Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

С.Отгонгэрэл: Засгийн газар тогтвортой байвал бодлого, сонгуулийн амлалт нь хэрэгжиж чадна DNN.mn

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 2 сарын 07

img

26

news-img

Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэлтэй ярилцлаа.


-Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 30 жилд хамгийн тогтвортой Ерөнхий сайдаар ажилласан хүн. Өмнөх парламентад бас түүний байгуулсан танхим тогтвортой ажиллалаа. Харин ирэх дөрвөн жил энэ байдлаар хадгалж чадах болов уу. Судлаачийн хувьд та хэрхэн ажиглаж байна вэ?

-2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ 126 гишүүнтэй байх тогтолцооны шинэчлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар Засгийн газар тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулснаар мажоритар буюу олныг төлөөлж байгаа системээр том намууд нь орж ирдэг. Хувь тэнцүүлэх системээр жижиг намууд орж ирэх боломж бүрддэг. Энэ удаагийн парламентад таван намын төлөөлөл суудал авснаас гурав нь хамтарч Засгийн газраа байгуулсан шүү дээ. Ингэснээр тогтвортой Засгийн газар бий боллоо гэж харж байгаа. 2020 оны сонгуульд МАН ялалт байгуулсан учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өмнөх парламентад гурван жил Гүйцэтгэх засаглалыг тогтвортой авч явж чадсан.

2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимын гишүүдээ томилдог болсон шүү дээ. ингэснээр засгийн газар нь тогтвортой ажиллах боломж бүрдсэн. үүнээс гадна 2024 оны сонгуулийн үр дүнгээр хамгийн олон суудал авсан гурван нам засагт хамтарсан. Дээрээс нь Ерөнхий сайд Үндсэн хуулиар хамгаалагдсан тогтвортой байх нөхцөл бүрдсэн учраас ирэх дөрвөн жилд засаг ганхаад байхгүй болов уу. Тогтвортой ажиллах бүрэн боломжтой.

-Засгийн газар тогтвортой ажиллахын эерэг талууд нь юу вэ?

-Ер нь  Засгийн газар тогтвортой байх юм бол бодлого нь хэрэгжинэ. Ажлаа сайн хийнэ. ингэснээр олон чухал асуудлыг шийдвэрлэж чадна л даа. Том зургаараа Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчид илүү найдвартай гэж харна. Бүс нутгийн хэмжээнд хүртэл эерэг нөлөөтэй. Харин байнгын хэрүүл тэмцэл, маргаантай байгаад улс төр нь тогтворгүй бол бидний ярьдгаар “Дээд хүн нь суудлаа олохгүй бол доод хүн нь гүйдлээ олохгүй” болно. Мэдээж парламентын чөлөөтэй, эрүүл мэтгэлцээн байх нь зөв. Монголын Засгийн газар тогтвортой байна гэдэг нь гадагшаа эерэг мессэж өгөхөөс гадна дотооддоо ч асар хэрэгтэй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн удирдаж байгаа засгийн газар тогтвортой байх ойрын дөрвөн жилийг алтан үе гэж хэлж болно. Тогтвортой Ерөнхий сайдтай засгийн газар бүрдчихсэн байгаа энэ боломжийг ашиглах ёстой. Монгол Улс гадаад орчинд найдвартай түнш гэж харагдахын зэрэгцээ энэ боломжийг ашиглаж чадах юм бол олон ажил амжуулна. Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон эерэг өөрчлөлтийг авчирна.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Засгийн газар тогтвортой байснаар ямар, ямар ажлууд амжуулав?

-Хамтарсан засгийн газрын хувьд 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж зарласан. Тэд ажлаа аваад ердөө хэдхэн сарын хугацаанд гурван ч том төсөл хөдөлгөчхлөө. энэ янзаараа цаана нь үлдэж байгаа 11 мега төсөл ирэх гурван жилийн хугацаанд хангалттай хэрэгжих юм байна. Жилдээ 3-4 том төсөл хөдөлчихөөр харагдаж байна. Өмнөх парламентын үед гурван жил тогтвортой ажилласан Л.Оюун-эрдэнийн засгийн  газар олон зоригтой шийдвэр гаргасан. Тухайлбал, авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаа санаачлан явуулсан. Одоо хууль зүйн сайд О.Алтангэрэлийн санаачилж байгаа өөрийнхөө орлогыг шударгаар олсон гэдгээ нотолж чадахгүй бол хурааж, улсын орлого болгох хуулийн төсөл явж байгаа. Ер нь үндсэн хуульд хүртэл хүн шударгаар өмч хөрөнгө олж авах эрхтэй гэж заасан байгаа. Тиймээс “5Ш” ажиллагаа үр дүнгээ үргэлжлүүлээд өгөөд явж байна. Мөн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүллээ. энэ хүрээнд хөдөөгийн сэргэлт, Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлтүүд нь эрчимтэй хэрэгжиж байна. Үүнээс гадна Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойллоо. энэ мэтчилэн Монгол Улсын хөгжлийн замуудыг зурчихлаа. Өнгөрсөн парламентад засгийн газар тогтвортой ажилласны үр дүнд эдийн засаг тэлж, Монголбанкны валютын нөөц анх удаа таван тэрбум ам.доллар давж чадлаа. Баялгийн сангийн тухай хуультай болж, уул уурхайн баялгаас Монгол Улсын иргэн бүр ногдол ашиг хүртдэг боллоо. хамтарсан Засгийн газрын хувьд эрчим хүчний реформыг зоригтой эхлүүллээ. эндээс харахад, засаг тогтвортой байснаар бодлогоо тууштай хэрэгжүүлж, хийсэн ажлууд нь эерэг үзүүлэлттэй гарна.

Дээр дурдсанчлан 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх боломжийг бий болгосон. Тэгэхээр Л.Оюун-эрдэнийн явуулж буй бодлогуудыг анзаараад байхад  Засгийн газрыг тогтвортой байх чиглэлийг баримталж байна. хууль эрх зүйн талаасаа улс төрийн намын тогтолцоог тогтвортой, бие даасан байлгахын тулд Улс төрийн намын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.хүрэлсүхийн санаачилгаар өргөн барьж, батлуулаад өнгөрсөн Уих-ын сонгуулийг явууллаа.Энэ нь улс төрийн намууд бие даасан улс төрийн тогтвортой институци болно гэж харж байна.

-Намууд сонгуульд оролцохдоо бүгд татвар бууруулна гэж амласан. Гэтэл гарч ирчихээд огт биелүүлэхгүй юм. Харин ч татварууд нэмэгдчихлээ шүү дээ?

-Хаврын чуулганаар татварын багц хуулиудаа хэлэлцэх байх. Уг нь улс төрийн намууд амлалтаа биелүүлбэл сайн. Гурван жилийн дараа сонгогчдын өмнө очихдоо нүүр бардам байх ёстой шүү дээ. Гэтэл засгийн газар мега төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд төсөв бүрдүүлэх ёстой. Том төслүүд мэдээж төсөв дээр суурилж бүтнэ. энэ төслүүд хөдөлчихвөл улс орны ирээдүйд маш хэрэгтэй. Улс орны бие даасан байдал, хараат бус байдалд эерэг нөлөөтэй.

-Тэгвэл Засгийн газар тогтвортой байсны хортой тал нь юу вэ. Улс төрийн түвшинд ямар нэгэн лобби явуулах юм уу өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж танхимаараа хөдлөх зэрэг асуудлууд гарах талтай юу?

-Засгийн газар тогтвортой байна гэдэг бол мөрийн хөтөлбөрөө сайн хэрэгжүүлэх боломж. Мөрийн хөтөлбөрөө сайн хэрэгжүүлбэл үр дүн гарна гэж бодож байна. Хэрэв Засгийн газар тогтвор муутай байх юм бол дөрвөн жилийн дараа сонгогчид хэнээсээ тэдний амлалтыг нэхэх вэ.

 

 

Манай урьдны жишгүүдийг харахад засгийн газар 1.5 жилийн настай байж ирсэн. Хэсэг ажиллаж байгаад Ерөнхий сайд огцрохдоо танхимаараа унадаг  Ингээд

 

 

сонгуульд ордог. Тэр ерөнхий сайдаас мөрийн хөтөлбөр, улс төрийн хариуцлага нэхэж болдоггүй. харин бодит амьдрал дээр дөрвөн жилийн дараа олонх болсон намын Ерөнхий сайдаас сонгуулийн амлалт нэхэх учиртай юм. Тэгэхээр одоогийн Ерөнхий сайд дахиад дөрвөн жил ажиллах юм бол мэдээж дорвитой үр дүн гарах байх. хуучин 76 гишүүнтэй парламентын бүрэн эрхийн хугацаанд буюу 1992-1996, 2000-2004 онд хоёрхон удаа л Ерөнхий сайд нь тогтвортой ажиллаж байсан жишээ бий. Тухайн үеийн Үндсэн

хуулийн зохицуулалтаар газрын гишүүдийн 50 хувь нь огцрох саналаа өргөн барьвал Ерөнхий сайд нь автоматаар огцордог байсан.  Энэ

дунд асар их улстөржилт явагдаж, Ерөнхий сайдыг байнга шахалтад оруулдаг байсан шүү дээ. харин одоо ийм хор найруулга байхгүй болсон. Үндсэн хуулиар тогтоочихсон учраас Ерөнхий сайд хэр барагтаа хөдлөхгүй.

-Цаашид Засгийн газар болон парламентын зүгээс хууль эрх зүйн хүрээнд ямар ажлуудыг хийх шаардлагатай гэж харж байна вэ?

-Манай улсын хуулиуд хэтэрхий ерөнхий, хийдэл ихтэй байна. Нийгмийн хөгжлийг дагаад энэ хуулиудаа нарийвчлах, хийдлийг арилгах шаардлагатай. ийм олон парламентын гишүүнтэй болчихсон юм чинь илүү прагматик, хурдтай хуулийг сайжруулах ёстой. Одоо бид хууль боловсруулахдаа олон талын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Яг үнэндээ хуулийн ажлын хэсгүүдэд дандаа тогтолцоогоо хамгаалсан хуучин хүмүүсийг оруулдаг. Өмнөх хуулиудыг гаргахад ажиллаж байсан энэ хүмүүс нь дараагийн өөрчлөлт, шинэчлэлт дээр дахиад ороод ирдэг. Тэд өөрсдийнхөө байр суурийг хамгаалж, хуулийг хийдүүлж байна. ийм дампуу байхаар чинь гаргаж байгаа хууль нь ойлгомжгүй, тодорхойгүй, хийдэл ихтэй байна. энэ тал дээр засгийн газар, Хууль зүйн бодит өөрчлөлт хиймээр байна. Парламентад орж ирсэн 81 шинэ гишүүн хуулийн хийдлүүдийг арилгахад анхаарах хэрэгтэй байна. Тэгэхээр Засгийн газар хуулийн ажлын хэсгүүддээ шинэ хүмүүсийг тэр дундаа гадаадад өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн, туршлагатай улсуудыг татаж оруулах ёстой.

М.МӨНХЦЭЦЭГ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Кит Келлогг: Цуст, өндөр өртөгтэй дайныг зогсоох Трампын зорилгын талаар ярих боломжоо тэсэн ядан хүлээж байна DNN.mn

Энэ сарын 14-нөөс 16-нд Мюнхений Аюулгүй байдлын бага хурал болно. АНУ-ын ерөнхийлөгчийн Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч ...

img

8 цагийн дараа

Б.Гэрэлмаа шөвгийн 16-д шалгарлаа DNN.mn

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд манай улсын тамирчид кёрлинг, шо...

img

7 цагийн дараа

ЦЕГ: Хохирогчдын мэдээллийг нийтэд цацсан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ DNN.mn

БГД-ийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нд  шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан....

img

7 цагийн дараа

1-р хороолол, Толгойт, Яармагт агаарын бохирдол их байна DNN.mn

Өнөөдөр буюу 2025 оны 02-р сарын 07-ны өдрийн 10 цагийн Агаарын чанарын индексийн урьдчилсан мэдээгээр дараах газруудад агаарын бохи...

img

7 цагийн дараа

Нэгдүгээр сарын байдлаар 33 мянган жуулчин иржээ DNN.mn

Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар манай улсад 33 мянган гадаад жуулчин иржээ. Өнгөрсөн оны энэ үед 28 мянган гадаад жуулчин ирж...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд