Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гурван боомтыг төмөр замаар холбосноор жилд 120-160 сая тонн нүүрс экспортолдог болно DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 10

img

55

news-img
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өчигдөр 2025 онд эхлүүлэх, Засгийн газраас зарласан 14 мега төслийн нэг Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболт, “Орано майнинг САС” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний талаар сэтгүүлчдэд танилцуулав. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын хүрээнд өргөн, нарийн цариг бүхий төмөр замууд холбогдох уу?

-Хил холбоно гэж бид буруу нэрлэсэн. Хоёр улсын өргөн, нарийн цариг бүхий төмөр замууд холбогдохгүй. Харин харилцан хил давж орж ирнэ. Өөрөөр хэлбэл, урдаас нарийн царигтай төмөр зам манай хилийг даван орж ирээд, манай зам урд хилийг нэвтлэн, цааш гарна. Аль аль замын төгсгөлд ачиж, буулгах байгууламж барина. БНХАУ-ын талд барих, ачиж буулгах байгууламжийг тэд өөрийн зардлаар, манай улсад байгуулахыг бид өөрсдийн зардлаар барина. Энэ зардал нь 979 тэрбум төгрөг болох бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргана.

-Барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын гэрээний хугацаа 16-19 жил байна. Энэ гэрээг байгуулахдаа Засгийн газрын баримтлах зарчмыг УИХ баталсан. Гэрээг соёрхон батлаагүй байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам гэрээг намрын чуулганаар амжиж батлуулаад, хавраас барилгын ажлыг эхлэхээр төлөвлөсөн. Энэ гэрээг байгуулснаар, Гашуунсухайт-Ганцмод боомт, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван боомтыг төмөр замаар холбох эрх зүйн орчин бүрдэнэ. Эдгээр гурван боомтыг төмөр замаар холбосны дараа манай улс жилд 120-160 сая тонн нүүрс экспортолдог болно.

Одоо энэ тоо 83 сая тонн байна. Ганцмод-Гашуунсухайтаас бусад боомтыг холбох ажил төвөгшил багатай. Шулуун төмөр зам барина. Харин Гашуунсухайт боомтод 1.4 км урт, хос төмөр зам бүхий гүүр барина. Гүүрний өндөр 28 метр, гүүрний газар доорх суурь 50-60 метр байна.

-Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын хил холболтын гэрээний дагуу Монгол Улс хэчнээн сая тонн нүүрс нийлүүлэх вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортолгой, Ончхараат ордоос БНХАУ-ын “Чайна энержи” компанид 2025-2029 оны хооронд 27 сая тонн нүүрс, 2030 оноос жилд 20 сая тонн, 2041 он гэхэд нийт 247 сая тонн нүүрс нийлүүлэх үүрэгтэй. Ингэхдээ бартер хийхгүй, нүүрсний төлбөрийг урьдчилж авахгүй. Нүүрсний үнэ БНХАУ-ын “Чалко” компанид одоо нийлүүлж буй нүүрсний үнээс илүүгүй байна. Тус компанитай байгуулсан гэрээ 2028 онд дуусах юм. Засгийн газар хамгийн сүүлд цар тахлын үеэр энэ компаниас 250 сая ам.доллар хүүтэй зээлж авсан.

-Монгол Улс “Чалко”-д нүүрсээ ямар үнээр нийлүүлж байгаа вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК улирал бүр тус компанид олгодог нүүрсний үнээ индексийн дагуу өөрчилдөг. Тэгэхээр хатуу тогтсон үнэ биш юм. 2022 онд нэг тонн сайн чанарын нүүрсээ 160 ам доллар, 2023 онд 119, 2024 онд 104 ам.доллараар худалдсан.

-Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох ажил 17 жил гацсан. Монгол Улсын энэ хугацааны алдагдсан боломжийн өртөг гэвэл?

-2008 оноос эхэлсэн ажил, гэрээг одоо л үзэглэх гэж байна. Энэ хугацаанд манай улс 18 тэрбум ам.доллар буюу 232 сая тонн нүүрс худалдах боломжоо алджээ. Энэ хугацаанд авто болон төмөр замын тээврийн өртөг ихээхэн өссөн. БНХАУ ч алдагдсан боломжийн өртгөө тооцсон. “Чайна энержи” эрчим хүч үйлдвэрлэхийн сацуу 8000 км урт төмөр зам эзэмшдэг. “Канадын “Хан Ресурс” компани Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгч, Засгийн газар 70 сая ам.долларын төлбөрт унасан тохиолдол бий. Тус компани алдагдсан боломжийн өртгөө нэхсэн. Урд хөрш яг үүн шиг биднээс хохирол нэхэж, шүүхэд хандах эрхтэй. Гэхдээ тэд өнгөрсөн рүү харалгүй, урагшаа харж, ажлаа явуулъя гэсэн.

-Өмнө нь БНХАУ-ын “Шэнхуа” компанитай хамтран ажиллах асуудал яригдаж байсан?

-Засгийн газар 2014 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарим ордыг БНХАУын “Шэнхуа” компанитай хамтран эзэмших гэрээний төсөл боловсруулсан. Бээжингээс төрийн өмчит компаниудынхаа нэрийг Чайна болгох шийдвэр гарсны дагуу “Шэнхуа” “Чайна энержи” нэртэй болсон. БНХАУ дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ хоёрдугаарт ордог. Жагсаалтын эхэнд Энэтхэг бий. Урд хөрш жилд гурван тэрбум тонн нүүрс хэрэглэдгийн нэг тэрбум тонн нүүрсийг “Чайна энержи” компани боловсруулдаг. Тэд нүүрснээс эрчим хүч гарган авдаг. Энэ компани эрчим хүч үйлдвэрлэхийн сацуу урд хилээс Тяньжин боомт хүртэлх 8000 км урт төмөр зам эзэмшдэг. Иймд Засгийн газар дэд бүтцийн давуу талыг ашиглан, Тяньжинд бөөгнөрдөг чингэлгүүдээ төмөр замаар шуурхай татах боломжийг эрэлхийлж байна. Гэвч урд хөршийн төмөр замууд ачаалал ихтэй, бараагаа тээвэрлүүлэх гэсэн эрэлт өндөр байна.

-Олон улсын байгууллагууд цаашид нүүрсний үнэ буурах төлөвтэй байгаа талаар мэдээлж байна. Үүнийг бодолцож байгаа юу?

-Дэлхий нийт ногоон эрчим хүч рүү шилжиж, нүүрснээс эрчим хүч гаргаж авах нь багассаар байна. Гэхдээ 2014 онд нүүрсний үнэ өм цөм унасан шиг үнэ буурахгүй. Нүүрс нь эрчим хүчний буюу дулааны, антрацит, кокс, хагас кокс гэх мэт олон төрөл. Цаашид эрчим хүчний нүүрсний үнэ буурах төлөвтэй байна. Одоо энэ төрлийн нүүрсний үнэ 60-70 ам.доллар байна. Манай улсын зүүн, урд хэсэгт байрлалтай гурван боомтоор нүүрс тээвэрлэх ч нүүрсийг автомашинаар тээвэрлэсэн хэвээр байна.

-Францын “Орано майнингс САС”-тай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ хэр чамбай болсон бэ?

Бид энэ гэрээний хэлэлцээрийг байгуулахад нэг талдаа Оюу толгойн гэрээг барьж суугаад, нөгөө талдаа “Орано”-гийн гэрээг бариад суусан. Харьцангуй туршлагажсан гэсэн үг. Уул уурхайн бүтээгдэхүүний өгөөжийн дийлэнх ард түмэнд оногдоно буюу 51 хувийг хангуулахаар хийгдэж буй анхны гэрээ юм. Энэ төсөл хэрэгжих 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад 5.1 тэрбум ам.доллар орж ирэхээр тооцоолсон. “ Бадрах энержи” гэж компани бий. “Орано”гийн 66, “Мон атом”-ын 34 хувьтай, нийлээд 100 хувь. “Мон атом”-ын 34 хувийг одоо 10 болгож байна. Энийг тусгай АМНАТ-өөр сольж байгаа юм.

-Суурь, тусгай, өсөн нэмэгдэх гээд гурван АМНАТ-ийг гурвууланг нь авах уу?

-Тийм ээ. Гурвууланг нь авна. Ирээдүйд шар нунтгийн эрэлт маш их байгаа учраас ойрын тав, арван жилдээ үнэ нь ойролцоогоор 130 ам.долларт хүрэх төлөв байна. Компани учраас хаана өндөр үнэтэй, хаана гэрээтэй байна тийшээгээ б орлуулна. Манай давуу эрхийн хувьцааны борлуулсан үнийн дүнгээс 10 хувь, дээрээс нь АМНАТ, бусад татваруудаа шууд авах давуу талтай.

-Бүтээгдэхүүнээ хэзээ үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөсөн бэ?

-Ер нь 2027 он хүртэлх хугацаанд бэлтгэл ажлаа хийгээд, 2028 оноос бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэлнэ. 33 жил ашиглана, нийт 10 жилийн нөхөн сэргээлттэй. 2070 он хүртэл хэрэгжих төсөл байгаа юм. Олборлолтоороо бид дэлхийд эхний тав руу орох боломжтой. Дорнодын Мардай зэрэг стратегийн бэлэн нөөцтэй ордууд байна. Дундговь, Дорноговь, Дорнодод байна. Энэ төслүүдээ бид цаашид хийгээд явбал боломжтой. Анхны шанг татаж байгаа нь энэ “Орано”-гийн төсөл юм.

Д.Эрдэнэтуяа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно. Тус бари...

img

3 цагийн дараа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарт 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр нийт 1748 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 136...

img

2 цагийн дараа

Элон Маскийн намтар судлаач түүний сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэж байна гэв DNN.mn

The Daily Beast сэтгүүлд Элон Маскийн намтарч хэмээн нэрлэсэн Харвардын их сургуулийг хуулийн боловсрол эзэмшсэн сэтгүүлч Сет Абрамс...

img

2 цагийн дараа

ЦУОШГ: Энэ сарын 11-14-нд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна DNN.mn

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг мэдээллээ. Ирэх хоногуудад ихэнх нутгаар хүйтний...

img

1 цагийн дараа

2024 оны хувьд дэлхийн агаарын температур анх удаа жилийн дундаж утгаараа 1.5°C-ийг давлаа DNN.mn

2024 оны хувьд дэлхийн агаарын температур анх удаа жилийн дундаж утгаараа 1.5°C-ийг давлаа. Энэ нь дэлхийн дулаарал улам бүр эрчимжи...

img

43 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд