Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2024 оны 12 сарын 31

img

81

news-img

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс ДЦС-III-ын өргөтгөл, шинэчлэлийн талаар тодрууллаа.


-дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн асуудал УИХ-аар орж, дэмжигдлээ. Гэвч 1.3 тэрбум еврогийн өртөгтэй байгаа нь хэт өндөр үнэтэй гэсэн шүүмжлэл явж байна. Үүн дээр тайлбар өгнө үү?

-Энэ чинь 1.3 тэрбум еврогийн асуудал биш л дээ. Зүгээр санаатайгаар, эсвэл санамсаргүй байдлаар сенсаци дэгдээгээд байгаа юм.

-Тэгвэл нийт төсөвт өртөг нь хэд юм бэ?

-Төсөвт өртөг нь 2022 оны есдүгээр сард ирсэн ТЭЗҮ-ээрээ 1.3 тэрбум евротой тэнцэх хэмжээтэй рублийн санал ирүүлсэн юм. Тэр үед нэг евро 60 орчим рубльтэй тэнцэж байсан. Түүнээс хойш цаг хугацаа өөрчлөгдөөд 100 гаруй рубльтэй тэнцчихээд байна. Энэ ханшаар хөрвүүлэх юм бол тэрбум, эсвэл 900 ч юм уу нэг тоо гарна. Гэхдээ энэ асуудлыг бид 810 сая орчим ам.доллараас дээшээ гэрээ хийж чадахгүй гэдэг саналаа ОХУ-ын талд олон удаа тавиад байгаа.

Тэгэхээр оросууд ажлын болон нарийвчилсан зураггүй байж ТЭЗҮ-ээсээ зөрөөд янз бүрийн асуудал үүсч магадгүй гэхээр тэгвэл зургаа хийчихье. Дараа нь төсвөө хийе. Ингээд бүх зүйл тодорхой болсны дараа үнээ дахиж ярилцъя. Санхүүжилт, бусад асуудлуудыг цааш нь хөгжүүлэх тухай ярья гэдэг утгатай гэрээг Засгийн газар оруулж ирсэн. Харин санаатай, санамсаргүй улстөржүүлээд айхтар өндөр үнэтэй шахаа хийж байна гэсэн хардлагууд явах шиг боллоо. Ийм зүйл байхгүй гэдгээ УИХ-ын танхимд илэрхийлсэн.

-Төсөвт өртөг дээрээ нэгэнт л тохирохгүй байгаа юм бол заавал ОХУ-аар хийлгэх шаардлага байгаа юм уу?

-Засаг залгамж халаатай. Түрүүчийн Засгийн газрын үед ОХУ-аар хийлгэе гэдэг шийдвэр гаргаад ОХУ-ын талтай олон улсын гэрээний асуудал хөндөгдөөд явчихсан. Тэгэхээр энэ сэдвийг нэг талдаа гаргах хэрэгтэй болж таарна даа. Хийлгэх юм уу, үгүй юу гэдэг яриагаа цэглээд ажил хиймээр байна.

-Энэ өргөтгөл нь эдийн засгийн үр өгөөжгүй. Тийм болохоор энэ мөнгөөрөө шинэ станц барих хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг зарим гишүүд илэрхийлж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Буруу ойлголт яваад байгаа юм. Энэ чинь нэмэлтээр ТЭЦ-3-ын хашаан дотор хоёр шинэ станц барих юм шүү дээ. Шинэ станц барих гэж байгаа нь үнэн. Гэхдээ эдийн засгийн үр ашиггүй бол мэдээж зогсоож таарна биз дээ. Үр ашигтай гэсэн нөхцөл хангагдсан тохиолдолд энэ төслийг цаашаа хөгжүүлэх тухай ярина.

-Энэ төсөл хэрэгжсэнээр манайд ямар ашигтай байх вэ?

-ТЭЦ-3 маань өнөөдөр 198 мегаватт цахилгаан үйлдвэрлэж байгаа. Гэвч тоног төхөөрөмжийнх нь дийлэнхийн хугацаа нь дуусчихсан. Шинэ барих станц нь 300 мегаватт хүчин чадалтай байна. Хоёрдугаарт, дулаан үйлдвэрлэлийг нь нэг дахин нэмэгдүүлэх төсөл юм. Улаанбаатар хот маань цахилгаан болон дулааны хомсдолд орчихсон. Ачааллаа дийлэхгүй байгаа учраас тулгамдсан асуудал болчихоод байна.

-Хүмүүсийн яриад байгаа шиг ОХУ-аас энэ төслийг явуул гэсэн тулгалт, шахалт үнэхээр ирээд байгаа юм уу?

-Монгол Улс бол ардчилсан улс. Хүмүүс янз бүрийн үзэл бодлоо илэрхийлэх нь зөв гэж бодож байгаа. хардах ч эрхтэй. Харин гүтгэх бол хуулийн зохицуулалттай. Тэгэхээр ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй. Манай талаас экспортын зээлээр санхүүжүүлье гэдэг хүсэлтийг 2019, 2020, 2021 онуудад төрийн өндөр дээд түвшний уулзалтууд, Засгийн газрын хуралдааны үеэр тавьж байсан асуудал.

-Экспортын зээлийг өөр улсаас аваад энэ төслийг хийх бололцоо байхгүй юу?

-За даа, 2015 онд Парисын хэлэлцээр байгуулагдсан. Ингээд барууны улсуудын санхүүгийн байгууллагууд ерөнхийдөө нүүрсний төслийг санхүүжүүлэхээ зогсоочихсон. Мөн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд ч гэсэн нүүрсний төслийг үйлдвэрлэхээ больчихсон байгаа.

Үүний дараа 2021 онд НҮБ-ын чуулган дээр БНХАУ-ын дарга Хятадын газар нутгаас гадна нүүрсний цахилгаан станцыг Хятад улс санхүүжүүлэхгүй гэдэг амлалт аваад, энэ нь Хятадын төрийн бүх холбогдох шийдвэрүүд болоод гарчихсан. Тэгэхээр 2015 оноос өмнөх үетэй харьцуулахад өнөөдөр нүүрсний төсөл дээр санхүүжилт босгох бололцоо шулуухан хэлэхэд 90 гаруй хувиар буурчихсан. Парисын хэлэлцээрт ороогүй цөөхөн улсын нэг нь ОХУ учраас л тухайн үеийн Засгийн газар ийм шийдвэр гаргасан юм байна лээ.

Т.ХӨВСГӨЛ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй DNN.mn

Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “ДЦС 2” ТӨХК-аас 6 кВ-ын Цамхаг агаарын шугамд гэмтэл гарч тасарсны улмаас Сонгиноха...

img

8 цагийн дараа

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо төрийн албан дахь хүний эрхийн нөхцөл байдалтай танилцлаа DNN.mn

Анхны 126 гишүүнтэй УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэ стратеги нь хүн төвтэй, цаг үед нийцсэн, хүний эрхийг хан...

img

8 цагийн дараа

Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ DNN.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Аюурсайхан, Т.Түвшинбаатар, И.Даваадорж, Б.Отгонжаргал, Г....

img

7 цагийн дараа

Бензин нь дуусаж, тусламж хүсэхээр яваад төөрсөн иргэнийг хилчид олжээ DNN .mn

Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн М нь 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багт зо...

img

7 цагийн дараа

ЗГ: Зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын өнөөгийн нөхцөл байдал, ирэх гурван жилийн зорилтыг хэлэлцэв DNN.mn

Зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын өнөөгийн нөхцөл байдал, ирэх гурван жилийн зорилтыг хэлэлцлээ Зарим төрийн өмчит компа...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд