Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Ч.Өнөрбаяр: Хуулийг албан тушаалтан, дарга нараар мөрдүүлнэ DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 3 сарын 12

img

56

news-img

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар гэхээр хүмүүс янз бүрээр тайлбарлаж, ойлгоод байх шиг байдаг. Тэгвэл танай газрын гол чиглэл, үүрэг, хяналт тавих хүрээ нь юу вэ ?

-Засгийн газрын гаргасан бодлого, шийдвэрийг бүх шатанд хэрэгжүүлэх үүрэгтэй харьяа байгууллагууд гэж бий. Нөгөө талаасаа Ерөнхий сайд гэдэг маань Үндсэн хуулийн дагуу хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг. Тэгэхээр Ерөнхий сайдын өмнөөс хуулийн биелэлтийг шалгадаг төрийн байгууллага хэрэгтэй байгаа биз. Энэ чиг үүргийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хэрэгжүүлдэг гэж ойлгож болно. Түүнээс биш хамаагүй иргэд, аж ахуйн нэгжийг очиж хянаад байхгүй.Харин засгийн газрын харьяа байгууллагад юуг ойлгох тухай Засгийн газрын хяналтын тухай хуульд маш тодорхой заачихсан байдаг. Бүх яам, харьяа агентлагууд, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний албан тушаалтан орно. Нэмээд Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниуд багтана. Энэ хүрээнд л манай хяналт хэрэгждэг. Хууль хяналтын биелэлт, сахилга хариуцлага ямар байна гэдгийг хянадаг, шалгадаг.

Хэрхэн шалгадаг вэ?

– Иргэдийн өргөдөл  гомдлоор шалгадаг. Мөн төлөвлөгөөт шалгалт гэж байдаг. Гэвч үүнийг хэн нэгэн дарга үзэмжээрээ шийдэхгүй. Тодорхой эрсдэлтэй газруудын судалгааг  Тандан судалгааны газраас гаргадаг. Ингээд хяналт шалгалтын баг руу өгөөд төлөвлөгөөт шалгалт гардаг. Мэдээж хэрэг сайд, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шалгадаг.Ер нь хуулийн засаг гэж юуг хэлдэг гэхээр албан тушаалтнууд хуульд захирагддаг байхыг л хэлж байгаа юм. Харин албан тушаалтнууд хуулийг мөрдөж, хэрэгжүүлж байгаа эсэхийг хянаж, шалгадаг чиг үүрэг нь л манайд байдаг гэж ойлгож болно. Мөн чиг үүргийн давхардлын судалгаа хийгээд давхардлыг нь арилгадаг. Процессын дахин инженерчлэл гэж яриад байгаа юм. Одоо бид Байгаль орчин, амьсгалын өөрчлөлтийн яам дээр тандан судалгаа хийгээд явж байна. Үүний дараагаар маш олон чиг үүргийн давхардлыг арилгана. Хүний нөөцийн болоод бодлогыг нь зөв болгоно.

– Процессын дахин  инженерчлэл гэж юуг хэлж байна вэ?

-Нэг үгээр бол төрийг шинэ маягаар урлана гэсэн үг. Манай улсад байдаг нэг зовлон байна. Тэр нь 60 жилийн өмнө байгуулагдсан бол тэр чигээрээ л байгаад байдаг. Ямар ч дарга, сайд солигдоод ийм л байх ёстой гэж үздэг. Шинэ хүн орж ирээд ч уусаад тийм болчихдог. Үүнийг л болиулах гэж тандан судалгаа хийгээд байгаа юм. Гэхдээ энэ бол шалгалт биш. Тухайн байгууллагатай нь хамтарч явуулаад алдааг нь засдаг. Хуучин байдлыг нь шинэ зүйлд нийцүүлдэг. Чиг үүргийн давхардлыг нь арилгадаг юм.

-Та өмнө нь төрийн байгууллагууд чиг үүргийн давхардал, тайлан судалгааг өгөхдөө хойрго байна гэж байсан. Одоо ямар болсон бэ?

-Одоо гайгүй болсон. Төрийн байгууллагууд маань ойлгосон. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор зарим удирдлагууд солигдсон. Шинэ хүмүүс мэдэхгүй зүйлүүд бас байсан.

Саяхан хоёр ч аймагт шалгалт хийсэн гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

– Баянхонгор аймагт УИХ-ын гишүүдийн гомдол, Дархан-Уул аймагт иргэдийн өргөдөл, гомдлоор шалгалт хийсэн. Дархан-Уул аймаг дээр тендер, худалдан авалттай холбоотой хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн. Ялангуяа 2022- 2024 онуудад нийт 38 төсөл арга хэмжээний нийт 63.8 тэрбум төгрөгийг шууд гэрээлж, хууль зөрчсөн зүйлүүд байсан. Нээлттэй тендер зарлаад явах байсан ажлыг шууд гэрээлээд явчихсан гэсэн үг. Дээрээс нь Үнэлгээний хороо биш, худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэггүй Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс нь энэ ажлыг зохион байгуулсан байна. Энэ зөрчлүүдийг арилгуулахын тулд албан шаардлага хүргүүлнэ. Буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ гэсэн байдалтай байж байна.

Баянхонгор аймагт ямар зөрчил гарав?

– УИХ-ын гишүүүдээс өргөдөл ирсэн. Хэд хэдэн хууль бус томилгооны асуудал байсан. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны газар, Худалдан авах ажиллагааны газрын дарга нарын томилгоог хууль зөрчиж хийсэн. Мөн эмнэлгийн дарга, зарим сургуулийн захирлуудын томилгоог ч хууль зөрчин хийсэн байсан. Урьд нь манай газраас явуулсан “Шүүр” ажиллагааны хүрээнд халагдсан хүнийг буцаан  томилсон тохиолдол ч  гарсан. Эдгээр зөрчлүүдийг ч арилгуулахаар ажиллаж  байна. Бусад аймгуудад ч иймэрхүү шалгалтыг хийнэ. Ер нь 2025 онд сахилгахариуцлагыг дээшлүүлэх асуудал дээр онцгой  анхаарал хандуулна.

Төрийн албан хаагчид, дарга нар иймэрхүү алдаа дутагдлыг мэдсээр байж гаргаад байна уу. Эсвэл үнэхээр мэдлэггүйгээсээ болоод алдаад байна уу?

-Манайх чинь төрийн жирийн албан хаагчдыг шалгадаггүй. Дандаа дарга нарыг нь л шалгаж байгаа юм. Шалтгаан нь олон байдаг байх. Мэдэхгүй ч байдаг л байх. Мэдсээр байж санаатайгаар хууль зөрчдөг нь ч бий болов уу. Гэхдээ мэдэхгүй нэг нь мэддэг хүнээсээ зөвлөгөө авах ёстой. Асуух боломжууд, хүмүүс зөндөө бий. Харин эдгээрийг ашиглахгүйбайгаа болохоор санаатай байж магадгүй л гэж харж байгаа. Ямар ч тохиолдолд төрийн ажил хуулийн дагуу явах ёстой. Ер нь хуулиа “өшиглөдөг” төр байж болохгүй. Ийм л байх юм бол шударга ёс тогтоно гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор Э.Одбаяр сайдын зүгээс энэ онд төрийн дунд шатны болон Засгийн газрын албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, хуулийг биелүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллах чиглэл өгсөн.

-Төрийн өмчит компаниудад шалгалт хийх үү?

-Хийнэ, төрийн өмчит компаниуд дээр зарчим тогтооно. Иргэдтэйгээ уралдаад бизнес хийгээд байдаг төрийн компаниуд байж таарахгүй. Эсвэл ашиггүй ажиллачихаад баахан хүмүүст цалин өгөөд суугаад байж болохгүй.Энэ тал дээр Н.Учрал сайдын хийсэн мэдэгдлийг би дэмжиж байгаа. Төрийн өмчит компаниуд бүтээмжтэй байх ёстой гэж байгаа нь зөв. Үүн дээр бид өөрсдийн чиг үүргийн хэмжээнд оролцоно. Мэдээж бид хуулийн зөв, бурууг шүүхгүй. Хуульд алдаа байгаа бол сонгосон гишүүдээрээ дамжуулаад засна, өөрчлөлт оруулна. Харин нэгэнт байгаа хуулийг албан тушаалтан, дарга нараар мөрдүүлнэ. Дарга нар нь хуулиа мэдэхгүй, эсвэл биелүүлдэггүй байж болохгүй. Энэ чинь эргээд иргэдийг бухимдуулаад, төрд итгэх итгэлийг унагаад байгаа юм. Бид иргэдийн өргөдөл, гомдол дээр  судалгаа хийхэд 2023-2024 онуудад шийдвэрлэлт нь 90 гаруй хувьтай гарсан. Хэрэв үнэхээр ийм хувьтайгаар төр шийддэг болчихсон юм бол тэр хэрээрээ иргэдийн төрд итгэх итгэл өндөр байна биз дээ.

-Тэгвэл яагаад шийдвэрлэлт нь ийм өндөр гараад байгаа юм бэ?

– Иргэдийн гаргасан  өргөдөл, гомдлыг зарчмын дагуу шийдэхгүй байгаатай л холбоотой. Өөр байгууллага,албан тушаалтан руу шилжүүлснийгээ шийдвэрлэсэн гээд бүртгэчихдэг. Гэтэл асуудал нь үнэндээ шийдэгдээгүй байх жишээтэй. Гэхдээ Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар гэхээр бүгдийг шүрч аваад шалгаад байдаг гэж ойлгож болохгүй. Эхлээд тухайн шатны албан тушаалтнууд алдаагаа засах үүрэгтэй. Хэрэв үнэхээр хууль ямар хамаатай юм. Би ардаа улс төрийн том хамгаалалттай гэдэг байдлаар асуудалд хандах гэж байвал бид ийм байдал руу оруулахгүй. Тийм ч учраас Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр Хяналт хэрэгжүүлэх газар Ерөнхий сайд, сайд нарыг бодит мэдээллээр ханга. Хууль зөрчдөг,Засгийн газрын шийдвэрийг биелүүлдэггүй, иргэдэд хүндрэл учруулаад байгаа хүмүүстэй хариуцлагын асуудлыг ярих ёстой гэсэн зарчмыг ярьсан. Үүнийг би зөв гэж харж байгаа. Ер нь энэ албан тушаал дээр байгаа үедээ би ямар нэгэн хэмжээгээр нам, улстөржихгүй, төрийн  ажлыг яг л номынх нь дагуу хийнэ. Хууль зөрчсөн л бол хэн ч байсан хариуцлагын асуудлыг нь яриулна. Бүгдээс нь адил тэгш хэмжээгээр хууль биелүүлэхийг шаардаж ажиллана гэсэн  байр суурьтай байгаа.

Т.Дарханхөвсгөл 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 135 орны 31279 гадаадын иргэн байна DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард гадаадын 3284 иргэнд визийн зөвшөөрөл, 1768 иргэнд виз, цахим визийн evisa....

img

8 цагийн дараа

Нуурын мөс цөмөрснөөс машинтайгаа живсэн иргэнийг татаж гаргажээ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хун нуурын мөс цөмөрч, суудлын автомашин живсэн тухай дуудлаг...

img

7 цагийн дараа

ЦЕГ: Тооцоогоо хийлгүй зугтсан иргэдийг шалгаж байна DNN.mn

Цахим орчинд “Үйлчилгээний газарт хоолны мөнгөө ч төлөхгүй ийм хүмүүсээс болгоомжлоорой” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэн. У...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчний дархлаажуулалт улсын хэмжээнд 95 хувьтай байна DNN.mn

Өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, улсын хэмжээнд ва...

img

6 цагийн дараа

“Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат кино олон улсад гарч эхэллээ DNN.mn

Социал демократ Монголын залуучуудын холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, Монолит продакшн хамтран “Deaf Nomads” буюу ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд