мэдээ
Тэргүүн хамба Д.Жавзандорж шинээр сонгогдсон Католик шашны тэргүүн XIV Лео-д баяр хүргэжээ

Админ
2025 оны 5 сарын 09

25

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж шинээр сонгогдсон Дээрхийн гэгээнтэн Гэгээн ширээт улсын тэргүүн, Католик шашны тэргүүн XIV Лео-д баяр хүргэж, мэндчилгээ илгээжээ.
Мэндчилгээнд, Монголын Бурханы шашинтны Төв -Гандантэгчэнлин хийд болон хувиасаа Таныг Гэгээн ширээт улсын Тэргүүн, Ромын Католик шашны Тэргүүнээр сонгогдсонд чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байна.
Гэгээн ширээт улсын зүгээс шашин хоорондын харилцан ойлголцол, ёс суртахууны үнэт зүйлс, хүн төрөлхтний эв нэгдлийг дэмждэгт Бурханы шашны лам хуврагууд бид чин сэтгэлээсээ талархдаг билээ.
Таны үйл хэрэг даян дэлхийг амар амгаланд хөтлөж, хүн төрөлхтөнд асрал энэрлийн сэтгэлийг түгээх болтугай.
Тэргүүн их хамба лам, хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж гэжээ.





Байнгын хороодын дарга нар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Ч.Ундрам, Улсын Их...
5 цагийн дараа
Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Б...
3 цагийн дараа
Ш.Бямбасүрэн: “Хамтрал” нэрийн дор хуйвалдаан, хариуцлагагүй байдлаа нуух ёсгүй
Улсын Их Хурлын гишүүн Шинэбаярын Бямбасүрэнтэй ярилцлаа. -Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Эдийн засгийн болон Боловсролын ба...
2 цагийн дараа
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лод...
2 цагийн дараа
Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокуро...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд