Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Цэргийн алба хаагчдыг англи хэл, монгол бичиг, компьютер болон жолооны сургалтад хамруулж байна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 22

img

20

news-img

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт орон нутагт ажиллаж байна. “Батлан хамгаалахын сэргэлт”-ийн бодлогын хүрээнд яамнаас томилогдсон ажлын таван хэсэг орон нутагт ажиллаж байгаа аж.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг баруун бүс буюу Ховд, Говь-алтай, Завхан аймагт ажиллах юм.

Салбарын сайдыг Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хүндэт харуул жагсаж хүндэтгэн угтан авав.

Үүний дараагаар цэргийн алба хаагчдын амьдрах орчин нөхцөлтэй танилцаж ангийн удирдлагуудтай санал солилцлоо.

“Батлан хамгаалах сэргэлт”-ийн бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж буй нэг чухал ажил нь хугацаат цэргийн алба хаагчдыг англи хэл, монгол бичиг, компьютер болон жолооны сургалтад хамруулж байгаа.

С.Бямбацогт сайд сургалтын үйл ажиллагаатай танилцаж цэргийн алба хаагчдын сэтгэгдлийг сонслоо.

Цэргүүд алба хаах хугацаандаа цэргийн эрдэмд суралцахын зэрэгцээ англи хэлний анхан шатны мэдлэгтэй болж өөрийгөө хөгжүүлсэн бас дээрээс нь жолооны үнэмлэхтэй болж халагдах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Батлан хамгаалахын сэргэлтийн бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, бодлого зорилтоо танилцууллаа.

Мөн Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан талаар мэдээлэл өгөв

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Олон улсын нислэгийн зорчигчдын тоо 2025 оны эхний сард DNN.mn

2025 оны нэгдүгээр сарын олон улсын нислэгийн чиглэлд нийт явсан, ирсэн зорчигч үзүүлэлт дараах байдалтай байна. Энэхүү статистикаас...

img

3 цагийн өмнө

Цэргийн алба хаагчдыг англи хэл, монгол бичиг, компьютер болон жолооны сургалтад хамруулж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт орон нутагт ажиллаж байна. “Батлан хамгаалахын сэргэ...

img

4 цагийн өмнө

Монгол хэл, бичгийн шалгалтад 10, 11-р ангийн сурагчид өөрийн хүсэлтээр орох боломжтой DNN.mn

Элсэлтийн шалгалт болон МХБШ-ын бүртгэл орон даяар эхэллээ. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдри...

img

5 цагийн өмнө

Цагаансар нэртэй 11 хүн, Шинийннэгэн нэртэй 50 хүн байна DNN.mn

Сар шинийн баярыг тохиолдулан ҮСХ-оос сонирхолтой статистик танлцууллаа. Тодруулбал, Цагаансар нэртэй 11 хүн, Шинийннэгэн нэртэй 50 ...

img

6 цагийн өмнө

Хаврын чуулганыг гуравдугаар сарын 17-нд нээнэ DNN.mn

УИХ-ын хаврын чуулганыг ирэх гуравдугаар сарын 17-нд нээхээр товложээ. Хуульд зааснаар УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд