мэдээ
Дүнжингаравын дэлбэрэлтийн хохирогч Б.Оюунбат: “Дашваанжил газ” ХХК-иас бидэнтэй уулзаж, уучлалт гуйхгүй байгаа нь өөрсдийгөө хэрэгтэн биш гэж үзэж байна гэсэн үг DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 11

150

Газ тээвэрлэж явсан машин дэлбэрснээс үүдэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр галд өртсөн. Осол гараад жил гаруй хугацаа өнгөрөөд буй ч тухайн байрны оршин суугчид түрээсийн байранд амьдарсаар байгаа юм. Уг ослын хохирогчдын нэг болох Б.Оюунбаттай ярилцлаа. Тэрбээр ээж,дүү, охины хамт тус байрны гуравдугаар давхарт амьдардаг байсан юм.
-Танайх энэ байранд хэзээнээс амьдарч эхэлсэн бэ. Байраа ямар нөхцөлөөр авч байв?
-Манайх ганц охинтой. Хүн ам ихтэй хотод амьдарч байгаа юм чинь гээд охиноо зам хөндлөн гарахгүйгээр цэцэрлэг, сургуульдаа явчихдаг, аюулгүй орчинтой, байрлал сайтай байр хайж байгаад энэ байраа олсон юм. 2016 онд байрныхаа урьдчилгааг өгөөд, 2017 оны аравдугаар сард ашиглалтад ороход нь нүүж орж байлаа.
-Осол гарсан өдөр гэртээ хэдүүлээ байсан бэ. Тухайн үед яг юу болов?
-Тэр үеэр манай охин Өмнөговь аймаг руу тэмцээнд явчихсан байсан юм. Би гэртээ ээж, дүү хоёртойгоо байсан. Ээжийн маань хөл нь муу учраас асаргаанд байсан юм. Түүнээс элдэв өвчингүй.Цагаан сар дөхчихсөн байсан болохоор тэр өдөр манай найзууд ирж бууз хийлцээд, эхнээс нь шуудайлаад тавьчихсан байсан юм. Дэлбэрэлт болохоос өмнө найзууд маань гараад явсан байсан л даа. Оройтоод манай гэрийнхэн ч унтчихсан байлаа. Унтаж байхад нэг юм доргиод байгаа юм шиг чимээ гараад байсан юм. Тэгсэн хэрнээ би унтмаар санагдаад, сэрж чадахгүй байсан. Тэгэхэд л манай цонхон дээр гал дүрэлзээд, угаар ороод эхэлж байсан болохоор би угаартаад сэрж чадахгүй байсан юм билээ. Нөгөө өрөөнөөс ээж маань “Миний охин босоорой, болохоо байлаа” гээд чанга хашхирахыг сонсоод өөрийн эрхгүй сэрээд харахад улаан гал дүрэлзэж байсан. Нөгөө өрөөнд манай дүү унтаж байсан. Дүү маань асаргаанд байдаг юм л даа. Ээжийг хөлөөр нь буулгаж болохгүй учраас гудастай нь өргөөд, гутал хувцсаа хальт өмсөөд бид гурван давхраас нэг давхар луу буусан. Тэгэхэд айлууд бас буугаад бөөн юм л болж байсан санагддаг. Гэр лүүгээ эргэж ороод ойр зуурын хэрэгтэй юмнуудаа авах санаатай гэрийнхээ хаалгаар шагайгаад, нэг мэдэхэд намайг “Сэрээрэй, болохоо байлаа, хурдан гарахгүй бол болохгүй” гээд нэг хүн тэврээд гарсан юм. Ээжийг маань дүүргийн эмнэлгийн түргэн аваад явчихсан байсан. Тухайн үедби дүүтэйгээ такси бариад эмнэлэг явахад хаана яваагаа ч мэдэхгүй, найзтаймаань таксины жолооч яриад дүүргийн эмнэлэг дээр очсон юм. Намайг угаарын хордлогод орсон байна гээд эмнэлэгт хэвтээд долоо хоноод гарсан.
-Эмнэлгээс гараад байран дээрээ очиход нөхцөл байдал ямар байв ?
-Эмнэлгээс гарахад тархи толгой их л өвдөж байсан. Би ээжийгээ асардаг болохоор эмнэлэгт хэвтэх үед хамаатны маань хүн ээжийг асарч байсан. Эмнэлгээс гараад нийслэлээс оршин суугчдын түрээсийн байрны төлбөрийг өгнө гэдгийг сонссон. Тэр үед найз маань байр олчихсон байсан болохоор гурван байр түрээслэсэн. Ээжийгээ ч тэнд авсан. Эмнэлгээс арч ирэхдээ ээжийн маань ташаа цоорчихсон гарч ирсэн. Эмч нар ч сайн үзэж, эмчилгээ хийгээд бие нь дээрдэж байсан ч зунаас бие нь дордоод, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бурхан болсон. Ээж маань сүүлдээ хоол ундаа ч идэхгүй,идэхгүй, охиныхоо тав тухтай байранд байсан бол гэж сэтгэл санаа нь дээрдэхгүй явсаар мөнх бусыг үзүүлсэн дээ. Тэр үед охин маань тэмцээндээ явж ирээд, ийм айхтар осол болсныг мэдээд тэр шокноосоо одоо ч гараагүй. Одоо өглөө болгон байрныхаа хажуугаар нүдэндээ нулимстай явдаг юм.
–“Дашваанжил газ” ХХК-иас ослын дараа хохирогчидтой эргэж холбогдоогүй гэсэн мэдээлэл яваад байсан. Ер нь эргэж холбогдсон уу?
-Одоог хүртэл бидэнтэй холбогдоогүй. Тэр байтугай амь эрсэдсэн хүмүүсийн ар гэртэй ч холбогдож, уучлалт гуйгаагүй гэсэн. Энэ компанийнхан телевизэд өгсөн ярилцлагадаа “200 гаруй мянган ам.долларын үнэтэй машин маань тэнд дэлбэрсэн учраас бид өөрсдөө хохирсон.Дэлбэрэлтэд өртсөн айлууд манай хэрэглэгч учраас биднийг дэмжээд газыг маань хэрэглэж, ашиг орлогыг нэмэгдүүлээд өгөөч ээ л гэж гуйж байна” гэж ярьсан. Бидэнтэй уулзъя гэж нэг удаа хурал товлосон ч уулзаагүй учраас хэвлэлийн хурал хийсэн.
–Та суугчидтайгаа холбоотой байгаа юу. Та бүхнийамьдрах байрны түрээс болон бусад зардлыг улсаас төлж байгаа юу?
-Манайх одоо 207 дугаар байрны ойролцоо түрээсийн байранд амьдарч байна. Оршин суугчдын дийлэнх нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд амьдарч байгаа. Манай байрыг газар хөдлөлтөд тэсвэргүй гэдэг дүгнэлт нэгэнт гарчихсан учраас хэрэв буулгах юм бол бидэнд шинээр байр барьж өгөх ёстой. Бид гэр орондоо амар тайван амьдарч байгаад хохирчихсон учраас байрыг шинээр барьж өгөх төсөв ямар байгааг тодруулах гээд хотын дарга Х.Нямбаатартай уулзсан. НИТХ өнгөрсөн оны есдүгээр сарын хуралдаанаар 207 дугаар байрыг нурааж, шинээр барих төсвийг батлуулсан байдаг. Байрыг буулгахад 2.5 тэрбум төгрөг, шинээр барихад 12 тэрбум гаруй төгрөгийг улсын нөөцийн сангаас гаргуулахаар болсон.Нийслэлийн зүгээс биднийг байрандаа ортол амьдрах байрны түрээсийг хариуцаж байгаа. Бид түрээсийн төлбөрөө есдүгээр сараас тавдугаар сарын сүүл хүртэл буюу есөн сараар төлсөн. Бусад зардал гэж мөнгө өгөөгүй.
–Өнгөрсөн долоо хоногт шүүх хурал нь болох гэж байгаад “Ногоон автобус”-ны гэх тодотголтой хэргийн шүүх хуралтай давхцаад хойшилсон?
-Хэрэг гарснаас хойш “Дашваанжил газ” шүүх хурлыг таван удаа хойшлуулсан. Ингэхдээ “Patrol” маркийн автомашины жолоочийг хурд хэтрүүлсэн, хурдыг нь хэмжүүлэх гэх мэт шалтгаанаар хойшлуулсан. Бид “Дашваанжил газ” ХХК цаг хожих зорилгоор шүүх хурлыг хойшлуулж байна гэж үзэж байгаа. Уг компани 34 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын анхны газын байгууллага хэрнээ өөрсдийгөө “Манайх асар их хэмжээний зээлтэй. Энэ хүмүүсийн хохирлыг барагдуулж чадахгүй” ухааны юм ярьсан. Бидний хэрэг Мөрдөн байцаах албан дээр шалгагдаж байгаад прокурор луу шилжсэн. Прокурор дээр очиж уулзтал “Та нар өмгөөлөгч авах шаардлагагүй. Эхний хэлэлцүүлэг та нарт ямар ч хамаагүй. Шүүх хуралд та бүхэн оролцож болно” гэсэн. Энэ хүртэл бид өөрсдийгөө нэхэмжлэгч гэсэн статустай байгаагаа огт мэдээгүй. Хэрэгтэй танилцъя гэхээр зөвхөн өөрсдийнхөө хэрэгтэй л танилцаад, бусад хэргийн материалтай танилцах ямар ч боломжгүй гэсэн. Ингээд нэгдүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх рүү хэргийг шилжүүлсэн.
– Байрыг нураахыг зөвшөөрч байна гэсэн гарын үсэг оршин суугчдаас цуглуулсан юм билээ. Бүгд гарын үсэг зурсан уу?
– Бүх айл зөвшөөрч ,гарын үсэг зурсан. Энэ дагуу нийслэлээс байрыг маань буулгаад, шинээр барина гэсэн захирамж нь бас гарсан. Өнөөдөр (2025.03.10) буулгах тендер нь нээгдэж байгаа. Буулгах компани нь тодорхой болчих юм бол битүүмжлээд, нураалтын ажил эхлэх юм билээ.
– Тухайн үед газ тээвэрлэж явсан машины жолооч норм стандартыг мөрдөөгүй гэж үзэж байна уу?
– Тиймээ ер нь “Дашваанжил газ” ХХК их хэмжээний газ тээвэрлээд явж байж ямар ч стандарт, норм мөрдөөгүй. Тэр машин сүү тээвэрлэж яваагүй шүү дээ. 15.7 тонн шатамхай бодис буюу аюултай ачаа тээвэрлэж явсан. 12 жилийн өмнө Дархан-Уул аймагт энэ компанийн баллонтой газ дэлбэрч таван давхар байр голоороо цуурч, их хэмжээний хохирол учирсан юм билээ. “Дашваанжил газ” ХХК-иас бидэнтэй одоо болтол уулзаж, уучлалт гуйхгүй байна гэдэг бол өөрсдийгөө хэрэгтэн биш гэж үзэж байгаагийн илрэл. “ P a t r o l ” маркийн автомашины жолооч тэр дэлбэрэлтийн дараа гадагшаа эмчилгээнд явсан гэж дуулдсан. Жолооч холбогдох албан тушаалтнаасаа зааварчилгаа аваад, норм стандартаа баримталж явсан бол ийм аймшигтай хэрэг гараа ч уу, үгүй ч үү. Газ тээвэрлэж явсан машины жолооч машинтай шүргэлцэх үед газ нь асгарч байгааг мэдсэн л шүргэлцэх үед газ нь асгарч байгааг мэдсэн л байж л байж таараа шүү дээ.Газын машинд хоёр гурван хаалт байдаг юм билээ. Тэр хаалтуудаа л хаачихсан бол газ урсаж гарахгүй. Газ асгарсныг мэдэж байсан хэрнээ эргэн тойрныхоо хүмүүст “Газ дэлбэрч байгаа. Ойртож болохгүй шүү” гээд хэлэх л ёстой. Бас цагдаад мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй. Өөрийнхөө амийг авч гараад, холоос хараад зогсож байсан. Газ дэлбэрч байсныг нь мэдээгүйн улмаас онцгойбайдлын албаны гурван сайхан залуу ч амь эрсэдсэн шүү дээ.
– Энэ харамсалтай үйл явдал болоод жил гаруй хугацаа өнгөрлөө. Хэрэг аль нэг тал руугаа шийдэгдэхгүй, шүүх хурал нь хойшлоод байна. Энэ бүхний эцэст та бүхэн шантарч байна уу?
-Шантрахгүй. Бид цаашаа улам шаргуу явна. Өнөөдөр бид гэр оронгүй болоод 409 хонож байна. Түрээсийн байранд амьдрах ямар хэцүү гэж санана. Обой нь хуулраад, нэг эд хогшил нь эвдэрлээ гэхэд л өр төлбөрт орчихно. Өмнө нь амьдарч байсан байрандаа нүүж орохдоо олон жил эдэлнэ гээд 60, 70-аад сая төгрөгөөр эд хогшил худалдаж авсан. Одоо тоос тортог болчихсон тавилгыг маань хүн худалдаж авахгүй шүү дээ. Түрээсийн байрандаа шинээр тавилга худалдаж авъя гэхээр дахиад л нүүгээд явах учраас хүндрэлтэй. Манайх гэхэд л хоёр дахь түрээсийн байрандаа амьдарч байна. Одоогийн түрээсийн байрны маань эзэд байраа зарахаар болсон гээд дахиад л нүүх гээд тэр хавьд түрээсийн байр хайхаар олдохгүй юм.
Г.БАЛГАРМАА Ө.АНХЗАЯА





Дэлхий нийтийн бүсгүйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Монголд хэдэн зуугаар эрүүлжүүлэгдэж байна DNN.mn
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8ны баяр саяхан болж өнгөрлөө. Уг баярын өдрөөр дэлхийн олон орны бүсгүй...
7 цагийн дараа
Ч.Өнөрбаяр: Хуулийг албан тушаалтан, дарга нараар мөрдүүлнэ DNN.mn
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа. –Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар гэхээр хүмүүс янз бү...
7 цагийн дараа
ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан луу өдөр DNN.mn
Аргын тооллын гуравдугаар сарын 12, Буд гариг. Билгийн тооллын 13, Их морь одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 07:09 цагт мандан, 1...
6 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn
Хур тунадас: 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-н...
6 цагийн дараа
ТОЙМ: Нэрт нийтлэл Баабарын “Хиагтыг чөлөөлсөн нь” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn
“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Аж үйлд...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

ЗОЧИН
Хэрэгтэн биш за. Элбэгдоржийн хүү хэрэгтэн байх шүү. Чи бухимдах нь зөв. Тэгэхдээ Засагтайгаа
заргалд за