Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх танилцуулга хийлээ DNN.mn

trend

Админ

img

2023 оны 11 сарын 22

img

79

news-img

Засгийн газрын хуралдаан боллоо.

Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын танилцуулгыг сонслоо. Үүнтэй холбогдуулж нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны хуваарилалт нь хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, эдийн засгийн чадавхи, нийгмийн дэд бүтцийн нөхцөл байдал харилцан адилгүй үзүүлэлттэй бөгөөд бүтцийн хувьд нэгж бие даан тэлж хөгжих, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хүндрэл үүсдэг байна. Нийслэл хотын засаг захиргааны нийт 213 нэгжийн үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнтэй, оновчтой засаг захиргааны нэгжийн хуваарилалт хийх зайлшгүй шаардлага үүссэн байна.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг хангахуйц засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт хийх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршил зэргийг харгалзан үзэж нийслэл Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг 42 нэгжид хуваан зохион байгуулах төлөвлөлтийн саналыг хот, дүүргийн удирдлагууд боловсруулжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харилцааг зохицуулна

УИХ дахь Ардчилсан намын Бүлгийн зөвлөх, Хуулийн бодлогын хэлтсийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа. -Арилжааны тухай хуулийн төсли...

img

7 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна

Хур тунадас: 28-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29,30-нд Хангайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон,...

img

6 цагийн дараа

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сосорбарамын дуун” нийтлэл хэвлэгдлээ 

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын уул уурхайн асс...

img

5 цагийн дараа

АҮББХ: Мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын түвшинд зөвлөмж гаргах ажлын хэсгийг байгууллаа

АҮББХ-ны өндөөрийн /2025.04.30/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега ...

img

7 цагийн өмнө

Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоо хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоо нь Оюутан залуучуудын дунд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг олон...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд