мэдээ
Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолой: ирээдүйн эрчим хүчний коридор

Админ
2025 оны 6 сарын 16

69

2025 оны 6 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах уламжлалт Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт нь олон улсын хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцэх нэгэн чухал талбар болох хүлээлттэй байна. Монгол Улсын хувьд энэ чуулга уулзалт нь ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, ялангуяа чухал ач холбогдолтой ашигт малтмалын ордуудыг ашиглах, “Сибирийн хүч 2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцэх нэгэн сайхан боломж юм.
Олон улсын эрчим хүчний агентлаг газрын ховор элементийн эрэлт 2040 онд одоогийн түвшнээс 3-7 дахин өснө гэж тооцоолжээ. Оросын Холбооны Улс нь электроникийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах салбарт зайлшгүй шаардлагатай ниоби, скандий, газрын ховор металл зэрэг түүхий эдийн ихээхэн нөөцтэй.
S&P Global Commodity Insights компанийн түүхий эдийн зах зээл судлалын ахлах шинжээч Жимми Гудман “ОХУ газрын ховор элементийн асар их нөөцтэй бөгөөд эдгээр ордуудыг хамтран ашиглах нь Азийн орнуудын урт хугацааны хамтын ажиллагааны үндэс болох боломжтой” гэж тэмдэглэв. Түүний тооцоогоор 2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар газрын ховор металлын дэлхийн нөөц 105.9 сая тонн байна.
Нүүрс, зэс, алтны баялаг нөөцтэй Монгол Улс нь Орос, Хятад хоёрыг холбогч гүүр болж, Их Евразийн нутаг дэвсгэр дэх интеграцчлалыг бэхжүүлэх боломжтой юм. Монгол Улсын газрын ховор элементийн нийт нөөц ойролцоогоор 3.1 сая тонн.
Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлэлцэгдэх гол төслүүдийн нэг нь ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсаар дамжин байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч 2” төсөл юм. Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээг 15-20 тэрбум ам.доллараар тооцож байгаа бөгөөд хүчин чадал нь жилдээ 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх юм.
Монгол Улсад энэ төсөл нь эдийн засгийн өндөр үр өгөөж өгөх хүлээлттэй байна, тухайлбал дамжин өнгөрөх тээврийн хөлс авч, ажлын байр шинээр бий болно. Төсөл хэрэгжсэнээр дэд бүтэц, холбогдох үйлдвэрүүдийг хөгжүүлснээр манай улсын ДНБ-ийг жил бүр 2-3 хувиар нэмэх боломжтой.
Монгол Улсын хувьд Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож хил дамнасан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх найдвартай түнш гэдгээ харуулах нэгэн боломж юм.





Мянган жилийн түүхтэй Ян Лөү Дүн тосгоны цайны соёлтой танилцлаа
Хятад Улс цай, торго, шаазан гурвыг цайны замаар Хүбэй мужийн Ухань хотоос эхлэн Монгол, Орос улсаар дамжуулан Европ руу гаргадаг ба...
8 цагийн дараа
И.Энхболд: Солонгосын шинэ ерөнхийлөгч хөшигний ард явагддаг засгийн газрын томилгоог ил болгохын тулд ард түмнээсээ асууж байна
Олон улс судлалын ухааны доктор, зүүн хойд Ази судлаач И.Энхболдтой ярилцлаа. -БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён засгийн газраа бүрд...
8 цагийн дараа
“Айчи-нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээн болно
Азийн зуны спортын ХХ наадам Япон улсын Айчи мужийн төв Нагояа хотод 2026 оны 9-р сарын 19-нөөс 10-р сарын 4-ний хооронд зохион бай...
7 цагийн дараа
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 11.4 их наяд төгрөг болжээ
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11.4 их наяд төгрөг болж, өмнөх ...
7 цагийн дараа
10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд