Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Хятадын засаглалыг “гүүр”-нээс тольдохуй

trend

Админ

img

2025 оны 12 сарын 29

news-img

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд ШЭНЬ МИНЬЖУАНЬ


Энэ оны 9 дүгээр сард Хятад улсын Гүйжөү мужийн Хуажянь их хавцлын гүүр интернэт орчинд алдаршив. Энэхүү 625 метрийн өндөртэй, 1420 метрийн гол нуман алгасалтай гүүр нь дэлхийн хамгийн өндөрт байрлах гүүр бөгөөд ган төмрөөр бүтсэн “луу” мэт сүрлэг хавцлыг дамнан холбож, хоёр эргийн хооронд зорчиход зарцуулагдах 2 цагийг ердөө 2 минут болгон богиносгосон юм.

Хуажянь их хавцлын гүүр нь дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа хэдий ч улс дотроо бол цорын ганц нь биш юм. Өдгөө Хятадын гүүрийн барилга байгууламж дэлхийд илт давамгайлж, дэлхийн хамгийн өндөр 500 гүүрийн жагсаалтад Хятадын 439 гүүр багтжээ. 2024 оны байдлаар Хятад улс нийтдээ 101.975.800 уртааш метр бүхий 1.108.100 ширхэг авто замын гүүртэй бөгөөд энэ нь залган нийлүүлж тооцвол дэлхийг 2.5 удаа тойрох хэмжээ юм. Хятад улсын гүүрийн бүтээн байгуулалтын хурдацтай хөгжил нь улсын цогц чадавх өссөнийг илтгэхээс гадна Хятадын засаглалын “нууц түлхүүр”-ийг харуулж байна.

“Гүүр” нь Хятадын засаглалын үнэт зүйлийн суурь өнгө төрхийг харуулж, ард түмэнд төвлөрсөн хөгжлийн үзэл баримтлал болон “социалист хөгжлийн замд хэнийг ч дутаахгүй байх” чин эрмэлзлийг тодотгож байна. Чинхай мужид энэ жил иргэдэд зориулсан 500 гүүр шинээр баригдаж, 300 мянга гаруй малчин, тариачид “уул тойрч, ус гатлан байж зорьсон газартаа хүрэх” бэрхшээлээс бүрэн ангижрав. Хятадын цорын ганц тал хээр газаргүй муж болох Гүйжөүд олон тооны гүүрэн байгууламжууд 9000 гаруй км хурдны авто замтай холбогдож, эгц өндөр гуу жалга дунд “өндөр хурдны тал газар” бий болжээ. Удаан хугацааны турш зам тээвэр хаалттай, ядуурлын түвшин 26.8 хувьтай байсан Гүйжөү мужийг НҮБ-ын зарим шинжээчид нэгэн цагт “Хүн амьдрахад тохиромжгүй газар” гэж үнэлж байсан бол өдгөө уялдаа холбоо, дэд бүтцийн холболтын тусламжтайгаар тухайн мужийн 9.23 сая иргэн ядуурлаас гарсан юм. Зарим улс капиталын зүй тогтлыг дагаж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа чинээлэг бүс нутагтаа тасралтгүй төвлөрүүлж байхад, Хятад улс хамгийн алслагдсан тосгон, хамгийн аюултай хавцал руу зоригтойгоор чиглүүлсээр ирсэн. Учир нь Хятадын Коммунист нам хөгжлийг ард түмний төлөө, ард түмэнд тулгуурлан хэрэгжүүлж, хөгжлийн үр шимийг нийт ард иргэддээ хуваалцах зарчмыг тууштай баримталж, ард иргэдэд хүрэх өгөөж, аз жаргал, аюулгүй байдлыг тасралтгүй дээшлүүлсээр байна.

“Гүүр” нь Хятадын засаглалын гойд амжилтуудыг илтгэж, “нэг чиглэлийг тууштай баримтлах” стратегийн тэсвэр, тогтвортой байдлыг харуулж байна. Хятадын Жэжянь, Жяньсу, Аньхүй мужууд болон Шанхай хотоос бүрдсэн Хөх мөрний гурвалжин хойгийн бүс нь Хятадын зүүн өмнөд эргийн газар нутгийг хамарсан, эдийн засгийн асар их эрчимтэй бүс нутаг юм. Гэвч Азийн хамгийн урт мөрөн болох Хөх мөрөн нь кластер хотуудын төвөөр зүүнээс баруун тийш хөндлөн дайрч урсдаг тул хэрхэн усан саадыг даван туулж, зам тээврийн сүлжээг холбон, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн чөлөөтэй урсгалыг хангах вэ гэдэг гол асуудал байв. 1960 онд Нанжин дахь Хөх мөрний гүүрийн барилгаас эхлэн, таван жилийн төлөвлөгөөнд энэхүү бүс нутгийн харилцан холболтыг, ялангуяа гүүрийн бүтээн байгуулалтыг урагшлуулахад тогтмол анхаарч тусгаж иржээ. 60 орчим жилийн дараахь өнөөдөр, тус бүс нутагт Хөх мөрнийг дамнан 25 гаруй гүүр баригдаж, эдийн засгийн хөгжлийн судсыг нээгээд зогсохгүй өндөр чанартай хөгжлийн бат бөх суурийг тавьсан байна. 2024 онд тус бүс нутгийн ДНБ-ий хэмжээ 4.65 их наяд ам.долларт хүрч, Хятадын эдийн засгийн нийт хэмжээний дөрөвний нэг орчим хувийг эзэлсэн бөгөөд эдийн засгийн цар хүрээгээрээ дэлхийн кластер хотуудын хоёрдугаарт бичигдэж байна.

“Гүүр” нь Хятадын засаглалын шавхагдашгүй хөдөлгөгч хүчийг харуулж, томоохон ажлыг хүчийг төвлөрүүлэн гүйцэтгэх институцийн давуу талыг тод томруун илтгэж байна. “Супер бүтээн байгуулалт” хэмээгддэг Хонконг–Жухай–Макаог холбосон гүүр нь нийт 55 км урттай бөгөөд Гуандун мужийн Жухай хот, Хонконг, Макаогийн тусгай захиргааны бүсүүдийг хооронд нь холбодог. Тус гүүрийг төлөвлөхөөс эхлээд барьж дуусгах хүртэл Хятадын Засгийн газар “Хонконг–Жухай–Макаогийн гүүрийн тусгай ажлын хэсэг”-ийг байгуулж, төв ба орон нутаг, төрөл бүрийн салбар хоорондын нөөц, хүч бололцоог нэгтгэн, 17 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилт бүхий бүтээн байгуулалтыг гүйцэтгэж, боомтын зохион байгуулалт, усан замын нэвтрүүлэлт, зогсоол зэрэг бүс нутаг дамнасан цогц асуудлыг шийдвэрлэж, хиймэл арлыг богино хугацаанд байгуулах зэргээр дэлхийн хэмжээний техникийн хүндрэл бэрхшээлийг инженер, техникийн баг зохион байгуулахаар амжилттай хийж гүйцэтгэсэн нь социалист тогтолцооны “хүчийг төвлөрүүлж том ажлыг бүтээх” давуу талыг тодхон харуулсан бодит жишээ юм.

Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа холбогдсон найрсаг хөрш орнууд билээ. 1950-иас 1960-аад оны үед, Хятад улсаас 27 мянга гаруй ажилчид Монгол Улсын бүтээн байгуулалтад туслалцахаар хүрэлцэн ирж, Монгол орны өнцөг булан бүрд 800 гаруй барилга байгууламжийн төслийг хамт хэрэгжүүлсэн юм. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн өдөр тутамдаа зорчин өнгөрдөг Энх тайваны гүүр, Арслантай гүүр, Яармагийн гүүр зэрэг нь бүгд Монголд тусалсан хятад ажилчдын хөдөлмөрийн үр шим билээ. Шинэ зуунд шилжсэнээс хойш Хятад улсын дэмжлэгээр баригдсан Олимпийн гүүр, Шинэ Яармагийн гүүр нь Улаанбаатар хотын шинэ бэлгэ тэмдэг болж байна. Эдгээр гүүр нь хятад ажилчдын хөдөлмөрийн ур ухаан, хичээл зүтгэл шингэсэн бүтээн байгуулалт төдийгүй Хятад улсаас Монголын ард түмэнд хандах гүн гүнзгий нөхөрлөлийн илэрхийлэл юм.

Ард түмнийг дээдэлж, хөгжил дэвшил, сэргэн мандалтыг цогцлоох нь Хятад, Монгол хоёр улсын ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл юм. Хятадын тал Монголын талтай хамтран, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл байгуулах чиглэл дор, “Бүс ба Зам” өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг түшиглэн, хөгжлийн бодлогуудын уялдаа холбоо болон бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, уламжлалт найрсаг харилцааг залгамжлан бэхжүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөж, сайн сайхныг түгээн, хоёр улсын харилцааны илүү гэрэлтэй, илүү сайхан ирээдүйг нээхэд бэлэн байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв

2025 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2026 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2026 оны нэг...

img

8 цагийн дараа

Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зар...

img

7 цагийн дараа

Хятадын засаглалыг “гүүр”-нээс тольдохуй

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд ШЭНЬ МИНЬЖУАНЬ Энэ оны 9 дүгээр сард Хятад улсын Гүйжөү мужийн Хуажя...

img

6 цагийн дараа

Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барил...

img

5 цагийн дараа

ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зар...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд