мэдээ
Реформдоо тавтай морил, Л.Оюун-Эрдэнэ ээ! DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 19

123

Одоогийн 126 гишүүнтэй парламентын санааг гаргасан хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг 2023 оны тавдугаар сарын 5-нд өргөн барихдаа “Уг төсөл батлагдсанаар иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна. Нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрнө. Сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжиж, хууль хэлэлцэн батлагдах чанар хоёр дахин сайжирна. Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна. Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийн чиг хандлага өөрчлөгдөж, бодлогын нам болж төлөвших эхлэл тавигдана. Нийгмийн бүлгүүдийн дуу хоолой хоёр дахин нэмэгдэж, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрх нээгдэнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчим хангагдана. Жендерийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Засгийн газраас өргөн барьсан хувилбараар батлагдвал өмнөх 30 жилийн алдаа оноог залруулж, ирэх 30 жилийг шинээр эхлүүлэх түүхэн реформ болно” гэж байсан юм. Парламент 2023 оны тавдугаар сарын 31-нд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчилж баталсан. Түүний дараа Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хуульд оруулж буй энэ өөрчлөлтөөр парламентын сонгуулийн тогтолцооны суурь реформ эхэлж байна” гэж байлаа. Үнэхээр ч энэ батлагдсанаар парламентад томоохон өөрчлөлт орсон. Өөрийгөө болон бусад улстөрчдийг хаасан. Парламентад үе солигдсон. Харин одоо Л.Оюун-Эрдэнэ амаа асуулгах болжээ. “Хэт залуучууд гэх ийм л байгаа юм даа. Цаашдаа жагсаалтад туршлагатай улстөрчид орох нь зөв” гэдэг уур амьсгал нийгэмд, улс төрд давамгайлж эхлэв. “Залуу гишүүдийн хэт поп үйлдэл өмнөхөөс дор юм байна” гэдэг дүгнэлт дээр авчрав. Мөн “Л.Оюун-Эрдэнийн яриад байсан реформын үр шим ингэж гарч байна. Тэр сүүлийн үед болж буй үйл явдлуудын тал дээр ямар нэг тайлбар, мэдээлэл өгөөгүй байна” гэсэн яриа их байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр дээрх дүгнэлтээс өөр зүйлийг засаг дээрээ, намынхандаа яриад байгаа бололтой. Улстөрчдийн дунд “Бид парламентыг шинэчлэх гэж л ийм шийдвэр гаргасан. Энэ хаалга цаашид ч нээлттэй байх ёстой. Гэхдээ зарим нь хэт паразит биш, ачаа үүрэг хэсгийг дэмжих болно. Харин үзэл санаанаасаа ухрахгүй. Шинэчлэлд мэдээж эрсдэл байдаг гэж Ерөнхий сайд хэллээ” гээд ярьж байна.
Уул нь Л.Оюун-Эрдэнэ парламентын энэ өөрчлөлтийг 2025 оны төсвийг хэлэлцэхээс эхлээд л өөрөөр мэдэрсэн. Төсөв хэлэлцэж эхлэхэд Төсвийн байнгын хорооны гишүүдээс “Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг задалж, тойргийн санхүүжилтийн асуудлыг тусгах ёстой” гэсэн санал гаргасан. Зарим гишүүн “Парламент яах гэж 126 гишүүнтэй болсон юм бэ. Юуны тулд сонгуулиа томсгосон тойргоор хийсэн юм бэ. Олон удаа сонгогдсон өлсгөлөнгүүдийг тэжээх гэж бид тогтолцооны өөрчлөлтийг хийсэн юм уу. Тойргийн эрх ашгаа хамгаалдаг асуудлыг огт хүлээн зөвшөөрч болохгүй. 2025 оны төсвийн гол зорилго нь төсвийг тойргуудад жижиглэхээс илүү том асуудлаа нэг мөр шийдье гэж л энэ их зардлыг нэмж орж ирж байгаа шүү дээ. Гэтэл үүнийг задалъя гэдэг дээр лобби бүлэг үүсгэчихсэн МАН-ын хэдэн гишүүн яваад байна гэсэн. Тэднийг ичиж амьдар гэж хэлэх хэрэгтэй. Дээр нь энэ парламентад сонгогдсон гишүүдийн 80 хувь нь шинэ хүмүүс байгаа. Биднийг битгий басаарай” гээд эхэлсэн. Эхэндээ Л.Оюун-Эрдэнэ “Юун 5-10 тэрбум төгрөг вэ. Олон сонгогдсон зарим гишүүн төсвийг задалж, тойрогтоо мөнгө тавина гэнэ үү. Бид чинь жижиг тойрог ярихгүй, улс гэсэн том тойрогт ажил хийе гэж томоохон өөрчлөлтүүдийг хийсэн шүү дээ. Бүсчилсэн. Холимог тогтолцоонд шилжсэн. 126 гишүүнтэй болгосон. Энэ бүхний хэрэг үүн дээр л гарах ёстой. Дахиад энэ талаар ярих ёстой юу. Хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө улсын ажлыг нурааж, хөгжлийг гацааж ирсэн хуучин соёлдоо яасан дуртай юм бэ” гэсэн. Гэвч үүнээс хойш 2025 оны төсөв юу болж дууссан билээ дээ. Өөр чиглэл, сэдвээр үргэлжилж байна. Реформдоо тавтай морил, Л.Оюун-Эрдэнэ ээ!
Ө.Билэг





Сүхбаатар дүүргийн мөсний шагайн харвааны тэмцээний шилдгүүд тодорлоо DNN.mn
Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсн...
2 цагийн өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зургадугаар сард зохион байгуулна DNN.mn
Манай улсад ирдэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг ирэх зургаадугаар сард зохион байг...
3 цагийн өмнө
Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо DNN.mn
Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллаг...
3 цагийн өмнө
БНСУ-ын нислэгээр powerbank, электрон тамхи гар тээшинд авч явахыг хориглолоо DNN.mn
БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх зорчигчдын анхааралд… 2025 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн зөөврийн цэнэглэгч (powerbank),...
4 цагийн өмнө
81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна DNN.mn
E-Mongolia системээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашигт санал өгөх үйл явц үргэлжилж байна. 2025 оны 2 ...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

сонгогч
126 ХООЛНЫ САВЫГ УЛСЫН ТӨСӨВ ТЭЖЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЭЭ…..ХУРЛЫГ 30-50 ХҮН БАЙНГА ТАСЛАЖ БАЙГАА ТУЛ БУЦААГААД 76 БОЛГО. ЕР НЬ 21 БАЙХАД Л БОЛНО.