Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Малчин П.Дашгарваа:Хоёр жилийн өмнө “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж хэлснээс хойш нэг ч жуулчин ирээгүй DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 22

img

39

news-img

Булган аймгийн Гурванбулаг сумын дө­рөвдүгээр багийн малчин П.Дашгарваатай “Нэг жуулчин-­Нэг хонь” хөтөл­ бөрийн талаар ярилцлаа.


-Одоогоос хоёр жилийн өмнө малчдыг тогтмол орлоготой болгохын зэрэг- цээ өвлийн аялал жуулч- лалыг дэмжих зорилгоор “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг тухайн үеийн Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ санаачлан хэрэгжүүлсэн билээ. Энэ хөтөлбөрийн үр өгөөж болон үйл явц ямархуу байна вэ?

-Хоёр жилийн өмнө“Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд бидэнд энэ талаар танилцуулж байсан удаатай. Үнэндээ энэ хөтөлбөр манай нутагт хэрэгжээд, малчин бидэнд үр өгөөжөө өгсөн зүйл бол юу ч байхгүй ээ. Анх танилцуулснаас нь хойш ганц жуулчин ч бидэн дээр ирээгүй. Тийм болохоор энэ хөтөлбөр ямар шатандаа явж байгаа, нөгөө яриад байсан сайхан үр өгөөжөө өгсөн эсэх талаар нь би хувьдаа мэдэх юм алга.Тухайн үед бид нэг жуулчинд нэг хонь бэлэглээд түүнээсээ орлогоо олох юм байна аа гэж ойлгосон. Нэг айлд доод тал нь таван жуулчин ирнэ гээд таван хонь тэмдэглэж, эмнэж аваад явсан ч дахин асууж сураглаж ирээгүй. Одоо ч нөгөө эмнэсэн таван хонины хоёр нь хорогдсон.Хоёр жил өнгөрөхөд хэн ч энэ хөтөлбөр ийм шатандаа явж байна шүү, одоо удахгүй жуулчид ирнэ гэсэн мэдээ алга. \Инээв\ Таван хонь тэмдэглэж ирж байхдаа “Нэг жуулчин-Нэг хонь” гэсэн бичигтэй дэвтэр үлдээсэн байдаг. Манай малчид үүнээс өөр юу ч аваагүй. Тэр дэвтэр нь одоо манайд байгаа.

Хөтөлбөр хэрэгжиж эхэллээ гэж зарласнаас хойш хоёр жил өнгөрлөө. Энэ хугацаанд танайд ганц ч жуулчин ирээгүй юм уу?

-Тийм ээ. Ёстой ганц ч жуулчин ирээгүй дээ. Намайг байхгүй хойгуур ирээд таван хонь тэмдэглэе гэхэд нь би хүүхдэдээ хэлээд тарга сайтай залуу эм хонь тэмдэглүүлсэн. Түүнээс хойш бид нутаг усаараа л харж суулаа. Нэг жуулчин битгий хэл дарга нар ч тэр тухай дахиж дурсаагүй. Манай Булган аймгийн Гурванбулаг сумын маш олон айл тав, таван хонь тэмдэглүүлж, эмнүүлсэн. Өөр аймаг сумдаар ирсэн юм уу бүү мэд.

Энэ хөтөлбөрөс хамгийн гол нь малчдыг ямар аргаар орлого олох боломжтой гэж тайлбар хийж байсан бэ?

Анх бидэнд тайлбарлаж ойлгуулахдаа нэг болсон үйл явдлыг жишээ татан хэлж байсан юм. Одоо бол аль аймгийн малчин гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан нэг малчин айл гадаадын жуулчинд мал бэлэглэжээ. Тэрхүү жуулчин нь талын Монголд малтай боллоо гэж баярлаад жил бүр түүнийгээ үзэх гэж ирдэг болсон гэнэ. Хамгийн гол нь тухайн жуулчин малаа маллуулж байгаа малчиндаа сар бүр ам.доллар дансаар нь шилжүүлж байна гэж хэлэхийг нь сонсоод л хөдөөгийн бид итгэсэн. Ийм ашигтай хөтөлбөр гэж хэлэхэд үнэн л юм байх даа гэж бодсон юм шүү дээ. Яг үнэндээ орлогоос татгалздаг хүн байдаг юм уу.Хэчнээн хөдөө ч гэсэн ялгаагүй амьдрал өрнөдөг. Тухайн үедээ бид дор бүрнээ баярлаж байлаа. Бараг л доллартай болчих юм шиг санагдаад л тэр шүү дээ.

Малчид та бүхэн энэ хөтөлбөрт их өндөр хүлээлт тавьж байсан юм байна. Одоо бол хүлээлт тавихаа больсон уу?

-Тийм ээ. Сая хэлсэнчлэн орлогод дургүй хүн гэж хаа байх вэ дээ. Үнэхээр гадаадын жуулчид ирээд ам.доллар өгөөд байх юм шиг л яриад байсан. Энэ хөтөлбөр яагаад хэрэгжээгүйг ерөөсөө ойлгохгүй юм. Эхнээсээ хэрэгжүүлье гэсэн ямар ч сэтгэл байгаагүй юм бол ингэж бидэнд ажил удах шаардлагагүй шүү дээ. Манай малчид олон л үлгэр сонсож байсан. Мэдээж биднийг хүнд ноцтойгоор хохироосон асуудал байгаагүй ч хамгийн гол асуудал худлаа ярьсанд нь байгаа юм. Жаахан хүү- хэд хуурч байгаа юм шиг ингэж ард түмнээ горьдоож болохгүй ээ. Бид сонгуулиар ч хууртагдана, улирал алгасах- гүй юм амлаад л дахиад хуурдаг. Биелүүлж, бүтээж байгаа зүйл нь тун ховор.

-Таны хэлсэнчлэн худлаа ярих бол хамгийн муухай зүйл. Та үүн дээр өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Манай устөрчид хэлсэн амандаа хүрч баймаар бай- на. Малчдад тогтмол орлого гэх зүйл үнэхээр байхгүй. Бид жилд хоёр удаа л ор- логотой байдаг. Хавар ноос, ноолуураасаа, намар малаа таргалахаар борлуулж ахуйн хэрэгцээгээ залгуулна. Тиймээс энэ хөтөлбөрийнх нь ачаар байнгын орлоготой болох нь дээ гээд хүн бүр л горьдсон. Ерөөсөө л манай улстөрчид жаахан багцаатай юм яримаар байна аа. “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөр дээр гэхэд шууд л нөгөө гадаадын жуулчид ам.доллар дансаар хийгээд байх юм шиг л даваажингийн юм ярьсан. Одоо хоёр жил болоход ганц ч жуулчин хонь бэлгэнд авах гэж ирсэнгүй (инээв). Энэ бол инээдтэй юм шиг хэрнээ эмгэнэлтэй үйл явдал шүү.

А.Даваадулам

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Олон улсын нислэгийн зорчигчдын тоо 2025 оны эхний сард DNN.mn

2025 оны нэгдүгээр сарын олон улсын нислэгийн чиглэлд нийт явсан, ирсэн зорчигч үзүүлэлт дараах байдалтай байна. Энэхүү статистикаас...

img

3 цагийн дараа

Цэргийн алба хаагчдыг англи хэл, монгол бичиг, компьютер болон жолооны сургалтад хамруулж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт орон нутагт ажиллаж байна. “Батлан хамгаалахын сэргэ...

img

2 цагийн дараа

Монгол хэл, бичгийн шалгалтад 10, 11-р ангийн сурагчид өөрийн хүсэлтээр орох боломжтой DNN.mn

Элсэлтийн шалгалт болон МХБШ-ын бүртгэл орон даяар эхэллээ. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдри...

img

1 цагийн дараа

Цагаансар нэртэй 11 хүн, Шинийннэгэн нэртэй 50 хүн байна DNN.mn

Сар шинийн баярыг тохиолдулан ҮСХ-оос сонирхолтой статистик танлцууллаа. Тодруулбал, Цагаансар нэртэй 11 хүн, Шинийннэгэн нэртэй 50 ...

img

24 минутын дараа

Хаврын чуулганыг гуравдугаар сарын 17-нд нээнэ DNN.mn

УИХ-ын хаврын чуулганыг ирэх гуравдугаар сарын 17-нд нээхээр товложээ. Хуульд зааснаар УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-...

img

36 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд