мэдээ
Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа DNN.mn
Админ
2023 оны 12 сарын 04
125
Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Тэгвэл энэ удаа Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Партизаны гудамжийг тухайн газар үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр иргэдийн аюулгүй байдлыг хангасан анхны “Ногоон гудамж” бий болгох дэд төслийг боловсруулж, хэрэгжүүллээ.
Тус гудамж нийт 4.2 га талбайг хамардаг бөгөөд Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Прокурорын газар, 11 дүгээр сургууль, Нэгдүгээр цэцэрлэг зэрэг төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн 15 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Энэ гудамжинд нийт 18 теле хяналтын камер байсан боловч долоо нь ажиллахгүй, стандартын шаардлага хангахгүй байсан. Иймээс эдгээр камерыг дэд төслийн хүрээнд шаардлага хангуулж, шинээр 26 теле хяналтын камер суурилуулж, үйл ажиллагааг жигдрүүллээ. Ингэснээр энэ гудамжинд нийт 44 теле хяналтын камер ажиллаж байна.
Эдгээр теле камер бүрэн ажиллаж эхэлснээр ерөнхий боловсролын сургуулийн 760, цэцэрлэгийн 640, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр өдөрт үйлчлүүлж байгаа хоёр мянга орчим иргэний аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ тухайн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэх юм.
Халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгах, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна DNN.mn
Нийслэлийн хэмжээнд Сэлбэ, Улиастайн голын ай сав болон Толгойт зэрэг нийт 14 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд Гео...
7 цагийн дараа
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно. Тус бари...
6 цагийн дараа
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцлөө DNN.mn
Улсын Их Хурлын чуулганы (2025.01.10)-ийн нэгдсэн хуралдаанаар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн ...
6 цагийн дараа
Түймрийн улмаас Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлахыг хойшлуулжээ DNN.mn
Лос-Анжелес хот орчмын түймрийн улмаас энэ жилийн Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлахыг хоёр өдрөөр хойшлуулсан байна. Нэгдүгээр ...
6 цагийн дараа
Ц.Мөнхтуяа: Хувийн хэвшилд чөдөр, тушаа болсон Хэмнэлтийн хуулийг хүчингүй болгох шаардлагата DNN.mn
Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнхтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Шинэ он гарлаа. Анхны 126 гишүүнтэй парламентын ач холбогдолыг т...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд