Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаяна гэдэг бол хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл

trend

Админ

img

2025 оны 12 сарын 13

news-img

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан ярилцлаа.


– “Олон улсын хүний эрхийн өдөр” тохиолоо. Энэ хүрээнд комиссын зүгээс хүний эрхтэй холбоотой ямар асуудлыг дэвшүүлсэн бэ?

-Хүний эрх гэдэг бол иж бүрэн, цогц ойлголт юм. Энэ нь зөвхөн хүний амьд явах эрхийг л хангана гэсэн ойлголт биш. Сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаагүй байхад амьд явах эрх хангагдана гэж байхгүй. Яагаад гэвэл хүний бүхий л эрх хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг учраас үүнд бодлого, хууль, хэрэгжүүлэх механизм, нөөц хэрэгтэй. Хамгийн гол нь хэрхэн, яаж, ямар арга замаар гэдэг нь тодорхой байх ёстой. Хүний эрхийн үндэсний комиссоос нэг зүйлд маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Бид нүдэнд ил буюу өнгөцхөн хэсэгтэйгээ хэтэрхий их зууралдаж, үүнийгээ олон нийт, сэтгүүлчдийн анхааралд хэт оруулж байна. Ганцхан энэ асуудал манай нийгэмд тулгамдсан юм шиг нийтээрээ шуурдаг байх жишээтэй. Энэ асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ үүний цаана, гүн давхаргад бугшсан тогтолцооны асуудалд ерөөсөө анхаарахгүй байна шүү дээ. Үүнд авлига, ядуурал, орчны аюулгүй байдал ордог. Иргэдийн амьдарч буй орчин нөхцөл эрүүл, аюулгүй байвал хүний эрх бодитоор хангагдана. Ажилтай, орлоготой, хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ аюулгүй явдаг. Эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй, гадуур гарахад халтирч унахгүй, нийтийн тээвэр хүртээмжтэй, утаагүй байвал энэ нь хүний эрхийг хангаж байна гэсэн үг. Тиймээс бид суурь асуудлаа шийдэхдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүний эрх гэх ойлголтыг гангараа байдлаар хэрэглээд яваад л байвал гол асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Мэдээж, асуудлыг шийдэхэд хугацаа, төлөвлөлт хэрэгтэй.

-Манай улсын хэмжээнд хүний ямар, ямар эрх хамгийн их зөрчигдөж байна вэ?

-Бид зорилтот 10 бүлэгтээ үргэлж анхаарч байх ёстой. Энэ хүмүүс Хүний эрхийн үндэсний комиссын анхааралд байдаг. Яагаад заавал анхаарах ёстой байдаг вэ гэхээр энэ хүмүүс өөрсдийнхөө төлөө гомдол гаргаад явах боломжгүй. Аж амьдрал, газар нутаг, боловсролын хувьд эмзэг түвшинд амьдарч буй хэсгээ бид гээх магадлалтай, бараг гээж байна. Тийм учраас Хүний эрхийн үндэсний комиссоос эдгээр хүмүүст хүрч очиж, эрх нь хангагдаж байна уу. Ялангуяа алслагдмал нутагт амьдарч буй хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ямар нөхцөлд байна вэ хэмээн тусгайлан шалгаж, үзэх шаардлагатай.

Тодорхой боловсрол, амьдралын түвшинтэй, өмгөөллийн туслалцаа авах боломжтой хүмүүс бол зөрчигдсөн эрхийнхээ төлөө явдаг. Гомдол саналаа зохих байгууллагуудад нь гаргадаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нийгэмд олон төрлийн хүн оршин байдаг. Тийм учраас төр шийдвэр гаргахдаа үүнийг ямагт бодолцож үзэж байх ёстой. Олонход зориулаад цөөнхөө хаяна гэдэг бол хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл. Цөөнх буюу эдгээр хүмүүс ч манай улсын иргэн шүү дээ. Тиймээс аль болох тэдэнд хүртээмжтэй, таатай шийдвэрийг гаргах хэрэгтэй. Ковидын үед гэхэд бид дундаж амьдралтай иргэддээ зориулаад л шийдвэр гаргасан. Үүнээс болж хэн хохирсон бэ. Наад зах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд яаж ус, хүнсээ авах юм бэ гэх асуудал хөндөгдсөн. Одоо ч бидэнд том сургамж хэвээрээ байгаа. Үүнийг мартах ёсгүй. Бид хүний эрхийг ам уралдаж ярьдаг хэрнээ бодит амьдрал дээр хэрэгжүүлдэггүй гэдгийн тод жишээ. Энэ кейсийг үргэлж сануулах нь комиссын үүрэг болоод байгаа.

-Алслагдсан аймаг, суманд хүний эрхийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөвсгөл аймгийн гурван сумын ЕБС тог цахилгаан, нийтийн халаалтгүй байх жишээтэй. Мэдээж, төвлөрсөн халаалт байхгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ ил зуухтай, гадаа нойлтой. Хөвсгөл аймаг уур амьсгалын хувьд маш хүйтэн бүс нутаг шүү дээ. Ийм нөхцөлд бид хүүхдүүдээ сургаж, боловсрол олгоно гэх асуудал яриад байдаг. Уг нь шинэ сургууль барья гээд төсөв тавьсан. Харамсалтай нь, гахайны хялгасны үлгэр шиг явдал болсон. Өөрөөр хэлбэл, төсөв тавиулаад, шинэ сургууль барьсан ч стандарт хангахгүй гэж байгаа юм. Эцсийн эцэст хүүхдүүд халуун дулаан, тог цахилгаантай байраар хангагдаж чадсан юм уу, үгүй юу гэх үр дүн хүсээд байна шүү дээ. Ийм асуултад хариулж чадахгүй сумууд одоо хүртэл бий.

-Манай улс дэлхийн бусад оронтой харьцуулахад хүний эрхийн хангалт, хэрэгжилтээрээ ямар түвшинд явж байна вэ?

– Хүний эрхийн үндэсний байгууллагын үүрэг бол хараат бус, мэргэжлийн байдлаар Засгийн газар буюу үүрэг бүхий албан тушаалтнууд хүний эрхийг хэрхэн, яаж, хангаж байна вэ. Чадахгүй байвал залруулга, сануулга өгч байх юм. Тиймээс бид өндөр хөгжилтэй, эсвэл өөрсдөөсөө доогуур оронтой харьцуулах нь хэт өрөөсгөл. Жишээлбэл, Монгол Улсын жендерийн эрх тэгш байдлыг лалын шашинтай улс орнуудтай харьцуулж үзвэл бид ажил мэргэжлээ өөрсдөө сонгох эрхтэй. Эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгадаггүй учраас Монгол Улс илүү байна шүү дээ. Гэлээ гээд өөрсдийгөө магтаад суугаад байвал утгагүй. Харин Япон, Англи, Ирланд, Австри гээд барууны өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бид муу байгаа. Тиймээс хүний эрхийг өөрөө өөрөөсөө ахих гэдэг. Өнөөдрийн Монгол өчигдрөөсөө ямар байсан юм бэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Манайд ямар, ямар асуудал байгаа юм. Жендерт суурилсан хүчирхийлэл буурахгүй байна. Сүүлийн үед хөвгүүдийн эрүүл мэнд, сурч боловсрох эрх гэх асуудал шинээр гарч ирсэн. Охид руу чиглэсэн бэлгийн хүчирхийлэл, хүсээгүй жирэмслэлт энэ бүхэн бүгд Монгол Улсын асуудал. Манай төрийн үүрэг. Түүнээс биш дэлхийтэй өөрсдийгөө харьцуулаад, тоо яриад суух нь гол биш. Манай улс өөрөө өөртэйгөө өрсөлдөнө гэсэн үг. Өчигдөртэй харьцуулахад өнөөдөр бид юугаа сайжруулж чадсан байна вэ гэх мэт.

-Тэгвэл бид ямар ахиц дэвшилттэй байгаа вэ?

– Ингээд харахаар сүүлийн 25 жилийн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисс үнэхээр бодлогын нөлөөлөл хийж чадсан. Хүний эрх нийгэм, соёл, технологи, геополитик гээд бүх зүйлтэй холбоо хамааралтай учраас асуудал үргэлж гарч ирнэ. Энэ бүрд нь хариу арга хэмжээ аваад, тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, асуудал үүсэх бүрд хурдан хариу арга хэмжээ авдаг механизм бүрдсэн байх ёстой гэсэн үг. Олон нийтийн аясаар бөмбөрөөд байвал ямар ч дорвитой шийдвэр гарахгүй. Монголын Хүний эрхийн үндэсний комисс Ази, Номхон далайн бүсдээ тэргүүлдэг. Яагаад гэвэл хамгийн нээлттэй гэж үздэг. Мөн түншилж чаддаг, хатуу мандаттай. Өөрөөр хэлбэл, бид хатуу шаардлага зөвлөмж, саналаа эрх бүхий байгууллагууд руу явуулдаг. Энэ хүрээнд хууль тогтоох байгууллага биднээс заавал санал авдаг. Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргахынхаа өмнө комиссоос заавал зөвлөмж авдаг гэх мэтчилэн эдгээр зүйлс бэхэжсэн. Энэ нь сайн хэрэг. Юу нь төвөгтэй байна вэ гэхээр хүний эрхийг гоёл, гангараа байдлаар хэрэглээд байна. Бодит төсөв хуваарилж, механизм хэрэгжүүлэх гэхээр таг суучихдаг сул талтай.

А.Даваадулам
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж

Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өнд...

img

8 цагийн дараа

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Шивэгчний үлгэр”

Энэ бол Канадын эмэгтэй зохиолч Маргарет Этвүүдийн “дистопи роман” хэмээх төрлийн зохиол юм. Ийм зохиолын үйл явдал ойрын ирээдүйд б...

img

7 цагийн дараа

УИХ-аар ирэх 7 хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ

Ирэх долоо хоногт байнгын хороо, намын бүлэг, чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх жагсаалт, товыг танилцуулж байна. ДАВАА ГАРАГ /2025....

img

6 цагийн дараа

“Алтан цом”-ын барилдаан ням гарагт болно

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын гуравдугаар тойргийн дөрвөн багийн барилдаан үлдсэн. Энэ барилд...

img

5 цагийн дараа

“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилготой “Хүнсний хангамж, аюул...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд