Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

ОБЕГ: Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлш нийлүүлнэ DNN.mn

trend

Админ

img

2023 оны 12 сарын 15

img

20

news-img

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан хэсэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.

Аймгийн нийт нутгаар 10 дугаар сарын сүүлчээс эхлэн цаг агаар ойр ойрхон муудаж, арванэгдүгээр сард олон жилийн дунджаас ахиу тунадас орсон, агаарын температур хэлбэлзэл ихтэй. Энэ  сараас эхлэн эрс хүйтэрсэн, салхины хүч зарим үед ихэнх нутгаар 10-14м/с, түр зуур 16-28м/с хүрч, цасан шуурга шуурсны улмаас цас хөрлөн хатуурч мал бэлчээрлэхэд хүндрэл үүсч, зам даваа хаагдах нөхцөл байдал бүрдсэн байна.

Нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-40см, уулархаг нутгаар 40-70см, гуу жалгандаа 50-90см цастай байгаа бөгөөд Баянтэс, Тэс, Отгон, Яруу, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл сумад зудын эрсдэлийн үнэлгээгээр маш өндөр эрсдэлтэй гарчээ.

Тиймээс тус аймагт Улсын нөөцөөс 495 тонн хивэг тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.

Мөн эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ болон цас зудын хүндрэлтэй үед туулах чадвар сайтай автомашин болоод аймгийн Онцгой комисс, бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлш нийлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Реформдоо тавтай морил, Л.Оюун-Эрдэнэ ээ! DNN.mn

Одоогийн 126 гишүүнтэй парламентын санааг гаргасан хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг 202...

img

8 цагийн дараа

“Өдрийн сонин” баячуудыг өмөөрч хашхирсаар хоолой нь сөөж байна DNN.mn

“Өдрийн сонин” тууштай ардчиллыг дэмждэг, барууны үзэл санаанд үнэнч, хувийн өмчийг мөнхөд хамгаалж ирсэн. Үүнтэй маргах хүн байхгүй...

img

8 цагийн дараа

ЗУРХАЙ: Өнөөдөр шарагчин хонь өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 19, Буд гариг. Билгийн тооллын 22, Хонгорцог одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 07:52 цагт манда...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хэнти...

img

7 цагийн дараа

ТОЙМ: Нэрт нийтлэл Баабарын “Трамп гаалийн татварт дуртай” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы  тэргүүн нүүрт УИХ- ын гишүүн, Цахим ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд