Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Д.Уянга: Улаан дээлтийг аав ээж минь 2011 онд зурсан DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 22

img

18

news-img

Зураач Дашдоржийн Уянгатай ярилцлаа.


-Таны зурсан нэгэн зураг “Улаан дээлт”, “таггүй бууз” зэргээр сошиалд шуугиулаад байна. Өнгөрсөн жил “энэ улаан дээлт цай уугаад суухынхаа оронд буузныхаа тагийг тавьчихаасай, ажилгүй юм бэ” гэж хошигнол дагуулсан чинь энэ жил AI creator-ууд улаан дээлтээр буузны жигнүүрний тагийг тавиулчихлаа шүү?

-Олон жилийн өмнө хэвлэгдсэн мэндчилгээний зургийг минь хэн нэгэн фэйсбүүк дээр нийтэлсэн нь сошиалд 10 гаруй жилийн дараа олон нийтийн анхаарлыг татаж байгаад баяртай байна. Ийм төрх, агуулгатай мэндчилгээнүүдийг манай гэр бүл их удаан зурж байгаа нь олонд эчнээ танил болсон биз ээ. Мөн энэ зураг нь монгол ахуй, гэр бүлийн халуун уур амьсгал, уламжлал, зан заншлыг дүрсэлсэн нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн байж болох юм.

-Энэ зургийг 2011 онд зуржээ. Арваад жилийн дараа яагаад “од” болчихов. гэр бүлээрээ уран бүтээлч айл гэж ойлгосон. Монголын Цагаан сар, золголт, битүүлэг гээд бүхий л сайхан үйл явдлыг дүрсэлсэн эдгээр мэндчилгээ, ил захидлыг танай гэр бүл зуржээ?

-Тийм ээ. Эдгээр мэндчилгээний зургуудыг манай аав, график дизайнер Д.Дашдорж болон ээж хүүхдийн номын зураач П. Оюунцэцэг нар 1992 оноос эхлэн жил болгон гараар зурж, ил захидал, мэндчилгээ болгон хэвлүүлэн олонд хүргэсэн. Аав маань Урчуудын эвлэлийн хорооны хошой шагналт зураач, ээж маань Соёлын тэргүүний ажилтан. Миний бие ээж, аавынхаа ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Багцаагаар 400 гаруй мэндчилгээ хэвлэгдээд байна.

-Зураач маань уг мэндчилгээний зургаа гэр бүлийн гишүүдээс санаа авсан гэсэн?

-Манай ээж биднийг хүүхэд байхад натурт суулгаж зурдаг байсан. Мэндчилгээнүүд дээрх тогтсон дүр бол бидний царай. Одоо бол би өөрийнхөө хүүхдүүдийг тусгачихдаг болсон доо.

-Цагаан сарын баярын хамгийн гоё, дурсамж үлдээдэг зүйл бол бууз хийх шүү дээ?

-Зургийн санаа хамгийн сайхан мөчүүдэд төрж, хамгийн сайхныг дүрслэхийг зорьдог шүү дээ. Манай мэндчилгээнүүд таны хэлсэнчлэн гол баяр, зан заншлуудыг дүрсэлсэн байдаг.

-Золголтыг харуулсан зураг Цагаан сар, битүүний өдрүүдэд сошиалаар хамгийн их явдаг?

-Золголттой зургийг манай ээж 2005 зурсан. 2021 онд Монгол Улсын Соёлын яам уг бүтээлийг зохиогчийн эрхтэйгээр ашиглаж нийтэд түгээсэн. Ээжийн минь энэ бүтээл олонд ийнхүү танигдаж байгаад их баяртай байна.

-Жил жилийн өдийд таны мэндчилгээний энэ сайхан зураг сошиалд хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, хөгжилтэй мэдрэмж өгдөг боллоо?

-Цагаан сар дөхөхөөр хүмүүс сайхан мэндчилгээ илгээдэг болж. Эерэг сэтгэгдэл төрүүлж, баяр баясгалан, хөгжилтэй мэдрэмж өгч байгаа нь сайхан санагддаг. Дараагийн зураг дээрээ “улаан дээлт”-ийг дахиад “дүрсгүйтүүлж” зурсан байгаа. Удахгүй та бүхэнд хүргэнэ ээ.

-Таны зурдаг чиглэл өв уламжлалыг хадгалсан, монгол “үнэртсэн” бүтээлүүд байдаг нь содон?

-2006-2015 онд СУИС-д Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл багшийн урланд суралцаж, дүрслэх урлаг судлалын зураач, магистрын зэрэг хамгаалсан. Манай багш Монголын хөдөө хээр тал байгалийг тосон будгаар амилуулдаг жинхэнэ мастер хүн. 2010 онд бакалаврын дипломын ажлаа хамгаалахдаа тос даасан, сайхан ааруул шиг өнгөний монгол зохицолтой гурван цуврал монгол тоглоом наадгайн тухай зураг зурж байлаа. Миний хувьд содон байх гэдэг нь монгол хүн өөрийн өв соёлоо хадгалж, монгол ахуйгаа дүрслэхийг хэлнэ. Түүнчлэн зургуудын минь төрх ээжийн минь 1970-аад онд зурж байсан сурах бичгүүдийн зургаас эхтэй ч гэж хэлж болно. Манай ээж 800 гаруй хүүхдийн номын зураг зурсан. Уламжлалыг нь хадгалахыг хичээж, сүүлийн жилүүдэд “Үсчин”, “Айраг”, “Сүүтэй цай” хүүхдийн ном гаргаад байна.

-Та ил захидал, мэндчилгээний зураг зурдаг. Мөн ерөөлч юм байна?

-Монгол ахуйг дүрсэлсэн мэндчилгээ зурж байгаа хүн Монгол ерөөл, бэлгэ дэмбэрлийн талаар суралцах ёстой гэж бодсон. Зургаа өөрөө зураад, уран бичлэгээр ерөөл бичээд хэрэгтэй хүнд нь өгвөл сайхан үйлчилгээ болно.

-Таны “Аз жаргалтай 108 хүүхэд” зураг бас гоё. Олон айлын гэрт хүүхэд дууддаг, өрхийг өнөр болгодог сайхан бүтээл шүү?

-2009 онд ээжийг минь бурхан болохоос өмнө ээжид минь 100 хүүхэд зурах санал ирсэн юм. Ээж маань өөрөө зураагүй, миний охин зураач болох гэж байгаа, миний охин зурна гээд захиас болгож үлдээсэн юм. 2014 онд тэр зургийн бэлгэдэл нь 100 хүүхэд айл гэрт аз жаргал, өсөх дэлгэрэх авчрах байсан. 100-гийн тоог манай монголчууд шүтдэггүй тул 108 эрхи шиг 108 тоотой аз жаргалтай 108 хүүхдийг зурсан. Хүүхэд дууддаг, хүүхдийн цагаан энергитэй хөөрхөн зураг. Миний зургийн бүх санааг аав ээж маань дэмждэг болохоор тэдний буян, маш их цаглашгүй ачийг нь байнга санаж хариулж байх нь зүйтэй. Хоёр бурханаа мөрөн дээрээ суулгаж байгаад зургаа зурдаг гэж боддог доо.

-Цагаан сарын уур амьсгал оруулсан, ийм сайхан зураг зурсан танд уран бүтээлийн амжилт хүсье. Монголчууддаа хандаж ерөөл дэвшүүлнэ үү хэмээн хүсч байна.

-Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Өвгөдийн үг хүндтэй,

Өндөр тэнгэр ивээлтэй

Өлзий буян арвинтай

Өнөр жаргал дүүрэнтэй,

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Уул нь цэцэг дэлгэрч

Ус нь тунгалаг заяатай

Үрс нь аз жаргалтай

Өрх гэр нь төвшин амгалан

Өөдлөн дэвжихийн ерөөл өргөе!

Д.Саруул

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Олон улсын нислэгийн зорчигчдын тоо 2025 оны эхний сард DNN.mn

2025 оны нэгдүгээр сарын олон улсын нислэгийн чиглэлд нийт явсан, ирсэн зорчигч үзүүлэлт дараах байдалтай байна. Энэхүү статистикаас...

img

3 цагийн дараа

Цэргийн алба хаагчдыг англи хэл, монгол бичиг, компьютер болон жолооны сургалтад хамруулж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт орон нутагт ажиллаж байна. “Батлан хамгаалахын сэргэ...

img

2 цагийн дараа

Монгол хэл, бичгийн шалгалтад 10, 11-р ангийн сурагчид өөрийн хүсэлтээр орох боломжтой DNN.mn

Элсэлтийн шалгалт болон МХБШ-ын бүртгэл орон даяар эхэллээ. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдри...

img

1 цагийн дараа

Цагаансар нэртэй 11 хүн, Шинийннэгэн нэртэй 50 хүн байна DNN.mn

Сар шинийн баярыг тохиолдулан ҮСХ-оос сонирхолтой статистик танлцууллаа. Тодруулбал, Цагаансар нэртэй 11 хүн, Шинийннэгэн нэртэй 50 ...

img

29 минутын дараа

Хаврын чуулганыг гуравдугаар сарын 17-нд нээнэ DNN.mn

УИХ-ын хаврын чуулганыг ирэх гуравдугаар сарын 17-нд нээхээр товложээ. Хуульд зааснаар УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-...

img

31 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд