж дарамттай ажиллах дургүй байгаа нь ажиглагдаж байгаа. Ажлаасаа гарах сонирхол улам их л болж байгаа юм шиг санагдах юм. Шинэ үеийнхнийг хуучин аргаар удирдах аргагүй болоод байгааг ер нь ойлгохгүй байна уу даа. Эсвэл албаар ч ийм залхаасан бодлогууд явуулаад байдаг юм уу.
  • Багшаа дэмжих биш, дарамтлах л бодлого бариад байгаа нь гайхмаар. Багш нар эрх мэдэлгүй болж, улмаар сурагчаа худлаа үнэлж эхэлсэн. Багш зааж сургаж байгаагаа эхлээд өөрөө хянаж дүгнэдэг болох цагт сургалт сэргэж магадгүй…

За, сэтгэгдлүүд нэг иймэрхүү. Зөв, зүйтэй гэсэн нэг ч сэтгэгдэл ирүүлсэнгүй. Ер нь энэ шалгалт жилээс жилд улам дампуу шалгалт болдог болсон… Энэ жилийн үнэлгээний шалгалтууд ЕБС-ийнх гэхэд асар зөрчилтэй байсан талаар ярьцгааж байна. Мөн цахимаар явагдсанаас үүдэн бөөн асуудал үүссэн төдийгүй, цахим нь таг гацаж, сүлжээ нь доголдоогүй газар гэж улс орон даяар бараг байгаагүй аж. Цахим Монголд маань цахимаар хийгддэг болсон бүх ажил гацаатай гэх хэлц ч гарсан болохоор энэ жилийн шалгалт гэж ямархуу юм болсон нь ерөнхийдөө ойлгомжтой.

Багш нараа дэмжихийн оронд урамшуулал гэж хэдэн төгрөг олгох нэрээр явуулдаг болсон үр ашиг муутай энэ үйл ажиллагааг Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг болоод дөрөв дэх жилийнхээ хавартай золгож байгаа юм. Гэвч өнөөдөр нийтээрээ хүүхэд ,багшийн аль алиныг нь сэтгэл зүйн хувьд асар их дарамтад оруулсан явдал гэх дүгнэлттэй л сууж байна.

Тэд багш нарынхаа цалинг нэм. Тэгж байж энэ салбар уналтаас гарна гэж үзэж байгаа юм. Манай алслагдсан нутгуудад багш нар гэж бараг байхгүй болсон. Булган аймгийн Тэшиг сум гэхэд физикийн багшгүй олон жил болж байгаа гэнэ. Хүүхдүүд нь физик гэж ямар хичээл байдгийг ч мэдэхгүй төгсөж байгаа гэсэн үг. Ийм сургуулиас яаж олигтой хүүхэд гарч ирэх юм бэ. Аргаа бараад хүүхдүүдээ аймагт суулгаж байна. Энэ ч гэсэн эцэг эхчүүдэд маш их дарамт нэмсэн зүйл шүү дээ. Бодит амьдрал дээр ХХ зуунаасаа доош үсрэнгүй уначихаад байгаа орон нутгийн боловсролоо одоо яах гэж байгаа юм бэ. Үнэхээр асуумаар байна.

Надад ирсэн зурвасууд дотроос “Багш нар сүүлдээ айгаад сурагчаа үнэнээр нь дүгнэж чадахаа байсан” гэх үг гол гогодож байна. Энэ юу гэсэн үг вэ. Энэ бол хэтрүүлэг огт биш юм шүү. Аливаа буруу өрөлттэй систем яван явсаар хэрэлдсэн том дарамтын нийгмийг л бүтээдэг юм байна. Үүнийг бид амьдралаараа амсаж үзэж явна биш үү.

Жишээ нь, шууд утгаараа биш ч гэсэн шавь нь багшаа үнэлнэ гэдэг хөл нь толгой болсны нэг илрэл биш гэж үү. Шавь нь багшаа насан туршдаа хүндлэн дээдэлж явдаг, амьдралын чимэг болсон олон сайхан домог дараагийн үеийнхний амьдралаас алга болох юм байна. Харин ч шавь нь багшаа хэрхэн хорлож байсан тухайгаа л насан туршдаа бахархан ярьж явах нь дээ. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт гэж энэ зүйл зарим шавь нарт нь дургүй, жаахан чанга гэгддэг багшаа хорлох боломж ч болж өгч байна гэнэ. Үгсэж байгаад зориуд шалгалт дээр нь унаж байна. Үр дүнд нь нөгөө загнадаг, хичээлээр шахдаг, гэрийн даалгавар шалгадаг багш нь алга болох юм байна л даа. Хүүхдүүдийн энэ дайралтад голдуу нийгмийн ухааны багш нар хэлмэгддэг байна. Тэдний хичээл дуу хөгжмийн хичээлээс хүнд учир хичээлээ ойлгохыг шахдаг, даалгавар хийлгэх гэдэг. Мэдээж энэ нь хүүхдийн нүдээр бол маш муу багш. Тэгэхээр тэр “мангаа” алга болох ёстой. Энэ шалгалтаар алга болж ч байх шиг байна. Энэ шалгалт гээчийг боловсролын салбарыг өргөх биш, улам унагах гэсэн санаатай оролдлого гэж үзэх багш нар ч үй олон байна. Энэ харин жаахан хэтрүүлэгтэй бухимдал байх.

Тэд бидэнд захидал бичиж байна. Үзэл бодлыг нь дамжуулж өгөхийг хүсэж байна. “Хүүхэдтэй ажилладаг,хүүхдийн төлөө шахдаг шаарддаг, сайн муу нэр зүүдэг жинхэнэ багш нар нь адлагдан явцгааж, худал инээсэн, аядуу зөөлөн, хулхи, цаг хормыг аргацааж явдаг багш нэртнүүд үлдээд байхаар энэ салбар хамраараа газар хатгахаас яах юм бэ” гэж тэд бичиж байна.

Одоо би та нарт манайд ирсэн нэгэн багшийн захидлаас сонирхуулъя.

Хянагч хийгээд сууж байхад орж ирсэн бодол:

Гуйлгачингийн төсөвтэй болтол нь хулгайч нар нь гөвчихдөг. Тэгээд ядарсан төсвийн байгууллагадаа хэдэн төгрөг өгөх гэж сүртэй шалгалтууд явуулдаг. Чанар гэж байхгүй. Багшийн цалин нь хөөрхийлөлтэй. Хүүхдүүд нь бүлтгэнээд хуулаад ч хамаагүй сайн хийх гээд хичээж байгаа нь өрөвдмөөр. Биднийг бүгдийг нь хөөрхийлөлтэй амьдруулж байна. Эзэн нь хичээсэн ч явахгүй юм бас байх юм. Хулгайч нарынх нь нэг өдрийн хоолны мөнгө нь багшийн сарын цалин юм уу, хаашаа юм. Боловсролын салбар гэдэг хамгийн түүчээ нь баймаар. Хөгжилтэй орнууд боловсролдоо анхаардаг бол манайх боловсролыг улам доройтуулж, дээгүүр нь хулгайгаа хийх гэсэн ядмаг бодлогоороо олон жил явлаа даа. Яана даа, хэдүүлээ…гэж арга тасран, уурсан бичжээ.

Боловсролын салбар бол улстөржилтөөс асар хол байх ёстой салбар. Аргаа бараад тэд улс төрд уурлаж эхэлж байна. Уруудаад…улам доошлоод байхаар арга ч үгүй юм уу даа…Багш нар маань насан туршдаа бидний хайрлаж явдаг, эцэг эхтэйгээ хамт элгэндээ тэвэрч явдаг, амьдралын гоё дүрүүд шүү дээ. Тийм болохоор хүн бүр багш нартаа хайртай. Бүгдээрээ багш нараа дэмжицгээе. Тэд энэ төрийн муу туршилт болгоны бай болох ёсгүй. Багш маань Мангаа биш…

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Тээврийн прокурорын газраас 2024 онд зам тээврийн ослын 224 эрүүгийн хэрэгт  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн...

img

6 цагийн дараа

“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна

Энэ сарын 24-ний Бямба гарагт болох “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл маргааш дуусна. Өнөөдрийн байдлаар 17,744...

img

5 цагийн дараа

МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар бүл...

img

5 цагийн дараа

Өнөөдрийн байдлаар гурван байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд а...

img

5 цагийн дараа

Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно

Мэргэжлээ зөв сонгох боломжийг олгох “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг энэ сарын 19, 20, 21-нд Сүхбаатарын талбайд з...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд