Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Ирэх сарын 1-нээс жуулчдад татварын буцаалт олгож эхэлнэ DNN.mn

trend

Админ

img

2023 оны 12 сарын 13

img

93

news-img

Жуулчдад НӨАТ-ын буцаан олголт өгөх журмыг баталжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Аялал жуулчлалын тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард УИХ баталсан. Хуулийг дагаж, НӨАТ-ын тухай хуульд Монгол Улсад аялж байгаа жуулчид Монголын нутаг дэвсгэрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнд төлсөн НӨАТ-ын буцаан олголт өгөх өөрчлөлт орсон. Энэхүү буцаалтыг олгох журмыг өнөөдөр батлууллаа.

Дэлхийн 160 гаруй улс НӨАТ-ын системтэй байдаг. Үүнээс жуулчдад НӨАТ-ыг 100% буцаан олгодог 70 гаруй улс бий. Манай улс 73 дахь улс болж байна. Ингэснээр бүс нутгийн аялал жуулчлалын зах зээл дээр өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. Жуулчдыг татаж, худалдан авалтыг дэмжиж, ноос, ноолууран бүтээгдэхүүний борлуулалтад сайнаар нөлөөлөн гэж үзэж байгаа.

Германд тодорхой нэр бүхий бараанд НӨАТ олгодог. Үүнтэй адил. Манай улсад и-баримтын систем сайн хөгжсөн учир жуулчдад хүндрэл учруулахгүйгээр буцаан олголтыг өгөх хувилбаруудыг санал болгоно. Жуулчид НӨАТ-ын буцаан олголтыг бэлнээр болон дансандаа авч болох юм.

Жуулчид эм, эмийн бүтээгдэхүүн, архи, согтууруулах ундаа, НӨАТ нь чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүнээс бусад бүх төрлийн буюу экспортын нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол НӨАТ-ыг буцаан олгох юм.

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс жуулчдын НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах дэлгүүрүүдийг бүртгэж, системийн эрхийг олгоно” хэмээн тайлбарлав.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

У.Хүрэлсүх: Ирж буй ондоо эрүүл чийрэг, идэр жавхаатай, эрч хүчтэй, эв эетэй байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024-2025 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна. Мэндчилгээнд: “Манай улсын эрхэм ...

img

28 минутын дараа

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим б...

img

7 цагийн өмнө

Прокуророос авлига, албан тушаалын таван хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны арванхоёрдугаар сарын 23-наас 27-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44734, мөрдөн байцаалт...

img

9 цагийн өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Салютыг буудуулж буй хүн аюулгүй шил, бээлий өмссөн байх, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх DNN.mn

Он солигдох мөчид нийслэл хотын өнцөг булан өнгө өнгийн салют буудуулдаг. Нүргэлэх чимээ, өнгө үзэмж нь шинэ жилийн уур амьсгалыг ор...

img

9 цагийн өмнө

Ирэх оны дөрөвдүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдэнэ DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өнөөдөр 10 дугаар сард хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд