Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг болгохгүй, ил тод байдал,ардчиллын хамгаалагч болгоно DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 2 сарын 20

img

33

news-img

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй ярилцлаа


Худал мэдээллийн эсрэг төв байгуулна гэж мэдэгдсэн. Гэвч нийгэмд энэ нь яваандаа хуучин үеийнх шиг шалгадаг,зөвхөн энэ нь үнэн гэж тулгадаг байдал бий болгоно гэх шүүмжлэл байна.Энэ төвийг байгуулах учир шалтгаан, үр дүн юу байх вэ?
-Дэлхийн эдийн засгийн форум энэ жилийн эрсдэлийн тайландаа “ Хуурамч төөрөгдүүлсэн мэдээлэл”ойрын хоёр жил Засгийнгазар болон хувийн хэвшилд хамгийн том эрсдэл учруулна гэдгийг саяхан зарлалаа. Хортой, худал мэдээллийн улмаас иргэд вакцинд хамрагдахгүй байх, түүнээс үүдэн амь насаараа хохирох,эсвэл нийгмийн талцал,хуваагдал үүсч байгааг бид харж байна. Иймд баримт шалгах төвүүдийг хараат бусаар ажиллах хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх,ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт хуурамч мэдээллийг нягтлах хичээл орох, хиймэл оюунд суурилсан хуурамч мэдээллийг нягтлах алгоритмыг бий болгох ажлуудыг хийхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Цахим худал мэдээлэл их тардаг нь үнэн. Гэхдээ түүнийг нягталдаг, мэдээллийг олон талх үүсвэртэй нь тулгадаг байдлыг бий болгох, иргэдээ мэдлэгжүүлэх тал дээр ажиллах нь зүйтэй юм бишүү ?

Мэдээж хэрэг, яг энэ чиглэлд баримт шалгах төв маань ажиллах юм. Баримт
шалгах төвийг төв дангаараа бий болгохгүй. Үүнд төр, төрийн бус байгууллага, шинжлэх ухааны ухааны байгууллагуудын оролцоо маш чухал. Аливаа хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож, түүнийг нь олон нийтэд мэдээлдэг байх хэрэгтэй юм. Энэ төв мэдээллийн үнэн зөвийг мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар нягталж олон нийтэд мэдээлэх болохоос биш мэдээллийг түгээгчтэй ямар нэг хариуцлага тооцохгүй. Технологийн шийдэл, хиймэл оюун ашиглаж хийгдсэн хуурамч мэдээлэл (deepseek) ашиглаж хийсэн төрөл бүрийн контентыг ялгаж мэдээлэх болон иргэдийг хуурамч мэдээллийг ялгах мэдлэг боловсролтой болгох тал дээр төвлөрч ажиллана. Финланд, Швед, Сингапур зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын иргэдийнхээ мэдээлэл, сэтгэл зүйн аюулгүй байдлыг хамгаалж буй сайн жишгийг нэвтрүүлнэ.

ЦХиХХ-ны яамнаас саяхан хийэмл оюун ухааны хэлэлцүүлэг зохион байгуулсан.Манайд энэ салбарын хөгжил ямар шатандаа явна вэ ?

Монгол Улс хиймэл оюуны бэлэн байдлын индексээр дэлхийн 188 орноос 98 дугаарт бичигдэж байна. Хиймэл оюун бол дэлхийн улс орнуудын ирээдүйн өрсөлдөөний гол талбар болчихлоо. Энэ чиглэлд өнөөдрийн байдлаар дэлхийн 77 улс стратегиа баталж, олон нийтэд зарлалаа. Хиймэл оюуныг зөвхөн эдийн засаг гэлтгүй батлан хамгаалах болон голлох салбарууд ашиглаж эхэллээ. Ингэснээр тухайн улсын аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн амин чухал хүчин зүйлийн нэг болж байна. Иймээс бид ч гэсэн энэ салбарт стратегийн бодлогоо тодорхойлохоос өөр аргагүй. Энэ хүрээнд бид төр болон хувийн хэвшил, Шинжлэх ухааны академи, Их, дээд сургуулийн эрдэмтэн багш нараас саналыг нь авч, “Их өгөгдөл, хиймэл оюуны
үндэсний стратеги”-ийг боловсруулж, анх удаа олон нийтээр хэлэлцүүллээ.

Ер нь цаашдаа хиймэл оюун ухааныг ашиглах, хөгжүүлэх нь хэр зөв
зүйтэй юм бэ?

Ирэх 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт AI 25.6 их наяд ам.долларын нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, Энэтхэг, Хятад гэсэн хоёр улсыг нийлүүлснээс илүү том эдийн засгийн нөлөөг хиймэл оюун авчирна гэсэн үг. Иймд бид хиймэл оюуныг хөгжүүлэх тэргүүлэх салбараа тодорхойлж ,тухайн чиглэлд хөрөнгө оруулалт татах замаар дэлхийн тавцанд өрсөлдөх байр сууриа бэхжүүлэх нь чухал. Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг болгохгүй, ил тод байдал, ардчиллын хамгаалагч болгоно. Технологийн дэвшлийг дэмжихийн тулд аль болох бага “хуульчилж, журамлана”. Хиймэл оюун ажиллах хүчнийг орлох бус дэмжиж, боломжийг нээж, хамтарч ажиллана.

Төрийн албыг цахимжуулна, цахим үндэстэн болно гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа.Гэвч төрийн зарим байгууллагуудад одоо ч гэсэн элдэв тодорхойлолт шаарддаг, урт дараалал үүсдэг байдал байсаар байна. Цахимжуулах тал дээр ямар, ямар ажлууд хийж байна вэ ?

Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхсэн хэвээр байгаа нь үнэн. Төрийн байгууллага өөр хоорондоо өгөгдлөө солилцох болон хувийн
байгууллага өөр хоорондоо өгөгдлөө солилцдог болох хэрэгтэй. Мөн төр болон хувийн байгууллага өөр хоорондоо өгөгдлөө солилцдог болсноор энэ асуудал шийдэгдэх болов уу. Өөрөөр хэлбэл Өгөгдлийн Засаглал буюу тухайн мэдээллийг хадгалах дамжуулах, солилцох аюулгүй байдлыг нь хангах асуудлыг бид хиймэл оюуны үндэсний стратегийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна.

Цахимаар гадаадад суугаа Монголчуудынхаа саналыг авдаг болох асуудал намрын чуулганы үеэр байнгын хороон дээр хөндөгдөж байсан.Энэ ажлыг хэрэгжүүлэх боломж бололцоо бий юу ?

-Инноваци, цахим бодлогын байнгын хороон дээр энэ чиглэлд ажлын хэсэг
гараад ажиллаж байна.

Элдэв цахим халдлага, залилангийн гэмт хэргүүд ихээр гарах болсон. Эдгээрээс урьчдилан сэргийлэхийн тулд юу хийж байна вэ ?

-Цахим залилан, цахимд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо уламжлалт гэмт хэргийн тооноос хэдийнэ давсан. Цахим залилангийн гэмт хэрэг
цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар харьяалагддаг.

Өнгөрсөн онд гэхэд цахим залилангаас үүдэн 80 гаруй тэрбум төгрөгийн хохирол иргэдэд учирсан гэсэн тоог цагдаагийн байгууллагаасгаргасан.

Дэлхийд ч энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх бүр өсч байгаа бөгөөд
Дэлхийн эдийн засгийн чуулганаас цахим гэмт хэрэг, кибер халдлагаас
учрах хохирол 2028 он гэхэд тэргүүлнэ гэсэн прогноз хийсэн. Харин цахим халдага, зөрчилтэй тэмцэх чиглэлд кибер аюулгүй байдлын тзөвлөл, холбогдох гурван төв голлон ажилладаг. Харин миний бие тус зөвлөлийн
дэд даргаар ажилладаг. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны
зүгээс иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, мэдээлэл, зөвлөгөө өгч
ажиллаж байна. Энэ жил бид илүүтэй ахмадууд руу чиглэсэн үйл ажиллагааг
зохион байгууллаа. Нийтдээ 1000 гаруй ахмадад цахим ур чадварын сургалтыг орлоо. Үүний зэрэгцээ яамны харьяа Кибер халдлага,
зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл контентыг байнга хүргэж ажиллаж байна. Кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг Оксфордын их сургуулиар хийлгэж олон нийтэд хэлэлцүүлсэн. Дэлхийн цахилгаан холбооны байгууллагын кибер аюулгүй байдлын индексээр бид таван түвшнээс бэхжиж буй түвшинд үнэлэгдээд байгаа. Тиймээс дэвшиж буй түвшинд хүрнэ гэсэн зорилтыг яамныхаа 10 гол ажлын нэг болгон ажиллаж байна.

Аливаа салбарын хөгжилд салбарын хууль их чухал. Тэгэхээр яамны зүгээс ойрын хугацаанд ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Бид харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт суурь шинэчлэл
хийхийг зорьж байна. Энэ хүрээнд салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгахаар ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Мөн шинэ дэвшилтэт технологийн хэрэглээ нэмэгдэх хэрээр хуулийн зохицуулалтын хэрэгцээ үүсч байгаа тул сансар, дроны тухай хуулийн төслийг
боловсруулж байна.

Ярилцсанд баярлалаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Автобусанд утсаар чанга ярьсан иргэнд шаардлага тавьсан жолоочид гомдол гаргажээ DNN.mn

Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 02 дугаар сарын 17-20 хүртэл иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг х...

img

12 минутын дараа

Гуравдугаар сард хилийн боомтууд түр хаах өдрүүд DNN.mn

Гаалийн ерөнхий газраас ирэх гуравдугаар сард боомтуудын хаах хуваарийг гаргажээ. 2025 оны гуравдугаар сард ОХУ-тай хиллэдэг автозам...

img

28 минутын өмнө

“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан болов DNN.mn

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбо...

img

1 цагийн өмнө

Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина DNN.mn

Нийслэлийн хэмжээнд ЕБ-ын 303 сургуульд 380.621 сурагч суралцаж байна. Нийт сургуулийн 76 хувь нь буюу 231 сургууль хотын төвд байрл...

img

1 цагийн өмнө

Маргааш “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээ болно DNN.mn

Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-22-ны өдөр хүртэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулж буй. Уг фестивал...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд