Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

МЗЭ-ийн шагналт Ш.Энхбаяр: Монголын хүүхдийн анхны эмэгтэй зохиолч гэдгээрээ бахархаж явдаг DNN.mn

trend

НОРОВЫН ГАНТУЛГА

img

2025 оны 2 сарын 22

img

12

news-img

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, оны шилдэг бүтээлийн “Алтан-Өд”-ийн тэргүүн шагналт хүүхдийн нэрт зохиолч Шаравын Энхбаяртай ярилцлаа. Хүүхдийн зохиолын 51 бүтээл туурвиж олны дунд “Монголын хүүхдийн зохиолын хатан бүүвэй ээж”, “Хүүхдийн уран зохиолын тэнгэрлиг хатагтай” хэмээн алдаршсан эл эрхэм тэртээ далаад оны эхэн үеэс буюу одоогоос нэгэн жарны тэртээгээс хүүхдийн уран зохиолтой хувь заяагаа холбосон байдаг. Түүний шилдэг бүтээлүүд үе үеийн хүүхэд багачуудын сурах бичиг, гарын авлага нь болсоор ирсэн юм.


-Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа гуай жараад оноос хойш л Монголын утга зохиолд ганц эмэгтэй явсан. Түүн шиг таны хувьд Монголын хүүх дийн анхны эмэгтэй зохиолч гэдэг алдрыг хүртсэн. Ачааг нь олон жил ганцаараа үүрч, бараг л жил өнжилгүй бүтээл туурвилаа хэвлүүлсээр ирлээ?

-Тийм ээ, анхны эмэгтэй хүүхдийн зохиолч гэх алдрыг ард түмнээсээ, уншигч мянга мянган хүүхдүүдээсээ хүртжээ. Би чинь Булган нутгийн хүн. Манай аймгийг анхдагчдын өлгий нутаг гэдэг. Миний хувьд анхны эмэгтэй хүүхдийн зохиолчоор тодорч нутгийнхаа анхдагчийн тоог нэмсэндээ баярладаг юм. Хүүхдийн зохиолын гэгээн ертөнцөд хорь хүрээгүй 18, 19 настайгаасаа хөл алхсан байна. 1970 онд Зохиолчдын эвлэлээс хүүх дийн зохиолын урал даан зарласан юм. Миний бие цэцэрлэгийн багшийн сургууль төгсөөд бай сан үе. “Бөмбөг бид хоёр” хүүхдийн шүлгийн ном бичээд шуудангаар уралдаанд явуулсан. Тэгтэл хүүхдийн алдарт зохиолч Дамдинцоогийн Содномдорж гуай утсаар яриад “Хүүхдийн уран зохио лын уралдаанд чиний ном түрүүллээ. Чамд баяр хүргэе. Ном чинь хэвлэгдэх” боллоо гэж хэлдэг юм. Би чинь бөөн баяр болно биз дээ. Зохиолчдын хорооноос улс даяар уралдаанд түрүүлж, тэгээд зогсохгүй Содномдорж гуайгаас ном чинь хэвлэгдэх болсон гэх мэдээг сонсоно гэдэг маш том баяр баялгүй яахав. Банхын Сосорбарам гэж ах минь намайг Зохиолчдын хороонд анх дагуулж очиж билээ. Ингэж “Бөмбөг бид хоёр” ном маань хэвлэгдсэн. Төв аймгийн хэвлэх үйлдвэрт 10 мянган ширхэг хэвлэсэн. Уг номонд 35 үсгээр шүлэг хэлхсэн юм.

Сургууль, цэцэрлэгүүд үсэглэлийн баяраа миний номоор мөн ч олон жил хийсэн. Үсэг бүрээр шүлэг бичсэн болохоор ёстой нэг гарын авлага болсон байх. Удаа ч үгүй “Оосортой од” гэж ном маань гарлаа. Сүүлд төрийн шагнал хүртдэг хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог “Залуучуудын үнэн” сонинд уг номын тухай бичиж байлаа. Мөн Д.Содномдорж гуай, академич Х.Сампилдэндэв гуай гээд олон мундаг хүн шүүмж бичиж байсан. Сүүлд “Би” гээд хүүхдийн сонинд Дашдондог маань “Ишгэнд тууз зүүж од оосорлодог эгч” гээд бас л миний тухай том шүүмж бичсэн. “Японы нэг сэтгүүлч Монголын хүүхдийн зохиолчдоос ганцхан чамайг онцолж бичсэн, би сэтгүүлийг нь чамд олж өгнө” гэж Дашдондог маань хэлж байсан, даанч олж өгч чадалгүй бурхны оронд явчихсан даа.

Би чинь Булган нутгийн хүн. Манай аймгийг анхдагчдын өлгий нутаг гэдэг. Миний хувьд анхны эмэгтэй хүүхдийн зохиолчоор тодорч нутгийнхаа анхдагчийн тоог нэмсэндээ баярладаг юм. Хүүхдийн зохиолын гэгээн ертөнцөд хорь хүрээгүй 18, 19 настайгаасаа хөл алхсан байна. 1970 онд Зохиолчдын эвлэлээс хүүх дийн зохиолын уралдаан зарласан юм. Миний бие цэцэрлэгийн баг шийн сургууль төгсөөд байсан үе. “Бөмбөг бид хоёр” хүүхдийн шүлгийн ном бичээд шуудангаар уралдаанд явуулсан. Тэг тэл хүүхдийн алдарт зохиолч Дамдинцоогийн Содномдорж гуай утсаар яриад “Хүүхдийн уран зохиолын уралдаанд чиний ном түрүүллээ. Чамд баяр хүргэе. Ном чинь хэвлэгдэх” боллоо гэж хэлдэг юм. Би чинь бөөн баяр болно биз дээ. Зохиолчдын хорооноос улс даяар уралдаанд тү рүүлж, тэгээд зогсохгүй Содномдорж гуайгаас ном чинь хэвлэгдэх болсон гэх мэдээг сонсоно гэдэг маш том баяр баялгүй яахав. Банхын Сосорбарам гэж ах минь намайг Зохиолчдын хороонд анх дагуулж очиж билээ. Ингэж “Бөмбөг бид хоёр” ном маань хэвлэгдсэн. Төв аймгийн хэвлэх үйлдвэрт 10 мянган ширхэг хэвлэсэн. Уг номонд 35 үсгээр шүлэг хэлхсэн юм.

Сургууль, цэцэрлэгүүд үсэглэлийн баяраа миний номоор мөн ч олон жил хийсэн. Үсэг бүрээр шүлэг бичсэн болохоор ёстой нэг гарын авлага болсон байх. Удаа ч үгүй “Оосортой од” гэж ном маань гарлаа. Сүүлд төрийн шагнал хүртдэг хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог “Залуучуудын үнэн” сонинд уг номын тухай бичиж байлаа. Мөн Д.Содномдорж гуай, академич Х.Сампилдэндэв гуай гээд олон мундаг хүн шүүмж бичиж байсан. Сүүлд “Би” гээд хүүхдийн сонинд Дашдондог маань “Ишгэнд тууз зүүж од оосорлодог эгч” гээд бас л миний тухай том шүүмж бичсэн. “Японы нэг сэтгүүлч Монголын хүүхдийн зохиолчдоос ганцхан чамайг онцолж бичсэн, би сэтгүүлийг нь чамд олж өгнө” гэж Дашдондог маань хэлж байсан, даанч олж өгч чадалгүй бурхны оронд явчихсан даа.

-Цэцэрлэгийн багш хүн хүүхдийн зохиол бичихдээ айхтар нарийн мэдэрдэг, жинхэнэ хөрс суурийг нь гүн мэдэрч бичдэг юм байна гэдгийг та бүтээлээрээ харуулсан?

-Би багаасаа хүүхдийн ном уншдаг байсан. Ерөөс хүүхдийн уран зохиолын ертөнцөд заяагдах хувьтай байж. Өөрийн минь хүүхэд нас одоо хэрнээ мартагддаггүй. Би чинь Булганы Халиунд төрсөн, айлын ганц охин. Өвөө, эмээ дээрээ малчны хотонд ишиг хургатай тоглож өссөн тэрхүү дүр зураг надаас салдаггүй. Малчны хотонд өссөн энэ монгол ахуй, хөрс суурь намайг зохиол бичихэд маш том сургууль болсон. Дээрээс нь би цэцэрлэгийн багш болсон нь хүүхдийн ертөнцийг жинхэнэ утгаар нь мэдрэх үүд хаалга маань нээгдсэн. Цэцэрлэг чинь баяр бүхнээр урлагийн тоглолт хийнэ, урлагийн номер бэлдэнэ. Тэр бүгдийг багш өөрөө зохион байгуулна. Өдөр бүр хүүхдийн дунд өнжиж, хүүхдийн сэтгэхүй, сэтгэл зүйг гүн гүнзгий мэдэрч өөрөө хүүхэд шиг болчихож байгаа юм. Ингэж хүүхдийн ертөнцөд орж ирсний үр дүнд Монголын хүүхдийн уран зохиолд 35 үсгээр анх ном хийлээ. Мөн оньсогоор өгүүллэг хийж, оньсогон өгүүллэгийг шинээр оруулж ирсэн. Д.Нацагдорж судлаач, эрдэмтэн доктор Ч.Жачин намайг нээж “Хүүхдэд монгол ахуй зан заншлыг суулгах талаар сайн бичиж байна” хэмээн үнэлэлт дүгнэлт өгч сурах бичигт миний оньсогон өгүүллэгүүдээс оруулсан. “Сурагч” сонинд миний 50 гаруй өгүүллэг хэвлэгдсэн. Монголын бүх сургуулиудад миний өгүүллэг ийн хүрсэн. Хүүхдийн сурах бичигт “Бүдүүн хүн бүсээ бүсэлж чадахгүй” гэх бүтээл минь орсон. 1, 2,3 дугаар ангийн сурах бичигт бий, бас тавдугаар ангийн сурах бичигт байдаг. “Янзага”шүлэг маань бас орсон. Нона багшийн эмхэтгэсэн Цэцэрлэгийн сурах бичигт “Оосортой од” шүлэг задаргаатайгаар гарын авлага болж орсон. Өнөөдөр хүүхдийн шүлэг олон хүн бичиж байгаа нь сайшаалтай. Гэхдээ хүүхдийн шүлэг гэдэг хүүхдэд аливааг танин мэдүүлэх, байгаль орчин нийгмийн амьдралыг ойлгуулах, өөрийнх нь мэдэхгүй үгийг нэмж оруулахаас аваад хэдэн настай хүүхдэд зориулж бичиж байгаагаа зохиогч өөрөө мэдэрч бичих ёстой. Дөрвөн настай хүүхдэд зориулж бичиж байгаа бол яах вэ, мэдлэгийн хэмжээ тийм байгаа, ийм ийм юмыг би ойлгуулах ёстой хэмээн зорилго тавих нь чухал. Том хүний ном муу байхад том хүн уншаад л орхино. Хүүхэд бол мэдлэг боловсрол, ёс суртахуун, уламжлал бүх юмыг уншсан номноосоо л авна. Тийм учир хүүхэд хэмээх ертөнцийг өөрийг нь ойлгохгүйгээр хүүхдийн зохиол бичиж болохгүй. Манайхан хүүхдийн зохиол гэхээр хүүхдийг гаднаас нь хараад бичдэг. Хүүхэд ийм байх ёстой гэж тааж бичээд байдаг. Хүүхдийн зохиол уншихад үгнүүд нь нийлсэн ивлэсэн, цээжлэхэд амархан, зөөлөн бүлээн сүү шиг, дээрээс нь учир утгыг агуулсан төгс байх ёстой. Тэгэхээр хад чулуун дундуур явж байгаа юм шиг үгнүүд нь хатуу хөтүү, дундаа холбогдол муутай байж огт болохгүй. Түг таг хийсэн хатуу үгтэй зохиолыг хүүхдэд цээжлүүлэхэд ямар байх вэ.

-Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Лхагвын Эрдэнэбулган таны зохиолуудаар бүтээл хийж хүүхэд багачуудын хүртээл болгосон санагдана?

“Цойлж яваа янзага” гэдэг бол дандаа дууны шүлгүүдийн ном гаргалаа. Хүүхдийн уран зохиолд өмнө нь тэгтлээ гараагүй байгалийн үзэгдэл, байгалиа хайрлах, мөн нялх амьтдын тухай гарсан ном. Уг бүтээлээ гаргачихаад байж байтал УГЗ Л.Эрдэнэбулган найруулагч нэг өдөр хүрээд ир гэлээ. “Уран бүтээлийг чинь олонд хүргэнэ, би өөрөө хийнэ ээ” гээд төлөвлөгөө гаргачихсан сууж байна. Тэр том найруулагч ингээд угтахаар чинь би бүр балмагдалгүй яахав. Ингээд зуун хүүхдийн тоглолт хийгээд, бүх хүүхдэд баг өмсгөж Улаанбаатар чуулгын тайзнаа хоёр өдөр хүүхдүүдэд үнэгүй тоглож сонирхуулсан. Үзсэн хүүхэд багачууд ёстой шавайгаа ханатал баярласан. Эхлээд “Өглөө” дуугаа дуулаад, дуу бүхнийг их гоё найруулсан байгаа юм. Хүүхдийн зохиолчдоос ийм мундаг найруулагчтай ингэж бүтээл хийсэн зохиолч байхгүй байх аа. “Хүүхэд нас”, “Эх орон” гэж хоёр ном байгаа. Хүүхдийн уран зохиолд оруулж ирсэн бас нэг тодотгох зүйл маань хэл яриа зүгшрүүлэх шүлэгнүүд. Төв аймгийн Баяндэлгэр сумын Долгор багш намайг сургуульдаа урилаа. Их зохиолч Нацагдоржийн сургууль шүү дээ. Очсон чинь “Эх орон” номон дээр миний бичсэн сурган хүмүүжүүлэх уншлаганы сэдвээр хүүхдүүдээр илтгэл бэлтгүүлчихэж. Илтгэлийн дагуу зураг бэлдээд, харилцан ярилцлага хийгээд бүр цогц гоё хичээл боллоо. Өнөө хоёр номын бүх шүлгүүдийг хүүхдүүдэд цээжлүүлээд сургуулиараа гоё юм болсон. “Хүүхэд худлаа ярьж болохгүй” гэх сэдвийг ярихад нэг хүүхэд би худлаа ярьсан. Аав минь намайг бяруугаа туугаад гол гарчихаарай гэхэд би гол гаргалгүй бургасан дотор орхисон. Тэгж худал хэлснээ одоо больсон, дахиж тэгэхгүй гэж ярьж билээ. Тэр тухай “Утга зохиол, урлаг” сонинд яруу найрагч Ж.Баяржаргал нүүр дүүрэн материал хэвлүүлж байсан. Би ном бүрийнхээ зургийг УГЗ Гунгаа зураачаар зуруулдаг. Одоо бол интернэтээс зураг аваад тавьчихаж байна. Гэвч би тэгдэггүй. Хүүхдийн номыг тэгж хуурч хийж болдоггүй. Хүмүүс “Номноос чинь чин халуун сэтгэл ханхлах юм” гэдэг. Би уран бүтээлээ хайрлаж байна, номыг минь үзэж уншиж байгаа хүүхдүүдийг хүндэтгэж байна.

-Таны “Баруундай Зүүндэй хоёр” гээд МЗЭ-ийн шагнал хүртсэн ихэр гутлын тухай сургамжтай, хөгжилтэй, хүүхдэд эв найрыг мэдрүүлсэн бүтээл бий. Оньсогон номын цуврал бол тэр чигээрээ цэцэрлэгийн хүүхдүүдийн сурах бичиг, гарын авлага болсон. Сүүлийн жилүүдэд “Энхэр бага нас”, “Долоон гөрөөчин” гээд олон ботиуд гаргалаа?

-Сүүлийн үед хүүхдийн найраглал гэж байхаа больсон. Содномдорж гуайгаас хойш тасарсан байсан. Булганы Тэшигийн “Долоон гөрөөчин” гэж домогт уулсын тухай найраглал бичсэн. Мөн Гунгаагаараа зургийг нь зуруулсан. Манай Гунгаа бол Монголдоо зураасан зургийн мундаг зураач, бүтээл бүрд минь их сэтгэл гаргадагт баярладаг. Ер нь тэгээд хүүхдийн уран зохиолыг хүүхэд насаа мартаж чадаагүй, хүүхдийн гэнэн цайлган мөрөөдлөө мартаагүй хүн бичдэг. Гэндэнгийн Сэсмээ гуайн “Тэмээ томоо” гэдэг шиг. Манай Булган чинь хүүхдийн зохиолчдоороо зартай. Дашдондог маань байна. Сэсмээ гуай, Ц.Мөнх гуай, Ш.Гаадамба гуайн “Багын явдал” тууж ч хүүхдийн зохиолын бас нэг сурах бичиг. О.Цэндсүрэн ч бичиж байсан. Банхын Сосорбарам, “Аарцны чулуу” Ц.Чинбат, Н.Хишигдорж гээд бүгд бичиж байсан. Манай Жамбын Дашдондог яах аргагүй том төлөөлөл, том зохиолч. Түүнийхээ хүчинд Төрийн шагнал ч авсан. Хүүхдийн төлөө их юм бичсэн. Би нэг удаа Булганаас Дашдондогт захиа бичлээ. Тэрхүү захидалд хүүхдийн уран зохиолоос хөндийрөх тухай дурссан юм. Тэгтэл маш хатуу үгтэй хариу захиа ирлээ. “Чиний энэ байдал дур зоргын юм биш. Чи бол төвийн бүх хэвлэлд зохиолоо гаргаж, номоо гаргаж хүүхдүүдийн хүсэн хүлээсэн зохиолч нь болсон. Гэтэл одоо болино гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгж чамаар тоглуулдаг юм биш. Үг дуугүй номоо гарга, чи хүүхдийн уран зохиолын төлөө төрсөн хүн, түүнийг чинь би мэдэж байна” гэж билээ. “Аз жаргалын эрэлчин”, “Норовын намтар” аас аваад бүх зохиолоороо алдаршсан Монголын хүүхдийн уран зохиолын эцэг гэгдэх Дамдинцоогийн Содномдорж гуай “Эмэгтэй хүн хүүхдийн зохиол бичихийг бид гадаадаас л мэднэ. Ямар манайд бичиж байсан биш. Бичиж чаддаг ч үгүй. Чамд болохоор авьяас байна” гэж шууд хэлж байсан. Содномдорж гуайн нэрэмжит шагналын анхныхыг Ж.Дашдондог, Ю.Санжаагончиг зохиолч бид гуравт хүртээсэн. Уг шагналын анхны эзэн болсонд бахархах сэтгэгдэл төрдөг. Мөн Хүүхдийн анхны эмэгтэй зохиолч гэх алдрыг уран зохиолын нөхөд минь, Монголын мянга мянган хүүхдүүд надад өгснийг би дээр хэлсэн. Ийм сайхан хувь заяанд төрснөөрөө бахархдаг гэдгээ дахин хэлье. Манайх их тэмээтэй айл байлаа. Аав минь хөдөө гадаа явахаараа арслан шиг, буур шиг том том цагаан чулуунууд авчирна. Чулуун гэр дээр сүргийг минь баяжуулж өгнө. Нүүх болохоор арганд минь миний чулуунуудыг бүгдийг хийгээд манай охиных нүүж яваа юм гэж хэлдэг. Аавын минь энэ хүмүүжил, өссөн орчин намайг хүүхдийн уран зохиол руу хөтөлсөн.

-Таны хувьд СГЗ нэрт зохиолч Х.Зандраабайды гуайн халамжит хань, өвгөн тэйгөө хамт бүтээлээ туурвиж ирсэн. Сүүлд ханийнхаа “Бадмаарсан зул” дурдатгалын номыг эрхлэн хэвлүүлж утга зохиолын хүрээнийхнийг төдийгүй уншигч олныг баярлууллаа. Ханьдаа зориулсан олон сайхан шүлэг бичсэн байдаг. Тэр тухай тусдаа ярина. Зандраа ах та хоёрын бүтээлүүд Өмнөд Монголд хэвлэгдэж, тэнд бүр зард гарсныг мэдэх юм?

-Тийм ээ, Өмнөд Монголд миний бүх ном маань хэвлэгдсэн. Хүүхдийн сургуулийн сурах бичигт “Янзага” шүлэг маань орсон. Энэ бүхнийг би ханийн минь буян гэж боддог. Өмнөд Монголд ханьтайгаа олон удаа уригдаж очсон. Манай өвгөний нэртэй шавь нар, мөн миний олон шавь нар тэнд бүтээлээ туурвиж байна. Аль ч нутаг хошууны сургуульд уригдаж очин уулзалт хийхэд хүүхдүүд шүлгийг минь уншдаг. Монгол хэлний дээд сургууль урьж хүүхдийн уран зохиолын талаар оюутнуудад лекц уншуулж байlаа. Орой нь оюутнууд зочид буудалд маань ирчихээд дахин дахин юм асууж хүндэтгэж байлаа. “Багачуудын хэвлэл” гэж сонин дээр “Оосортой од” шүлгийг зурагтай минь гаргасан. Мөн “Цоморлиг” сэтгүүл дээр гаргасан. “Цойлж яваа янзага” ном маань Ардын хэвлэлийн хороогоор орж хэвлэгдсэн нь сайхан санагддаг. Сөнөдийн Шулуун хөх хошуунд өвгөнтэйгөө хамт уригдаж очиход цэцэрлэгийн бүх хүүхдүүд нь, аав ээж нь ирчихсэн хүндэтгэлтэйгээр угтсаныг мартдаггүй.

-Хүүхдийн зохиолчтой уулзсаных хүүхдийг яаж сургаж хүмүүжүүлж өсгөвөл дээр вэ гэж ярилцлагынхаа төгсгөлд асууя?

Хүүхдийг хүн болгох үнэхээр том ажил. Хүүхдийг монгол хүн гэдгийг нь мэдрүүлж өсгөх чухал. Зан заншил, хүндлэх ёсоос эхэлнэ. Мөн дээр нь хүүхдээ хамгаалж хайрлаж, аминч биш үзлээр хүмүүжүүлэх хэрэгтэй. Мэдлэг боловсролыг бол яах вэ олоод авчихна. Хамгийн гол нь хүн болгох чухал. Хүүхэд рүү хандахаас гадна залуу эх эцэг рүү хандах нь илүү үр дүнтэй гэдгийг сүүлийн үед би ойлгоод байгаа. Хүүхдээ яаж хүмүүжүүлэх, яаж хүн болгох, ямар ном сонгож уншуулах вэ гэдэг эцэг эхийн асуудал. Хүүхдээ таньж мэд нэ гэдэг том ухагдахуун бий. Түүнээс сайхан хувцас өмсөөд гоё юм идэж уулгаад байвал болж байна гэж бодвол эндүүрэл болно. Амттаныг идэвч араанд үлдэхгүй гэдэг. Ардын уламжлалт ёс заншил гэдэг энэ дэлхийд байхгүй том сурах бичиг. Түүнийг сайн ойлгуулах л чухал. Хүүхдийн оюун сэтгэлгээнд, танин мэдэх чанар, хүмүүжилд нь зориулж бид ном бичдэг. Тэр ном өгөөжтэй байх хэрэгтэй. Тэрнээс аль юм болгон бөмбөг цэцэг бичих билээ. Байгаль нийгэмтэй, хүний амьдралтай танилцуулахыг хичээх хэрэгтэй. Хүүхдийг өөрийг нь хөгжүүлэх нь чухал. Манай хүүхэд ном уншихгүй байна, ерөөсөө утсаа л үзээд байна гэж эцэг эхчүүд хэлдэг. Гэвч өөрсдөө ном уншихгүй байж, хажууд нь өөрсдөө утсаа үзэж байж тэгж хэлэх нь зохисгүй. Нэг үлгэр уншаад өгөхөд орой бүр хүүхэд уншуулах гэдэг. Түүнээс залхаад үлгэр уншиж өгдөггүй. Одоо бүр сүүлдээ уйлахаас нь цааргалаад шууд утас өгдөг болсон. Энэ бүхэн буруу л зам руу яваад байгаа юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Олон улсын нислэгийн зорчигчдын тоо 2025 оны эхний сард DNN.mn

2025 оны нэгдүгээр сарын олон улсын нислэгийн чиглэлд нийт явсан, ирсэн зорчигч үзүүлэлт дараах байдалтай байна. Энэхүү статистикаас...

img

3 цагийн дараа

Цэргийн алба хаагчдыг англи хэл, монгол бичиг, компьютер болон жолооны сургалтад хамруулж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт орон нутагт ажиллаж байна. “Батлан хамгаалахын сэргэ...

img

2 цагийн дараа

Монгол хэл, бичгийн шалгалтад 10, 11-р ангийн сурагчид өөрийн хүсэлтээр орох боломжтой DNN.mn

Элсэлтийн шалгалт болон МХБШ-ын бүртгэл орон даяар эхэллээ. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдри...

img

1 цагийн дараа

Цагаансар нэртэй 11 хүн, Шинийннэгэн нэртэй 50 хүн байна DNN.mn

Сар шинийн баярыг тохиолдулан ҮСХ-оос сонирхолтой статистик танлцууллаа. Тодруулбал, Цагаансар нэртэй 11 хүн, Шинийннэгэн нэртэй 50 ...

img

20 минутын дараа

Хаврын чуулганыг гуравдугаар сарын 17-нд нээнэ DNN.mn

УИХ-ын хаврын чуулганыг ирэх гуравдугаар сарын 17-нд нээхээр товложээ. Хуульд зааснаар УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-...

img

39 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд