Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтад 10, 11-р ангийн сурагчид өөрийн хүсэлтээр орох боломжтой DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 22

img

25

news-img

Элсэлтийн шалгалт болон МХБШ-ын бүртгэл орон даяар эхэллээ.

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ жилийн хувьд 10 болон 11 дүгээр ангийн суралцагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өөрсдийн хүсэлтээр өгч болох боломж бүрдсэн. Энэ тохиолдолд төлбөрийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах болно. Шалгалтын бүртгэлийн хураамж 10.000 төгрөг байна. Харин 12 дугаар ангийн сурагчдын хувьд уг шалгалтад үнэ төлбөргүй хамрагдана.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Шалгуулагч БҮТ-ийн eec.mn/eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн   лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
  • Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүх банкны интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
  • Шалгуулагч бүр зөвхөн өөрийн имэйл хаягаар бүртгүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол дараах бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлсэн байна.

  • Өргөдөл хүсэлт
  • Эмчийн магадалгаа
  • Сургуулийн тодорхойлолт

Монгол хэл, бичгийн шалгалт ирэх дөрөвдүгээр сарын 18, 19-нд болно.
04 дүгээр сарын 18 /Баасан гараг/

  • Шалгалтын цаг: 10.00-11.40
  • Хамрагдах анги: 12 дугаар анги
  • 04 дүгээр сарын 19 /Бямба/ гараг
  • Шалгалтын цаг: 10.00-11.40  Хамрагдах анги: 11 дүгээр анги
  • Шалгалтын цаг: 14.00-15.40 Хамрагдах анги: 10 дугаар анги

Шалгуулагчид шалгалт өгөхдөө дараах материалыг бүрдүүлж ирнэ.

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Олон улсын нислэгийн зорчигчдын тоо 2025 оны эхний сард DNN.mn

2025 оны нэгдүгээр сарын олон улсын нислэгийн чиглэлд нийт явсан, ирсэн зорчигч үзүүлэлт дараах байдалтай байна. Энэхүү статистикаас...

img

34 минутын дараа

Цэргийн алба хаагчдыг англи хэл, монгол бичиг, компьютер болон жолооны сургалтад хамруулж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт орон нутагт ажиллаж байна. “Батлан хамгаалахын сэргэ...

img

26 минутын өмнө

Монгол хэл, бичгийн шалгалтад 10, 11-р ангийн сурагчид өөрийн хүсэлтээр орох боломжтой DNN.mn

Элсэлтийн шалгалт болон МХБШ-ын бүртгэл орон даяар эхэллээ. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдри...

img

1 цагийн өмнө

Цагаансар нэртэй 11 хүн, Шинийннэгэн нэртэй 50 хүн байна DNN.mn

Сар шинийн баярыг тохиолдулан ҮСХ-оос сонирхолтой статистик танлцууллаа. Тодруулбал, Цагаансар нэртэй 11 хүн, Шинийннэгэн нэртэй 50 ...

img

2 цагийн өмнө

Хаврын чуулганыг гуравдугаар сарын 17-нд нээнэ DNN.mn

УИХ-ын хаврын чуулганыг ирэх гуравдугаар сарын 17-нд нээхээр товложээ. Хуульд зааснаар УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд