Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Шивэгчний үлгэр”

trend

ЖАМБАЛЫН САНДАГДОРЖ

img

2025 оны 12 сарын 13

news-img

Энэ бол Канадын эмэгтэй зохиолч Маргарет Этвүүдийн “дистопи роман” хэмээх төрлийн зохиол юм. Ийм зохиолын үйл явдал ойрын ирээдүйд болж, зохиол өрнөж байгаа ертөнцийн үйл явдал сөрөг тал руугаа өөрчлөгдөж буй талаар ихэвчлэн өгүүлдэг байна. Шивэгчний үйл явдал Гилеедийн Бүгд Найрамдах Улсад өрнөнө. Энэ нь Америкийн нутаг дэвсгэр дээрх орон юм. Тэнд цэргийн дэглэм тогтож, шашны хэт урсгал ноёлжээ. Ийм болохын тулд мэдээж ихээхэн хэмжээний дайн хийж цацраг идэвхт бодист байгаль орчин бохирдов. Хүмүүсийн ихэнх нь төрөх чадвараа алдаж хэвийн өндгөвчтэй бүсгүйчүүд ховордсон. Өндгөвч нь зүгээр бүсгүйчүүдийг улс гүрний нандин хөрөнгө хэмээн үзэж шагай дээр нь тамга дарна. Тэгээд хөгшин дарангуйлагч, захирагч нарт хүүхэд төрүүлэх үүрэгтэйгээр хуваарилан тараадаг болжээ. Тэр залуу бусгүйчүүдийг “шивэгчин” гэж нэрлэн тусгай сургалтад суулган бэлтгэнэ. Гол баатар залуу бусгүйг Фредийнх гэж дуудна. Энэ нь Фред хэмээх захирагчийн хүүхэн гэсэн утгатай. Залуу бүсгүй хуучин ямар жаргалтай эрх чөлөөтэй амьдарч байсан гуниглан дурсаж байдаг. Усны хувцастай голын эрэг дээр тэр олон харчуулын дунд юу ч болоогүй юм шиг байж яаж чадаж байсан юм бол оо гэхээс ухаан санаанд нь багтахгүй. Бас бааранд орж болдог байсан, ном уншдаг байсан, хөгжим сонсож утас ухаж цахим ертөнцөөр ханатлаа сэлгүүцэж байснаа бодохоос өөртөө ч үнэмшиж өгдөггүй. Архи ууж, тамхи татаж, хүсвэл хүссэн эртэйгээ сээтгэнэх чөлөөтэй байсан гэж бодохоос бараг тэр бодлоосоо ч аймаар. Бүх юм аажуухан эхэлсэн. Залуучууд хүмүүжилгүй байна, гадуур хүчирхийлэл замбараагаа алдлаа, шашин шүтэхээ болилоо гэсэн шүүмжлэл гарч л байдаг байв. Ах захаа мэдэхээ байлаа, архи тамхи их хэрэглэж байна,хөдөлмөр эрхлэхгүй байна, энэ бүгдийг засна гэсэн хөдөлгөөн байж л байдаг. Нийгэмд хатуу гар үгүйлэгдэж байна, эзэнтэй байх ёстой. Хуучин цагийн хаадын үед амьдарч байсан хүмүүс ерөөлтэй еэ гэж амьтай бүгд нь ярьдаг л байв. Энэ байх л ёстой зүйл гээд тоодоггүй л байж. Гэвч энэ бүхэн нэг л өглөө нийгмийн сайн сайхны төлөө гэсэн хувьсгалаар эхэлж үр дүн нь ийм хатуугийн хатуу дарангуйлал тогтжээ. Ард түмэн буюу гэрийн авгай нар хижээл насныхан, хөгшид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөв. Залуучууд ч тэдний дайчид болж цалин цавагтай болж хөөрцөглөв. Нийгмийг захирагчид захирч, “Нүд” хэмээх нууц байгууллага, цэрэг,цагдаа бүрэн эзлэн авсан хойно хэдийнэ хожимдсон байлаа… Одоо бол тэр бүгдийг дурсахаас ч аймаар… Энэ ном яг л “Орвеллийн 1984” шиг санагдана. Юм буруугаар эргэвэл ямар хэцүү байдгийг бидэнд мэдрүүлэх мэт.

Ж.Сандагдорж

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж

Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өнд...

img

8 цагийн дараа

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Шивэгчний үлгэр”

Энэ бол Канадын эмэгтэй зохиолч Маргарет Этвүүдийн “дистопи роман” хэмээх төрлийн зохиол юм. Ийм зохиолын үйл явдал ойрын ирээдүйд б...

img

7 цагийн дараа

УИХ-аар ирэх 7 хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ

Ирэх долоо хоногт байнгын хороо, намын бүлэг, чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх жагсаалт, товыг танилцуулж байна. ДАВАА ГАРАГ /2025....

img

6 цагийн дараа

“Алтан цом”-ын барилдаан ням гарагт болно

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын гуравдугаар тойргийн дөрвөн багийн барилдаан үлдсэн. Энэ барилд...

img

5 цагийн дараа

“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилготой “Хүнсний хангамж, аюул...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд