Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

СЭМҮТ: Дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байна DNN.mn

trend

Админ

img

2023 оны 10 сарын 10

img

442

news-img

Сэтгэцийн эрүүл мэнд-2023 эрдэм шинжилгээний олон улсын хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан доор тэмдэглэхтэй холбоотой Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

СЭМҮТ-ийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаа” Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх гэсэн уриан дор тэмдэглэнэ. Цар тахал тохиолдохоос өмнө дэлхийд даяар 970 сая хүн сэтгэцийн эмгэгтэй амьдарч байсан. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн 14 хувь нь уг асуудлаар шаналж байна. Сэтгэцийн асуудал дундаа сэтгэцийн ноцтой буюу хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн хувьд бусад хүм амтай харьцуулахад 10-20 жил бага насалж байна. Гэтэл эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж хүн бүрд бий. Монгол Улсад хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн судалгаагаар 2013 оны байдлаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай амьдарч байсан нь тогтоогдсон. Сэтгэцийн асуудал үүсгэж буй гол зүйл нь гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцаа, ажилгүйдэл, согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ болон нийгмийн орчин орж байна.

Судалгаанд:

  • 5 хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй
  • 5-6 хүн тутмын нэг нь нойрны эмгэгтэй,
  • 6 хүн тутмын нэг нь архаг ядаргаанд орсон,
  • 8 хүн тутмын нэг нь тайлбарлаж боломгүй биеийн зовиуртай,
  • 15-16 хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй,
  • 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутралын эмгэгтэй гэсэн судалгааны дүн гарчээ.

Иймд бид “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан дор эрдэм шинжилгээний олон улсын хурлыг энэ сарын 13-14-нд зохион байгуулах гэж байна. Мөн цаашид энэ асуудлаар судалгаа шинжилгээ хийж иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана” гэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УБЦТС: Маргааш цахилгаан таслах хуваарь

Маргааш буюу 2025 оны тавдугаар сарын 14-нд цахилгаан таслах хуваарийг хүргэж байна.

...
img

8 цагийн дараа

Э.Анхбаяр: Улаанбурханаар оношлогдсон дөрвөн сартай хүүхэд эндлээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар  ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр “Хоёрдугаар са...

img

7 цагийн дараа

Ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх...

img

7 цагийн дараа

Бага насны хүүхдийг “Гар утсаараа яриулаач” гэж хуурч, эд зүйлийг нь дээрэмдэж, шатнаас гавлаж үлдээсэн этгээдийг олж тогтоолоо

Энэ оны 05 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад “Манай бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавл...

img

7 цагийн дараа

Малчид: Төр засгийнхан минь хэдэн малчдынхаа амьдрал руу ормооргүй байна аа, арай дэндлээ

Бид орон нутгийн малчидтай холбогдож, тэдэнд тулгараад байгаа асуудлын талаар тодруулсан юм. Малчдын хувьд малаас гарч буй түүхий эд...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Иргэн

СЭМҮТ-ийн их эмч нар эрүүл, ядуу хамаатнуудыгаа шизофренитэй гэж оношлон, тэдэнд улсаас тэтгэмжүүд олгодог юм. Мөн эдгээр ядуу хүмүүс нь группээ сунгуулах гэж жилд нэг удаа, сарын хугацаатай СЭМҮТ-д хэвтдэг. Гэхдээ СЭМҮТ-д хэвтдэг эрүүл ядуусын дөрөвний нэг нь эмнэлгээс гаралгүй, эмнэлэгт орогнодог. Улсаас үнэгүй олгож байгаа хайран хоол, цагаан хэрэглэлүүд, дулаан, цахилгаан ба ус юм.

Онцлох нийтлэлүүд