Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ DNN.mn

trend

Админ

img

2023 оны 12 сарын 13

news-img

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Засгийн газрын тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээд байна. Экспорт 2023 оны эхний 11 сарын байдлаар 13.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллароор нэмэгдлээ.

Түүнчлэн,нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшин буюу 62.7 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 35 сая тонноор өслөө. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлж, 2023 оны эхний 11 сарын байдлаар 11.5 сая тонн нүүрс, 552 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг тус тус нээлттэй арилжаалаад байна.

Улмаар, Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2023 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 4,3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор өслөө. Цаашид Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Алтан цом”-ын барилдаан ням гарагт болно

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын гуравдугаар тойргийн дөрвөн багийн барилдаан үлдсэн. Энэ барилд...

img

7 цагийн дараа

“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилготой “Хүнсний хангамж, аюул...

img

7 цагийн дараа

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажил...

img

7 цагийн дараа

Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаяна гэдэг бол хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуу...

img

6 цагийн дараа

Дунд сургуулийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглох нь хэвийн үзэгдэл болсон гэв

“ЕБС-ийн дунд, ахлах ангийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглодог” гэх яриа эцэг эхчүүдийн дунд, сургуулийн орчинд ч тэр с...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд