Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-ийг хэлэлцэж дэмжжээ DNN.mn

trend

Админ

img

2023 оны 9 сарын 29

img

237

news-img

ЗТХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, дэмжлээ. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг өнгөрсөн тавдугаар сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан.

“Төр, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу явуулсан тус сонгон шалгаруулалтад Хятадын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК шалгарч, гэрээний дагуу ТЭЗҮ, иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг энэ онд багтаан дуусгаж, барилга угсралтыг ирэх оны I улиралд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын дэлгэмэл урт нь 32.7 км, нэгдүгээр зэрэглэлийн, хос болон дан замтай гүүрийн урт 9.1 км юм. Эстакадан гүүр нь мушгирсан төлөвлөлттэй, 32 метрийн Т дам нуруутай, газрын гадаргаас хамгийн ихдээ 31 метр өндөр, жилд 30 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

Төслийн хүрээнд манай улсын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, БНХАУ-ын Ганцмод-Бугатын Ваньшуйчуань чиглэлийн төмөр замыг холбохын зэрэгцээ нарийн, өргөн хос царигийн гүүрэн байгууламжтай замаар хил нэвтрэх төмөр зам барьж байгаагаараа онцлог юм. Хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Гашуунсухайт-Ганцмод боомтод түшиглэсэн цогц төслүүд эдийн засгийг жилд 1.8-3.2 хувиар өсгөж, дунджаар 4.8-5.4 тэрбум ам.долларын нэмүү өртгийг үйлдвэрлэн, 5000 орчим шинэ ажлын байр, түүнийг дагасан 1800-3200 шууд бус хөдөлмөр эрхлэлтийг бий болгоно. Мөн нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж, нүүрс тээвэрлэлтийн өртөг хоёр дахин буурснаар урсгал тэнцлийн тээврийн үйлчилгээний одоогийн 700 тэрбум ам.долларын алдагдал багасаж, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, төгрөгийн худалдан авах чадвар сайжирна. Нийт бүтээмж өсөж, эдийн засгийн урт хугацааны өсөлт, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө гарахыг ЗТХЯ-наас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төв талбайн урд байрлах хуучин Ленин клубийн барилгыг 1929 онд барьж ашиглалтад оруулсан. Хамгий...

img

8 цагийн дараа

Тэргүүн хамба Д.Жавзандорж шинээр сонгогдсон Католик шашны тэргүүн XIV Лео-д баяр хүргэжээ

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж шинээр сонгогдсон Дээрхийн гэгээнтэн Гэгээн ши...

img

7 цагийн дараа

Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг мэдээлэл өгөв

УИХ-ын даргын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод х...

img

7 цагийн дараа

Маргааш авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

”Дугуйтай Улаанбаатар 2025″ өдөрлөг маргааш буюу энэ сарын 10-ны өдөр болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00 – 13:...

img

6 цагийн дараа

“Большой” театрын тэргүүн гоцлоочид “Жизель”-ийн гол дүрд тоглоно

А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 10, 11-нд олны хүртээл болгоно. Уг бүжгэн жүжгийн гол дүрийг энэ удаа ОХУ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд