Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

“Өдрийн сонин” баячуудыг өмөөрч хашхирсаар хоолой нь сөөж байна DNN.mn

trend

Б Нямаа

img

2025 оны 2 сарын 19

img

1

news-img

“Өдрийн сонин” тууштай ардчиллыг дэмждэг, барууны үзэл санаанд үнэнч, хувийн өмчийг мөнхөд хамгаалж ирсэн. Үүнтэй маргах хүн байхгүй. Нийтлэлчдээс нь нэг удаа Монголын үндэсний хөрөнгөтнүүд хийгээд, томоохон компаниудыг, тэдний эздийг зүхсэн нийтлэл бичиж байгаагүй билээ. Өнөөдөр ч редакцийн энэ бодлого үргэлжилж байна. Цаашид хэрхэхийг бол мэдэхгүй… Яагаад гэвэл бид цөхөрч байна. “Өдрийн сонин”-ы дуу хоолой сөөнгөтөж байна. Эцсийн дүндээ энэ хүртлээ явж, ингэтлээ ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, хувь хүний үзэл бодол, хувийн өмчийн төлөө цуцалтгүй зүтгэсний хэрэг юу байгаа юм. Тоож дэмжсэн нэг том компани, хувийн хэвшлийн эзнийг харсангүй. Тоолгоно гээд ч явж байсангүй. Тоогоосой гэж ч бодож явсангүй. Ардчиллын төлөө, ардчилсан нийгмийн төлөө “Өдрийн сонин” хийх ёстой ажлаа хийж байна л гэж ухамсарлаж ирсэн. Тэр компанийг магтаад байвал тэгэх болов уу, энэ баяныг дэмжээд байвал ингээд хэдэн төгрөг өгөх болов уу гэж горьдож яваагүйг “Өдрийн сонин”-ы шарласан хуудас, олон мянган уншигчид маань гэрчилнэ.

Нийгмийн сүлжээнд ойрын өдрүүдэд бичигдээд байгаа нэг үгийг хүмүүс харсан байх. Монполиметын Гарамжавыг буланд шахаж байхад АПУ дуугарсан уу… МАК-ыг оролдож байхад MCS нь өмөөрсөн үү… гээд яг л бэртэгчин үзэл санаануудыг бичсэнийг, амиа хичээгсдийн дүр зургийг Монголд буулгасан постыг. Ер нь л энэ. Ийм л байгаа, Монголын баячууд гэгддэг хүмүүс. Та нарыг өмөөрч, хамгаалж бичнэ гэдэг тийм амар юм биш шүү дээ, баячууд аа. Яагаад гэвэл ядуу гурван сая иргэн “Өдрийн сонин”-ыг зүхдэг юм, эрхлэгч, нийтлэлч, сэтгүүлчид бүгдийг нь ална шудна гэдэг юм. Яривал их юм бий. Тэр бүхэнд түүртэлгүй өнөөдрийг хүрлээ. Өрөөлийн төлөө байтугай өөрийнх нь төлөө золиос гаргаж байгаа хүмүүст гар татганадаг, тэгсэн хэрнээ тансаглалдаа, нууц амрагууддаа юу ч хайрладаггүй та нарын хувьд ийм зүйл бичиж байгаа нь өнөөдөр дэмий шахуу ч “Өөрсдийн минь төлөө санаа зовдог Өдрийн сонинтой шүү” гэх бодол удахгүй та нарт ирнэ. Цаг хугацаа үүнийг харуулж, нотолно.

Та нарын хөрөнгийг хураах тухай, хуульчилж байгаад авах шийдвэр нь та нарын оффист яриа болж, танай гэр бүлд цохилт болж байгаа нь тодорхой. Тэгвэл өөр бас хаана ийм зовнил болж байдаг гээч… “Өдрийн сонин”-ы өглөөний шуурхай дээр бас бөөн яриа болж байдаг юм шүү дээ. “Ийм юм байж болохгүй, ингэж хувийн өмчид халдаж огтхон ч болохгүй, ардчилсан нийгэм энэ биш шүү…” гэсэн зоригтой ярианууд өрнөж, та нарыг өмөөрч хамгаалах үүрэг хүлээсэн сэтгүүлчид маань ярилцлага, нийтлэлдээ гарч байдаг юм. Та нарын л төлөө. Та нарын хөрөнгө мөнгийг хамгаалахын төлөө хэдэн муусайн сэтгүүлчид маань гадуур гүйцгээдэг. Гэвч эцэстээ та нарыг өмөөрөх хүн өнөөдөр хуруу дарам цөөхөн болж байна. Харин эсрэгээрээ “Хөрөнгийг нь хуу хамъя” гэсэн ярилцлагуудаар бөмбөгдөж байна. Энэ юуг өгүүлж байна вэ. Ардчилсан үзэл суртлыг “Өдрийн сонин”-оор хийхэд та нар дэмжлэг үзүүлээгүйг, бэртэгчин царайлцгаасныг чинь хэлж байна. “Өдрийн сонин”-оос өөр та нарын өмчийг хамгаалсан редакц байхгүй. Тэр ганц сониноо та нар огт дэмжээгүй. Эцсийн үр дүн нь энэ.

Одоо бидний урам бараг хугарч байна. “Хоолой сөөж байна” гэдэг нь энэ юм. Монголын баячууд өмөөрч хамгаалдаг редакц руугаа биш, өө хайж, элдвээр зүхдэг рүүгээ мөнгөө урсгаж байна. Үндэсний компаниуд, үндэсний хөрөнгөтнүүд гэх хүмүүс “Биднийг битгий муулаарай” хэмээн долигонож, шантаажлагчидаа өөрсдөөсөө дутуугүй хөрөнгөтнүүд болгож байна. Нөгөөдүүл нь улам муу аргадаа хүчирхэгжиж, улам ихээр хувийн өмчтнүүдийг эрхшээн, дарамтлах боллоо. Бүр хурааж авна гэсэн хүмүүстэй нь хамтарч байгаад шүү. Тэдэнд санхүүгийн дэмжлэгийг хэн өгч, хөл дээр нь босгоод байгаа юм бэ. Тэдний хэд нь та нарыг хамгаалаад байгаа юм бэ…

Тэр бүү хэл бидний зүгээс үргэлж дэмжиж ирсэн нөгөө Монголын баячууд маань харин эрх баригчидтай далдуур үгсчихсэн “Өдрийн сониныг дарамталж, шахаж, байхгүй болгох бодлого” хэрэгжүүлж ирсэн нь ил болж байна. Ийм өөдгүй, хуншгүй, үнэт зүйлгүй байж болохгүй, Монголын баячууд аа. “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэж үг бий. “Өдрийн сонин” хувийн хөрөнгөтнүүдийн талд гуйвалтгүй зогссоныг бурхан гэрчилнэ. Биднийг тоогоотох, дэмжээтэх гэж редакц гуйхгүй. Эцсийн мөчид энэ улсад баялгийн дахин хуваарилалт дахин хийгдэх шинж төлөв рүүгээ явж байгаа юм биш үү гэж л та нарын төлөө санаа зовсондоо үүнийг бичиж байна. Бүх цаг үед баялгийн дахин хуваарилалт гэдэг нь нийгмийн хувьсгал байдаг. Энэ хувьсал юу ч дагуулж мэднэ. Ерэн оны хувьсгалыг оготны хамраас ч цус гаргалгүй хийсэн гэж хуцдаг. Өмчгүй ард түмэн юугаа булаацалдаж цусаа урсгах юм. Адилхан таар шуудайнууд юм чинь. Тухайн үедээ Улаанбаатар хотод байсан 27 хувийн машинтай иргэн өмчөө хамгаалах юм уу. Нэгдлийн нэг малчин мотоциклоо өгөхгүй гэж цусаа урсгах байсан юм уу…

Өнөөдөр бол огт өөр шүү. Хэрэвзээ төрийн зүгээс хувийн өмчид халдана гэвэл, бүр хураана гэвэл… баялгийн дахин хуваарилалт тэр болно. Жинхэнэ цус урсгасан хувьсгалын суурь болно. Тиймдээ хүрэхийг ямар ч тэнэг төр засаг хүсэхгүй. Тэгэхээр ухаалгаар л Монголын баячуудын хөрөнгийг хураана. Эхлээд дөрөв дэх засаглалыг дуугүй болгоно. Дуугүй болохгүй, чөлөөт хэвлэл мэдээлэлтэй байх нь Монголын баячуудын дархлаа, хамгаалалт болно. Гэвч Монголын баячуудад тийм ухаан, сэхээ алга. Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах тухай ойлголт авгай хүүхдийнх нь тансаглалаас хэтрэхгүй, гаталж гарахгүй байна. Угтаа Монголын баячууд ардчилсан чөлөөт хэвлэл жинхэнэ утгаараа энэ улс орны хаана нь оршиж байгааг зөв оношилж, тэдэндээ дэмжлэг үзүүлж, хамтрах ёстой юм. Тэгж байж та нар тэсч үлдэнэ.

Эцэст нь чин үнэнийг хэлье, Монголын баячууд аа!!! Та нарын хөрөнгийн баталгаа бол чөлөөт хэвлэл шүү. Та нарын ухамсарт энэ оршиж, үүний төлөө та бүхэн зүрх сэтгэлээ жаахан ч болтугай зориулаарай.

“Өдрийн сонин” шиг ардчилсан үзэл санаатай редакцийн хананд “Ардчиллын тулгуур багана-Хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, Хувийн өмчийг дээдлэн үзэх үзэл санаа…” гэхчлэн тодоор бичээстэй байдаг. Гэвч эдгээр үгс хачин санагдах болсонд л нийтлэлийн зорилго оршино. Хувийн өмчийг хамгаалж, Монголын баячуудын төлөө дуугарч ирсэн редакцийн гишүүний хувьд шүү дээ. За тэгээд энэ бүх үгс хуурай, хоосон боллоо гэхэд эцэстээ Венесуэл гэдэг улс дээр л очно. Тэр улсын хувь заяа бидэн дээр ирнэ… Дэлхийн практик тийм л байна. Латин Америкийн улс орнуудаас бид бүгдээрээ л харж байна…

Б.Нямаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сүхбаатар дүүргийн мөсний шагайн харвааны тэмцээний шилдгүүд тодорлоо DNN.mn

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсн...

img

2 цагийн өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зургадугаар сард зохион байгуулна DNN.mn

Манай улсад ирдэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг ирэх зургаадугаар сард зохион байг...

img

3 цагийн өмнө

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллаг...

img

3 цагийн өмнө

БНСУ-ын нислэгээр powerbank, электрон тамхи гар тээшинд авч явахыг хориглолоо DNN.mn

БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх зорчигчдын анхааралд…  2025 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн зөөврийн цэнэглэгч (powerbank),...

img

4 цагийн өмнө

81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна DNN.mn

E-Mongolia системээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашигт санал өгөх үйл явц үргэлжилж байна. 2025 оны 2 ...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд