Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Б.Лхагвасүрэн: Ирэх сард мөнгөний бодлогын хүүг өсгөж магадгүй DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 2 сарын 21

img

45

news-img

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ипотекийн зээл, валютын ханш, инфляцийн талаар тодрууллаа.


-Ипотекийн зээлийн хүлээлт хоёр жил болчихсон байна. Энэ асуудал дээр Үндэсний хороо байгуулсан. Шинээр журам боловсруулна гэсэн. Ямар, ямар өөрчлөлт орж байгаа вэ?

Ипотекийн зээлийг Монголбанк дээр хэрэгжүүлээд явж байна. Энэ зээл эргэн төлөлтөөрөө санхүүждэг. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгогдсон. Үүний 800 орчим тэрбум төгрөг нь Монголбанк болон арилжааны банкны хамтарсан эх үүсвэр юм. Хуримтлалын сангаас 500 орчим тэрбум төгрөг жил бүр орж ирж байгаа. Энэ жилийн хувьд ч энэ хэмжээний санхүүжилт гарна гэж хүлээж байна. Ер нь хэвийн явж байна. Эрэлт өндөр байгаа учраас хүлээлт их байна. Ипотекийн зээлийг заавал орон сууц гэлтгүйгээр хашаандаа, амины орон сууцандаа ая тухтай амьдарч болно гэсэн зарчмыг баримталж байгаа.

Хамгийн гол нь хашаандаа хөрс бохирдуулахгүй, утаа гаргахгүй байх ёстой. Хоёрдугаарт, энэ нь өөрөө барилгын стандарт болоод гараад ирэх юм бол үүнийг нь баталгаажуулдаг байгууллага гарч ирнэ. Тэгэхгүй бол ипотекийн зээлийн чинь барьцаа нь орон сууц болдог. Үүн шиг амины орон сууц нь барьцаа болох ёстой.

-Шатлалтай хүү тогтооно гэж байсан. Зээлийн хэмжээ нь хэд байх вэ?

Судалгаа хийгээд Монголбанкнаас тавьж байгаа санал. Яагаад гэхээр зургаан хувь гэдэг бол маш хөнгөлөлттэй хүү. Мөн хотын төвд ийм бөглөрөлтэй нөхцөлд ийм хөнгөлөлттэй зээл зөв механизм мөн үү гэж харж байгаа. Тиймээс орон нутаг, хотын захдаа хөнгөлөлттэй зээл нь байя. Хотын төвдөө болохоор арилжааны нөхцөлтэй. Хамгийн бага хүү нь зургаа, найм, 10 гэж ярьж байна. Арилжааны банкууд өнөөдөр ипотекийн зээлийг 1416 хувиар олгож байгаа. Тэгэхээр хамгийн дээд хязгаар нь энэ гэж ойлгож болно.

-Шинэ журам нь хэзээ батлагдах вэ?

Журам гарчихсан. Тэгэхээр арилжааны банкууд судалгаа хийж байгаа байх.

-Төв банк ипотекийн зээлийг Засгийн газарт өгөх асуудал яригдаад хойшилж байсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?

Одоо эрэлт өндөр байгаа. Энэ үед нь Засгийн газарт шилжүүлбэл манай гаргадаг эх үүсвэр л багасна. Харин эрэлт буурахгүй нь тодорхой. Тийм болохоор тодорхой хугацаанд Монголбанк аваад явж байхаар болсон. Дээр нь Хуримтлалын сан орж ирээд, тэр нь өсөөд явах юм бол тэр үед нь Засгийн газарт шилжүүлэхэд ямар нэгэн асуудалгүй.

-Манай улсын валютын нөөц ямар хэмжээтэй байна вэ?

Монгол Улсын валютын нөөц өнөөдрийн байдлаар 4.7 тэрбум ам.доллар байна. Энэ бол боломжийн хангалттай хэмжээ гэж үзэж байгаа. Ноднин жилийн нэг сартай харьцуулахад орох урсгал нь 300 сая ам.доллараар дутуу байна. Харин Цагаан сарын дараа эдийн засаг идэвхжээд ирэхээр хэвийн болох байх гэж бодож байна. Ханш ерөнхийдөө тогтвортой байгаа. Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байгаа учраас хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бий болсон. Гадны хөрөнгө оруулалт нэлээд идэвхжих шинжтэй байгаа.

-Цаашид мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага гарах уу?

Нэгдүгээр сарын инфляци 9.6 хувь гэж гарсан. Бидний зорилго бол дээд хязгаар нь найм, зургаа голчтой. Одоо нэгэнт инфляцийн идэвхтэй үе байна. Мөн АНУын ерөнхийлөгч БНХАУын бараанд тариф тогтоож байна. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт, эрэлтэд нь сөрөг нөлөөтэй. Тэр нь эргээд манайхаас орох экспортын бараа бүтээгдэхүүний үнэ болон хэмжээнд нөлөөлөх нь ойлгомжтой. Дэлхий нийтээр тарифаас улбаатай инфляцийн давлагаа явах магадлал өндөр байгаа учраас энэ онд инфляц хоёр оронтой тооны хязгаарыг давж болзошгүй гэж төв банк харж байгаа. Тэр утгаараа ирэх сарын ээлжит хурлаараа мөнгөний бодлогын хүүг өсгөх байх гэж бодож байна.

-Цагаан сарын өмнө Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг тарааж магадгүй байгаа. Энэ нь инфляцид нөлөөлөх үү?

Өнгөрсөн 12 дугаар сард эхний ногдол ашгийг тараасан. Нийт 300 тэрбум төгрөг эдийн засаг руу орсон. Үүний нөлөө ч бага зэрэг гарч ирнэ. Яагаад гэхээр бэлэн мөнгөний гаралт учраас ийм байдаг. Тэр утгаараа Эрдэнэс Тавантолгойн дараагийн ногдол ашгийг тараах нь инфляцид тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Гэхдээ гуравдугаар сард мөнгөний бодлогын хүүг тодорхой хэмжээнд хатууруулах юм бол инфляци эргээд манай зорилтот түвшинд орж чадна гэж харж байгаа.

Т.ДАРХАН

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЗУРХАЙ: Өнөөдөр хар нохой өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 22, Санчир гариг. Билгийн тооллын давхарласан 24, Гар одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 07:46 цагт ...

img

7 цагийн дараа

Автобусанд утсаар чанга ярьсан иргэнд шаардлага тавьсан жолоочид гомдол гаргажээ DNN.mn

Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 02 дугаар сарын 17-20 хүртэл иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг х...

img

6 цагийн өмнө

Гуравдугаар сард хилийн боомтууд түр хаах өдрүүд DNN.mn

Гаалийн ерөнхий газраас ирэх гуравдугаар сард боомтуудын хаах хуваарийг гаргажээ. 2025 оны гуравдугаар сард ОХУ-тай хиллэдэг автозам...

img

7 цагийн өмнө

“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан болов DNN.mn

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбо...

img

8 цагийн өмнө

Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина DNN.mn

Нийслэлийн хэмжээнд ЕБ-ын 303 сургуульд 380.621 сурагч суралцаж байна. Нийт сургуулийн 76 хувь нь буюу 231 сургууль хотын төвд байрл...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд