Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

“Мөстлөгийн үеийн амьтад”, “Хөшөө чулууны бичиг” сэдэвт хоёр төрлийн маркийн хөшиг нээх ёслол боллоо DNN.mn

trend

Админ

img

2023 оны 12 сарын 22

img

1

news-img

Өчигдөр Чингис хаан Үндэсний музейд “Мөстлөгийн үеийн амьтад”, “Хөшөө чулууны бичиг” сэдэвт хоёр төрлийн маркийн анхны өдрийн нээлт боллоо. ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Рэгзэн, “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар болон ШУА-ийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид, марк цуглуулагчид нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн байлаа. Аливаа улс орон шуудангийн марктай байна гэдэг нь тусгаар тогтносон улс гэдгийн нэг баталгаа гэгддэг юм байна. Марк цуглуулагчдын хувьд шинэ марк худалдаанд гарахын өмнө хөшиг нээх ёслолд нь оролцохыг нэр хүндтэй тооцдог аж.

“Мөстлөгийн үеийн амьтад” сэдэвт хэлхээ марканд эртний хүний хадан дээр дүрсэлсэн амьтны зураг болон уг амьтныг сэргээн зурсан зургийг хамтад нь дүрсэлснээрээ монгол маркийн түүхэнд анхдагч болж байна. Тодруулбал, Монгол нутагт өргөн тархсан хадны зургууд дээр эртний хүнтэй зэрэгцэн амьдарч байсан олон төрлийн амьтдыг дүрсэлснээс мөхөж үгүй болсон ч яс болон биеийн хэсэг нь олдож шинжлэх ухааны судалгаагаар судлагдан тогтоогдсон арслан заан, савагт хирс, бизон үхэр, тэмээн хяруул хэмээх дөрвөн төрлийн амьтныг сонгон авсан байна. Маркийн зураачаар Б.Баярхүү ажиллаж, маркийг бүтээхэд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цогтбаатар, Эртний амьтан, ургамлын сан хөмрөгийн салбарын эрхлэгч С.Өлзийцэрэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Н.Батболд нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг материалаар ханган хамтарч ажиллажээ.

May be an image of text

Харин “Хөшөө чулууны бичиг” сэдэвт зургаан нэрийн маркийн тухайд, согд, брахми, руни, хятан, монгол, соёмбо зэрэг монголчуудын эртний бичгийн дурсгал, соёлын олдворуудаас сонгон авчээ. Тус маркийг бүтээхэд Монгол Брахми бичгийн Олон улсын нийгэмлэгийн тэргүүн, Германы эрдэмтэн, доктор Солонгод Л.Хурцбаатар, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрхлэгч, доктор А.Энхтөр, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Н.Мөнхцэцэг нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг материалаар ханган хамтарч ажилласныг “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар онцолж байлаа.

May be an image of text that says "ayar yar ekinti xyp3B 6и. Kapa Kymblr raTaлж33. Ker3p-A, Kemyp yyлaHA, inyaru yoq up] xewee 4yлyyHbl 6и4иr c3A3BT mapKийH aHxHbl eApийH H33лT 2023.12.21 2023 MONGOLIA bilgä] totoqiy MONGOLIA qara bodun MONGOLIA MONGOLIA MONGOLIA 1000 1000T MONGOLIA 1000T 1000"

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ онд нийслэлийн хэмжээнд 59.6 км явган замыг шинэчилнэ DNN.mn

Энэ онд нийслэлийн хэмжээнд гол гудамж, зам дагуу 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ. Нийслэлийн Замын хөгжлийн газры...

img

8 цагийн дараа

Халтиргаатай, мөстсөн зам дээр болгоомжтой алхахыг зөвлөж байна DNN.mn

Цас орж, халтиргаа гулгаа үүсэж, гэмтэх эрсдэлтэй тул эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийлээрэй. Халтиргаатай, мөстсөн зам дээр ...

img

7 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Ерөнхий сайд бараалхав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхий сайд Петр Фиалаг хү...

img

7 цагийн дараа

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 62 гомдол, мэдээллийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 7-ны өдрүүдэд...

img

6 цагийн дараа

Олимпийн медальт ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ DNN.mn

МҮОХ-ны удирдлагууд сар шинийн баярыг тохиолдуулан Олимпын медальтан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд