Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

О.Алтангэрэл: Их мөнгөтэй,том байлаа гээд гүйцэтгэх ажил явуулж болохгүй DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 2 сарын 21

img

75

news-img

Засгийн газраас “Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ,Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.Тус ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахалж буй. Тэрээр өчигдөр сэтгүүлчдэд энэ асуудлаар мэдээлэл өгсөн юм.


Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Компанитай холбоотой хүмүүс баривчлагдсан нь Ухаа худагийн асуудал,Энержи ресурс дээр хуульзүйн дүгнэлт гаргах ажлын хэсгийн үйл ажиллагаатай хамааралгүй. Нэр бүхий хүмүүс саатуулагдсан. Монгол Улсын төр, хууль хяналтын байгууллагууд хуульд заасны дагуу гүйцэтгэх ажил буюу тусгай ажиллагаа явуулдаг. Энэ нь өөрөө монгол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах Монгол төр үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хийгддэг зүйл.Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Өөрөөр хэлбэл, хувийн аж ахуйн нэгж бараг дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэсэн зүйлс яригдаж байгаа. Үүнд сэжиглэгдэн тодорхой этгээдийг баривчлан шалгагдаж байна. Монгол Улсад ямар ч мөнгөтэй, том байлаа гээд хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэх ажил явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана.Хэн ч монгол төрийн нууц, төрийн хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажил явуулж болохгүй. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглаж болохгүй.Тийм болохоор энэ зарчмын хүрээнд ийм үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна.

Яг ямар зүйл дээр хэдий хугацаанд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм бэ?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Төрийн болон мөрдөн байцаалтын нууцтай холбоотой асуудал.

Ямар хүмүүсийг сэжиглэн саатуулсан бэ?

-Хэвлэлээр гарч байгаа хүний нэр байгаа. З.Төрмандах гэж хүнийг саатуулсан гэсэн мэдээлэлтэй байна.

Таны ахалж байгаа ажлын хэсгийн гол зорилго юу вэ?

-Ажлын хэсгийн гол зорилго бол тодорхой. Стратегийн орд газарт хамаарч байсан Таван толгойн орд газрыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр буюу ямар шийдвэрийн үндсэн дээр шилжсэн юм бэ. Үүнд хууль
зөрчигдсөн ямар нэгэн үйлдэл байна уу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт гаргаж, Засгийн газарт танилцуулна.

Хууль зөрчсөн гэж тогтоогдвол төрд буцааж авна гэсэн үг үү?

-Хууль зөрчсөн нь тогтоогдох юм бол угаасаа тусгай зөвшөөрөл нь хүчингүй болох ёстой. Тэгээд стратегийн орд газар учраас түүнийгээ хэнд эзэмшүүлэх вэ гэдэг дээр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газар саналаа гаргаад УИХ шийднэ.Одоогоор ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараагүй байна.

Таныг хувийн өмчийг хураах хуулийн төсөл санаачилж байгаа гэсэн шүүмжлэл яваад байна.Үүн дээр юу хэлэх вэ?

-Хувийн өмчийг хураана гэж би огт яриагүй. Хулгайлсан, хууль бусаар олжавсан байж болзошгүй хөрөнгүүдийг хураах хуулийн төсөл боловсруулаад явж байгаа нь үнэн. Хууль бус хөрөнгө бол хураагдах ёстой. Харамсалтай нь энэ талаар хууль эрх зүйн орчин байхгүй.Өнгөрсөн хугацаанд хоёр, гурван удаа Өршөөлийн хууль гаргаж, авлигачдаа өршөөсөн.Ингэснээр Монгол Улс авлигачдын диваажин болсон. Одоо ийм зүйл байхгүй гэдэг хуулийн төсөл санаачлаад явж байгаа болохоос энэ хуулийн төсөл дотор хүний шударгаар олж авсан хувийн өмчийг хураах тухай нэг ч үг, үсэг, өгүүлбэр байхгүй. Хууль бусаар хөрөнгө олсон бол хураадаг нь дэлхий нийтийн жишиг. Харин хууль бус эсэхийг нь шүүх тогтооно.

Стратегийн ордууд дээр хөрөнгө оруулаад одоо үйл ажиллагаа нь явж байгаа газруудын 34 хувийг төр авахдаа тэр хувьд нь ногдох хөрөнгийг нөхөн төлөх асуудал ер нь яригдах уу?

-Оранотой байгуулсан гэрээгээр УИХ жишиг тог тоогоод өгчихлөө. Яаж иргэддээ үр өгөөжтэй байх юм бэ.Тэр 34 хувь гэдгээ яаж тогтоох вэ гэдэг дээр жишиг гаргачихлаа.Тиймээс одоо Засгийн газар хувь хэмжээтэй холбоотой асуудлаар ярихаас илүү стратегийн орд газар, Монгол Улсын Их хурлаас баталсан тогтоолтой учраас УИХ энэ асуудлыг шийдвэрлээд явах
нь зөв. Харин Үндсэн хуульд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, хууль тогтоомжийг биелүүлэх нь Засгийн газрын үүрэг. Энэ үүргийнхээ дагууЗасгийн газар стратегийн орд газар гэж УИХаас тогтоосоор байтал хувийн хэвшилд шилжүүлсэн үйлдэл нь хууль ёсны байна уу. Хоёрдугаарт, үүнд оролцсон албан тушаалтнуудын үйлдэл нь ямар юм. Гуравдугаарт, санал дүгнэлтээ гаргаад Засгийн газарт танилцуулна гэсэн үүрэгтэй л ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэгт багтсан гишүүд ямар нэгэн эрх ашгийн зөрчилгүйгээр шалгаж чадах уу ?

-Ажлын хэсгийн дүгнэлтээс харагдана. Бид нэг зүйлийг л хэлнэ. МонголУлсын хууль тогтоомжид юу гэж заасан байна. Түүний дагуу дүгнэлтээ гаргана. Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулаад явна гэдгийг хэлье.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Автобусанд утсаар чанга ярьсан иргэнд шаардлага тавьсан жолоочид гомдол гаргажээ DNN.mn

Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 02 дугаар сарын 17-20 хүртэл иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг х...

img

4 цагийн өмнө

Гуравдугаар сард хилийн боомтууд түр хаах өдрүүд DNN.mn

Гаалийн ерөнхий газраас ирэх гуравдугаар сард боомтуудын хаах хуваарийг гаргажээ. 2025 оны гуравдугаар сард ОХУ-тай хиллэдэг автозам...

img

4 цагийн өмнө

“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан болов DNN.mn

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбо...

img

5 цагийн өмнө

Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина DNN.mn

Нийслэлийн хэмжээнд ЕБ-ын 303 сургуульд 380.621 сурагч суралцаж байна. Нийт сургуулийн 76 хувь нь буюу 231 сургууль хотын төвд байрл...

img

5 цагийн өмнө

Маргааш “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээ болно DNN.mn

Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-22-ны өдөр хүртэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулж буй. Уг фестивал...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

сонгогч

Том компаниуд бүгд өөрийн тагнуулын албатай болоо юу???…. эзэнгүй, сул дорой төртэй монголд ингэж дураараа дургидаг байх нь……….эн бол байж болохгүй зүйл….маш аюултай….

Онцлох нийтлэлүүд