Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана

trend

Админ

img

2025 оны 5 сарын 19

img

64

news-img

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар бүлгийн гишүүддээ мэдээлэл өгч улмаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

Мөн Татварын хууль тогтоомжийн шинэчлэл болон Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх урьдчилсан танилцуулга, мэдээллийг сонслоо. Татварын хуулийн шинэчлэлтэй холбогдуулан улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, 13000 гаруй компани болон иргэдээс 176 мянга гаруй санал авч хуулийн төсөлд тусгасан. Хуулийн шинэчлэлийн хүрээнд бизнес эрхлэх татварын орчинг боловсронгуй болгох бөгөөд далд эдийн засаг буурч, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт нэмэгдэж урт хугацаандаа эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлнэ.
Харин Нийгмийн даатгал тэтгэврийн шинэчлэлийн тухайд суурь тэтгэвэр тогтоож, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэврийн хүрэлцээтэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон давхаргат тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Ингэснээр олон жил ажиллаж өндөр тэтгэвэр авах боломж бүрдэх бөгөөд нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа тогтвортой байх суурь шинэчлэл болно.

Түүнчлэн Нийслэл хотоос хэрэгжүүлж буй “Туул хурдны зам”, “Тойрог нэгдүгээр зам”-ын бүтээн байгуулалтын талаар танилцуулга сонсож, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт тулгараад байгаа эрхзүйн орчинтой холбоотой хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ. Туулын хурдны замын тендерийг 5 дугаар сарын 29-нд зарлах бөгөөд 6-р сардаа багтан ажил эхэлвэл 2027 он гэхэд бүтээн байгуулалтыг дуусгахаар төлөвлөжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Тээврийн прокурорын газраас 2024 онд зам тээврийн ослын 224 эрүүгийн хэрэгт  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн...

img

2 цагийн дараа

“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна

Энэ сарын 24-ний Бямба гарагт болох “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл маргааш дуусна. Өнөөдрийн байдлаар 17,744...

img

1 цагийн дараа

МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар бүл...

img

1 цагийн дараа

Өнөөдрийн байдлаар гурван байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд а...

img

40 минутын дараа

Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно

Мэргэжлээ зөв сонгох боломжийг олгох “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг энэ сарын 19, 20, 21-нд Сүхбаатарын талбайд з...

img

5 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд