Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Автобусанд утсаар чанга ярьсан иргэнд шаардлага тавьсан жолоочид гомдол гаргажээ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 21

img

74

news-img

Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 02 дугаар сарын 17-20 хүртэл иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Талархал: 15-035 дугаартай автобусанд бичиг баримтаа мартаад буухад 70044040 рүү залгахад утсаа түргэн шуурхай авч, жолоочтой холбож өгсөн. Бичиг баримтаа олж авсандаа талархаж байна. Баярлалаа.

Иргэний гомдол: Налайх дүүргийн иргэн Г.Э: Х:5 чиглэлийн 1-157 гарааш дугаартай автобус Соёлын ордны буудлаас хүнээ авалгүй явсан.

  • Шийдвэрлэлт: 1-157 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.С-т ЗТХ-ийн 14.6-9 дахь заалтаар 25 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Т: Ч:66 “Зайсан-11-р хороолол” чиглэлийн 1-054 гараашийн автобусны жолоочийн зан харьцаанд анхаарч арга хэмжээ авч хариу өгнө үү.

  • Шийдвэрлэлт: Зорчигч тээврийн нэгтгэлийн хэсгийн даргад танилцуулж, 1-054 жолоочийг сургалтад суулгахыг даалгав.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн А: Зорчигч тээвэр-2 ОНӨААТҮГ-ын 2-108 гарааш дугаартай автобусны жолооч Ч:25 чиглэлд ажиллахдаа Дарь-Эхийн шинэ эцсийн буудлаас суух үед хөл хавчсан. Жолооч нь хараагүй гээд уучлалт гуйхгүй байна.

  • Шийдвэрлэлт: Гомдлыг Зорчигч тээвэр 3 тээвэр зохицуулагчид танилцуулсан. Гомдол гаргасан иргэнтэй утсаар ярьж уучлал гуйсан.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Г.Х: Ч:33 чиглэлийн 1-080, 1-106 гараашийн жолооч нар гэрлээ унтраагаад Сансар ШТС буудлаас хүнээ авахгүй явсан. Танай энэ жолооч нар буух цаг нь болоогүй байхад хүнээ авахгүй АПП уншуулаад явах юм.

  • Шийдвэрлэлт: 1-106 камер шүүхэд зөрчил илрээгүй, 1-080 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.М-т дахин гомдол санал гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Иргэн Б.М: Ч:51 чиглэлийн 11-029 гарааш дугаартай автобусны жолооч нь тамхи татаж байна арга хэмжээ авч хариу өгнө үү.

  • Шийдвэрлэлт: 11-029 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Т-д ЗТХуулийн 14,6-9 заалтаар торгуулийн арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Н.Н: Зорчигч тээвэр-3 ОНӨААТҮГ-ын 3-209 гарааш дугаартай автобусны жолооч цэнхэр дэлгүүрийн буудлаас хүнээ аваагүй замын түгжээнд зогсож байхаар нь хаалгыг нүдэж байж суусан. Хэл амаар доромжилсон тул арга хэмжээ авч өгнө үү.

  • Шийдвэрлэлт: 3-209 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.А-д зан харилцаанд анхаарах дахин гомдол санал гаргахгүй ажиллахыг сануулав.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Д: Ч:23 чиглэлийн 1-156 гарааш дугаартай автобусны жолооч Бөмбөгөрөөс жоохон хүүхэдтэйгээ сууж амжаагүй байхад хаалга хаагаад шаардлага тавихад хэл амаар доромжилсон энэ жолоочдоо арга хэмжээ авч хариу өгнө үү.

  • Шийдвэрлэлт: 1-156 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.О-т дахин гомдол санал гаргахгүй ажиллахыг сануулав.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн П.Т: Зорчигч тээвэр 5 ОНӨААТҮГ-ын 25-020 гарааш дугаартай автобусны жолооч Ч:28 чиглэлд ажиллахдаа Сэлхийн 1-р буудалд зогсоогүй шууд явсан. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.

  • Шийдвэрлэлт: 25-020 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камер шалгахад сэлбэ 1 зогсоолд зогсож зорчигч авч явсан байна.

Иргэний гомдол: Иргэн Ц Ш: Ч:24Б чиглэлийн 15- 076 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ авахгүй буудлаа уншуулаад яваад байна энэ жолоочдоо арга хэмжээ авч заавал хариу өгнө үү.

  • Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр 4 ОНӨААТҮГ-ын тамгын даргад гарсан гомдлыг танилцуулж байгууллагын дотоод арга хэмжээ тооцохоор болов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Г.Н: Зорчигч тээвэр-4 ОНӨААТҮГ-ын 15-050 гарааш дугаартай автобусны жолооч Ч:7 чиглэлд ажиллахдаа утсаар тасралтгүй яриад Буянт Ухаа спорт цогцолборын буудалд буух байсан хүмүүсийг буулгахгүй, хүмүүс хэлж байж буулаа. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.

  • Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр 4 ОНӨААТҮГ-ын тамгын даргад гарсан гомдлыг танилцуулж байгууллагын дотоод журмаар арга хэмжээ тооцохоор болов.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн А.Ө: М:1 чиглэлд нөхөртэйгөө утсаар яриад явж байсан чинь хэл амаар доромжлоод энэ жолоочдоо арга хэмжээ авч өгнө үү.

  • Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн хэрэгсэл дотор утсаар чанга дуугаар ярих, жолоочийн анхаарал сарниулах хориотой гэдгийг гомдол гаргасан иргэнд тайлбарлав.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Н.С: Ч:69Б чиглэлд явж байсан 14-021 гарааш дугаартай автобусны жолооч буудлаас наана буулгасан. Жолоочдоо арга хэмжээ авч хариу өгнө үү.

  • Шийдвэрлэлт: 14-021 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.А-т гарсан гомдлыг танилцуулж тайлбар авсан.Гомдол гаргагчийн мэдээлэл буруу байсан.

Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал. Та бүхэн үнэн бодит мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллаарай.

 

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол хэл, бичгийн шалгалтад 10, 11-р ангийн сурагчид өөрийн хүсэлтээр орох боломжтой DNN.mn

Элсэлтийн шалгалт болон МХБШ-ын бүртгэл орон даяар эхэллээ. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдри...

img

8 цагийн дараа

Цагаансар нэртэй 11 хүн, Шинийннэгэн нэртэй 50 хүн байна DNN.mn

Сар шинийн баярыг тохиолдулан ҮСХ-оос сонирхолтой статистик танлцууллаа. Тодруулбал, Цагаансар нэртэй 11 хүн, Шинийннэгэн нэртэй 50 ...

img

7 цагийн дараа

Хаврын чуулганыг гуравдугаар сарын 17-нд нээнэ DNN.mn

УИХ-ын хаврын чуулганыг ирэх гуравдугаар сарын 17-нд нээхээр товложээ. Хуульд зааснаар УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-...

img

6 цагийн дараа

Цагаан сараар боомтууд хоёр хоног амарна DNN.mn

Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын 2025 оны гуравдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Цагааннуур, Боршоо, А...

img

5 цагийн дараа

“Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаанд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна DNN.mn

Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх,  үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор нийслэлээс “...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд