Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 07

Валютын ханш

value

гадаад

Холбооны бүгд найрамдах Герман улсад Халифын вант улс байгуулахыг уриалж эхлэв DNN.mn

trend

Админ

img

2023 оны 11 сарын 08

img

145

news-img

Германы хэд хэдэн хотод Палестиныг дэмжсэн жагсаал дахин боллоо. Эссен хотод исламын шашинтнууд Исламын улсынхтай төстэй бэлгэ тэмдэг бүхий жагсаал цуглаан зохион байгуулж, Германд халифат байгуулахыг уриалж байснаар бусдаасаа ялгарав.

ХБНГУ-ын нийслэлд 10 мянга орчим хүн Берлин хотын захирагчийн байр байрладаг талбайд цугларч Далайн вангийн усан оргилуур руу авирч, Палестины далбаагаар тэнгисийн эзнийг чимэглэв. Жагсаалд оролцсон илтгэгчдийн нэг Израилийн эрх баригчдыг “апартейдын соёл түгээгч” хэмээн буруутгаж, Газын зурвасыг бөмбөгдөхийг зогсоохыг шаарджээ. Өдрийн дундуур исламистуудын жагсаал Потсдамер Платц руу хөдөлж, Берлиний бараг бүх төв замын хөдөлгөөнийг хаажээ.

Берлинд болсон Палестиныг дэмжсэн жагсаалын дараа цагдаа нар үндэстэн ястны хооронд үзэн ядалт өдөөсөн, гэмт хэргийг зөвтгөсөн, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэх мэтээр гуч гаруй хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлж 68 хүнийг түр саатуулжээ.

Германд цагаачдын тоогоороо дээд амжилт тогтоодог Хойд Рейн-Вестфалийн холбооны муж улсын хотуудад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо. Дюссельдорф хотод гэхэд л “Хүний эрхийн төлөө” уриан дор 16-17 мянган исламистууд оролцсон жагсаал болжээ.

Берлиний нэгэн адил цагдаа нар үндэстэн ястны үзэн ядалтыг өдөөн хатгасан, Холокостыг дэмжсэн гэсэн хэргээр хэд хэдэн мөрдөн байцаалт явуулж, антисемитийн уриа лоозон бүхий баннеруудыг хураан авчээ.

Эссен хотод болсон жагсаалд гурван мянга орчим хүн оролцсон бөгөөд гол илтгэгч нь Ойрхи Дорнодын Исламын мөргөлдөөний үеийн нэг удирдагч болох Ахмад Тамим байв. Исламистуудын барьсан зурагт хуудаснуудын дунд “геноцидийг зогсоо” гэсэн уриалга байсан бөгөөд нэгэн дээр нь сэтгүүлчид “Германы төр засаг манай хүүхдүүдийг алахыг шаарддаг” гэсэн бичээсийг анзаарчээ.

Эссен хотод болсон Палестиныг дэмжсэн жагсаалд оролцогчид долоовор хуруугаа дээш өргөн Аллах бурханыг бэлгэдэж байжээ. Исламистуудын жагсаалыг зохион байгуулагчид жагсаал эхлэхийн өмнө оролцогчдыг хүйсээр нь ялган эрэгтэйчүүд түрүүлж, араас нь эмэгтэйчүүд, хүүхдүүд алхаж байв. Жагсаал төв талбай дээр ирэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биенээсээ зайтай зогсож “Аллаху Акбар” гэж хашгирч, “дэлхийн жихад” гэсэн уриалга хааяа сонсогдож, араб бичигтэй хар тугнууд буюу Исламын улсын бэлгэ тэмдэг тэдний толгой дээгүүр эргэлдэж байв. Хамгийн гол нь тэдний зурагт хуудаснууд Холбооны бүгд найрамдах Герман улсад Халифын вант улс байгуулахыг уриалсан байжээ.

Эссений цагдаа нар жагсаалын үеэр авсан видео бичлэгийг Ахмад Тамимд үзүүлэн түүнийг үндэстэн ястны хооронд үзэн ядалт өдөөсөн хэрэгт сэжиглэн хэрэг үүсгэсэн байна.

Германы Цагдаагийн үйлдвэрчний эвлэлийн гишүүн Йохен Копелке манай засаг захиргаа жагсаал, цуглаан зохион байгуулах өргөдөлд илүү болгоомжтой хандаж байхыг шаардаж “Германы хотуудад ийм жагсаал болох ёсгүй” гэж мэдэгдсэн бол ХБНГУ-ын эрх баригч эвслийн нэг хэсэг болох Ногоон намын тэгш эрхтэй нэгэн дарга Омид Нурипур Эссен хотод болсон исламист байгууллагуудыг дэмжсэн еврейчүүдийн эсрэг уриа лоозон, илтгэлүүдийг “тэвчиж болшгүй зүйл” гэж нэрлэн “Иймэрхүү үйлдэлд төрөөс хатуу хариу арга хэмжээ авах шаардлагатай” гэж хэлжээ.

Германы хэвлэлүүд, тухайлбал Людвигсбургер Крейсзейтунг сонин “Энд ноёрхож буй үнэт зүйл, хууль, журмыг үл тоомсорлодог хүмүүс манай хууль дээдлэх ёсыг тохуурхаж байгаа явдлыг зогсоох цаг болсон” гэж бичээд Герман дахь Палестиныг дэмжигч бусад байгууллагуудын үйл ажиллагааг хориглохыг шаардсан байна. Мөн Вестфален-Блатт сонин “Бид ардчилал болон өөрсдийн байгуулсан нийгмээ ардчиллын дайснууд болон шашны фанатуудад өгөх эрхгүй” гэжээ. Мөн Leipziger Volk­szeitung сонин “Эссен хотод болсон шиг биднийг үзэн ядсан үйл явдалд оролцсон гадаадын иргэдийг бид эх орноосоо хөөх ёстой” гээд Германы хуулиар ийм үйлдэл хийсэн хүмүүсийг албадан гаргахыг зөвшөөрдөг гэдгийг сануулжээ. Мөн Хойд Рейн-Вестфалийн Ерөнхий сайд Хендрик Вүст “Халифатын улсад амьдрахыг хүссэн хэн бүхэн Германд амьдрах ёсгүй. Бидний хүлцэнгүй, чөлөөт нийгмийг устгахыг хүссэн хүмүүсийг манай чөлөөт нийгэм цаашид тэвчиж чадахгүй. Исламистууд, хэт даврагчдыг нэг мөр хориглох ёстой” гэж мэдэгдэв.

Канцлер Олаф Шольц Холбооны муж улсуудын ерөнхий сайд нарын уулзалтад оролцож, Герман руу хууль бусаар цагаачлах, тэр дундаа исламын шашинт орнуудаас ирсэн, ирж буй цагаачдын асуудалтай хамт Германы хотуудад болж буй Палестиныг дэмжсэн жагсаалын асуудлыг ч мөн хэлэлцсэн байна. Гэхдээ Германы эрх баригчид Палестиныг дэмжсэн эсэргүүцлийн хөдөлгөөн улам бүр нэмэгдэж, Германы Үндсэн хуулийг шариатын хуулиар солих уриалгад ямар тодорхой хариу үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

 

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Амралтын хоёр өдөр дараалсан барилдаан болно DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваариа зарласан билээ. Маргааш Архангай аймгийн ул...

img

8 цагийн дараа

DeepSeek-ийг ашиглахыг хориглон хязгаарлаж буйтай холбогдуулан байр сууриа илэрхийлжээ DNN.mn

2 дугаар сарын 6-нд, БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурал хийв. БНСУ-ын Засгийн газр...

img

7 цагийн дараа

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаанд аж ахуйн нэгжүүд түрээсийн төлбөргүйгээр оролцож байна DNN.mn

“Гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотоор хязгаарла...

img

7 цагийн дараа

“Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээн эхэллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэ...

img

6 цагийн дараа

Өнөөдрөөс нөөцийн мах борлуулж эхэллээ DNN.mn

Өнөөдрөөс нөөцийн махны худалдааг үе шаттайгаар эхлүүллээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг “Өнөөдрөөс нөөцийн мах...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Зочин

Хөгшин тив хдэдхээн жилийн дараа лалуудынх болно гэсэн Вангагийн үг үнэн болой.

Онцлох нийтлэлүүд