мэдээ
Сар шинийн барилдаанд О.Хангай аварга түрүүлж, Ц.Бямба-Отгон арслан үзүүрлэнэ DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 20

42

Цагаан сар хаяанд ирлээ. Хөхөгчин могой жилийн сар шинийн барилдаанд хэн түрүүлэх бол гэсэн таамаг бөхийн хүрээнийхэн төдийгүй ард түмний дунд ид яригдаж байна. О.Хангай аварга, Ц.Бямба-Отгон арслан, Б.Бат-Өлзий,С. Сүхбат, Д.Хүдэрбулга нарын заанууд, Э.Батмагнай начин гэсэн нэрс яригдаж байна. Мөн эдгээр бөхчүүдийн араас Б.Орхонбаяр арслан, М.Лхагвгэрэл заан,, “цахилгаан Зоригоо” буюу харцага Б.Зоригтбаатар нарын гурван бөхийг фенүүд дээшээ барилдана гэж харж байгаа. Өнөө жил уламжлал ёсоор 256 бөх зодоглоно. Дархан аварга Н.Батсуурь зүүний магнайг, улсын аварга П.Бүрэнтөгс барууны магнайг тэргүүлж барилдана. Увсын хоёр аваргын араас О.Хангай, Р.Пүрэвдагва, Ц.Бямба-Отгон нарын аварга арслангууд эрэмбээрээ манлайлж босно.
Арслан Э.Оюунболдыг цагаан сараар барилдуулахыг бөхчүүд уриалсан ч бөхийн холбооны зүгээс одоогоор ямар нэгэн шийд гаргаагүй байна.
Тэгэхээр Оюунболд наадмын өмнөл барилдах өнгөрөгч жилийн наадмаар зодоглоогүй С.Мөнхбат, Ч.Санжаадамба аваргууд цагаан сараар барилдахгүй болов уу. Харин Г.Эрхэмбаяр аваргыг зодоглож магадгүй гэх хүлээлт үзэгч олны дунд байна. Эрхэмээ аваргын хувьд наадмаар зодоглон тавын даваанд Батсуурь аваргад амлуулж унаснаас хойш бараг л барилдаагүй. Арслан Ц.Содномдорж, гарьд Б.Гончигдамба, Ө.Бат-Орших нарын бөхчүүд сар шинийн барилдаандаа зодоглоно байх.
Том цолтнуудын тухайд иймэрхүү дүр зураг харагдаж байна. Харин улсын цолгүй бөхчүүдийн хувьд таавар эвдэх магадлалтай залуучууд олон байгаа. Хэрвээ 256-д сумын цолтой бөх багтвал Эрдэнэт хотын Д.Төгс-Эрдэнэ гэж тун аюул бий. Оны өмнөхөн болсон Ардчиллын барилдаанд нэгийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг, хоёрын даваанд дархан аварга Н.Батсуурийг, гуравт Л.Лхагва-Очир харцагыг , дөрөвт Ц. Бямба- Отгон арсланг, тавд Э.Батмагнай начинг тунаж давсан. Улсын алдар цолтой бөхчүүдийн барилдаанд сумын заан цолтой бөх их шөвгийн дөрөвт үлдсэн ховор амжилтыг үзүүлсэн. Түүнээс хойш Төгс-Эрдэнийн хувьд бөхийн барилдаанд цолныхоо эрэмбээр хасагдчихаад байгаа. Цагаан сараар түүнийг барилдуулбал нэгийн даваанд дархан аварга Н.Батсуурийг , хоёрын даваанд аварга П. Бүрэнтөгсийг, гурвын даваандаймгийнхурцарслан Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож нарын нэгийг тунаж даваад, дөрвийн давааны оноолтод О.Хангай аваргатай таарах магадлал маш өндөр.
Зүүн барууны манлай болсон Н.Батсуурь , П.Бүрэнтөгс аваргуудыг баруун зүүн хөлд нь ээлжилж суугаад ташраар нь тэнгэр харуулна. Даанч цолгүй гэдгээрээ хасагдах байх.
Өмнөговь аймгийн заан С.Доржпалам, Архангай аймгийн уугуул цэргийн заан Батсуурь гэсэн хоёр эвгүй нөхөр бий. Доржпаламын хувьд саяхан болсон Халх Нөмрөгийн хошууны 100 жилийн ойн барилдаанд хоёрын давааны оноолтод Архангай аймгийн Хашаат сумын харьяат залуу заан С.Сүхбаттай таарч давсан. Улмаар гурвын даваанд Баянхонгорын Э.Батмагнай начинд амлуулж барилдаад хийг нь тааруулж хаясан. Сүхбат заан, Батмагнай начин хоёр бол энэ жилийн сар шинийн түрүү бөхөд яригдаж байгаа залуу хүчтэнүүд. Энэ хоёрыг дараалуулж хаяна гэдэг Доржпаламын хувьд онцгой сайн байгаагийн илрэл.
Магадгүй Сүхбат заантай цагаан сарын хоёрын давааны нугалаанд таарлаа гэхэд дахиад хаяхгүй гэх газаргүй. Хэрвээ Доржпалам гурав даваад гараад ирвэл дөрвийн нугалаан дээр Батсуурь аварга юм уу, Бүрэнтөгс аваргын аль нэгэнтэй нь таарахад хаяж байж л сална. Бүрэнтөгс аваргын салтаан дунд нь хэд хэд эргэчихэж мэдэх л байх. Тун осолтой.
Улсын цолгүй бөхчүүдээс хамгийн өндөр чансаатай яваа хоёр хурц арслан бий. Сүхбаатарын Н.Өсөхбаяр, Хэнтийн Д.Алтанцоож хоёр. Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн хэвийн боовны баярт эрэмбээрээ түрүү үзүүрт үлдэж Өсөхбаяр нь түрүүлсэн. Гурвын давааны төгсгөлд тунах магадлалтай. Хэрвээ тунахгүй бол хоёулаа элбэгхэн гурав давна. Дөрвийн даваанд цолныхоо эрэмбээр заануудтай таарна. Н.Өсөхбаяр Д.Хүдэр- булгатай, Д. Алтанцоож Б.Бат-Өлзий заантай таарвал хоёр хурц арслан хүчтэй, бяртай хоёр зааныг өвдөглүүлчихэж мэдэх л байх. М.Лхагвагэрэл заан, Б. Зоригбаатар харцага нартай таарлаа гэхэд бас л зовооно доо.
2025 оны эхний барилдаан буюу Шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож нар их шөвгийн дөрөвт үлдэж улмаар Н.Өсөхбаяр нь дархан аварга Н.Батсуурьтай түрүү үзүүр булаалдсан. Саяхан Д.Цогзолдорж начны нэрэмжит барилдаанд мөн л хоёулаа гурвын даваанд тунаж Алтанцоож нь давж байна лээ.
Түрүү үзүүрт яригдаж яригдаж байгаа бөхчүүдийн тухайд тухайд нарийвчилж үзвэл бөх судлаачид, бөхийн тайлбарлагчид “ Хангай аварга арлаараа аваад явчих байлгүй дээ” гэж итгэлтэйгээр хэлж байна. Аваргын хувьд он гарсаар хэдхэн томоохон барилдаанд түрүүлээд байгаа. Тухайлбал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд Б.Зоригтбаатар харцагатай үлдэж түрүүлсэн. Хэдхэн хоногийн өмнө Булган аймагт болсон аваргуудын нэрэмжит барилдаанд Ц.Бямба-Отгон арслантай үлдэж түрүүлсэн.
Тэгэхээр сар шинийн барилдаанд яалт ч үгүй арал бяр зааж түрүүлэх магадлал тун өндөр. Д.Цогзолдорж начны нэрэмжит барилдааны тавын даваанд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Б. Түвшинтөгсөд өвдөг шороодсон. Гэвч дараа нь аваргуудын барилдаанд босоо түрүүлсэн. Хангайгийн хувьд ийм л үзүүлэлттэй байна. Ц. Бямба- Отгон арслангийн тухайд Баянзүрх хайрхны хишиг барилдаанд Ховдын Б.Бат-Өлзий заантай үлдэж түрүүлсэн. Цагаан сараар Бат-Өлзий заантай шөвгийн дөрөвт туналаа гэхэд Ховдын хүчтэй зааныг хаях магадлал өндөр байгаа. Бямба- Отгоны хувьд өнгөрөгч намар улсын арслан цол авснаас хойш цол дагаж бяр гэгчээр өнгөтэй байгаа. Бэлтгэл ч сайн байгаа. Тиймээс сар шинийн барилдаанд Хангай аваргатай түрүү үзүүрт зогсож байхыг үгүйсгэхгүй.
Бямба-Отгон арсланг тун эвгүйтүүлж мэдэх хүн бол Баянхонгорын Э.Батмагнай начин. Тэрээр шинэ оны өмнөхөн болсон Ерөнхийлөгчийн цомын барилдаанд Б.Орхонбаяр арсланг өрөөлдөж суйлаад, Д.Хүдэрбулга зааныг тахимдаж тонгороод, М.Лхагвагэрэл зааныг суганд нь сэжин зайлж мушгихуран мэхээр дараалуулан давж түрүү үзүүрт Баян-Өлгийн Б.Серик зааныг хамж дайраад ид бахтай түрүүлсэн.
Магнай хүүгийн од гийж сар шинийн барилдаанд тунасан бүхнээ хаяж түрүү үзүүрт гараад ирэхэд гайхахгүй. Гэхдээ Батмагнай начинг нэг өдөр сайн барилдаад дараа өдөр нь тааруухан барилдаад нэг л тогтож өгөхгүй юм гэсэн шүүмж олны дунд байна.
Ө.Манлай





Автобусанд утсаар чанга ярьсан иргэнд шаардлага тавьсан жолоочид гомдол гаргажээ DNN.mn
Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 02 дугаар сарын 17-20 хүртэл иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг х...
21 минутын дараа
Гуравдугаар сард хилийн боомтууд түр хаах өдрүүд DNN.mn
Гаалийн ерөнхий газраас ирэх гуравдугаар сард боомтуудын хаах хуваарийг гаргажээ. 2025 оны гуравдугаар сард ОХУ-тай хиллэдэг автозам...
18 минутын өмнө
“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан болов DNN.mn
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбо...
43 минутын өмнө
Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина DNN.mn
Нийслэлийн хэмжээнд ЕБ-ын 303 сургуульд 380.621 сурагч суралцаж байна. Нийт сургуулийн 76 хувь нь буюу 231 сургууль хотын төвд байрл...
1 цагийн өмнө
Маргааш “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээ болно DNN.mn
Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-22-ны өдөр хүртэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулж буй. Уг фестивал...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд