мэдээ
Сүхбаатар дүүргийн мөсний шагайн харвааны тэмцээний шилдгүүд тодорлоо DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 20

77

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.
Сүхбаатар дүүргийн тэмцээн болж, нийслэлийн тэмцээнд оролцох шилдгүүдээ шалгарууллаа. Сүхбаатар дүүргийн 20 хороо тус бүрээс хоёр тамирчин оролцож, хурд хүч, хараа, цэц мэргэнээ сорилоо.
Шүүгчээр Монголын Үндэсний Мөсөн шагайн холбооны дэд тэргүүн Б.Угтахбаяр, Хошой мэргэн спортын мастер Д.Ууганбаяр, Үлэмж дархан мэргэн, спортын мастер Г.Ганбаатар нар ажиллалаа. Мөсөн шагайн харваа нь манай ард түмний өнө зууны түүхтэй, Монгол эрчүүдийн авхаалж самбаа, түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болж уламжлан өвлөгдсөн байна. Цаашид уг спортыг сэргээн хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх, харваачдыг бэлтгэх, иргэд олон нийтэд сурталчлан таниулахад зорилготой энэхүү тэмцээнд оролцсон анхлан суралцагчид, харваачдадаа цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.





Автобусанд утсаар чанга ярьсан иргэнд шаардлага тавьсан жолоочид гомдол гаргажээ DNN.mn
Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 02 дугаар сарын 17-20 хүртэл иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг х...
20 минутын дараа
Гуравдугаар сард хилийн боомтууд түр хаах өдрүүд DNN.mn
Гаалийн ерөнхий газраас ирэх гуравдугаар сард боомтуудын хаах хуваарийг гаргажээ. 2025 оны гуравдугаар сард ОХУ-тай хиллэдэг автозам...
20 минутын өмнө
“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан болов DNN.mn
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбо...
1 цагийн өмнө
Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина DNN.mn
Нийслэлийн хэмжээнд ЕБ-ын 303 сургуульд 380.621 сурагч суралцаж байна. Нийт сургуулийн 76 хувь нь буюу 231 сургууль хотын төвд байрл...
1 цагийн өмнө
Маргааш “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээ болно DNN.mn
Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-22-ны өдөр хүртэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулж буй. Уг фестивал...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд